
Прокурор -Сумьяа ширээнийхээ ард -гиюүрэн сууж байснаа гэнэт нэгийг санасан аятай -годхийн босч -хавтаст -хэргүүдийг ухаж ухаж нэгийг сугалан гаргаад сандалдаа буцаж тухлан их л шимтэнгүй
уншиж эхлэв. -Бүтэн -өнчин юм байна, -батлан -даагч нь найз нь гэнээ өө -хөөрхий гэж амандаа -гиншигнэн үглэж сууснаа утсаа авч Чулуунмаа руу залгав. Хоол ундны ч -мөнгөгүй болсон -Чулуунмаа
цагийн ажил хайн зарын сонин гарчиглаж суутал утас нь жингэнэж автал нялцагансан муухай хоолой сонстож: – Байна уу, Чулуунмаа юу? – Тийм байна. Хэн бэ? – Аа би чиний хэрэг дээр ажиллаж байгаа
-прокурор -Сумьяа байна. Чи хаана байна? – Өө сайн байна уу та, би гэртээ л байна. Ямар нэг хэрэг болоо юу? – Чамтай уулзах хэрэг байнаа. Цэцэглэн ресторанд яг одоо хүрээд ир! – Ресторанд аа? Зааза гэж
Чулуунмаа гайхасхийн утсаа таслаад битүүхэн -айдас төрөн хувцсаа солив. -Баячуудын ордог -тансаг рестораны үүдэнд очоод хэсэг -хулган зогссоноо -уртаар -амьсгаа авч -зориг ороод алхан орлоо. Өчигдөрхөн

өрөөнд нь очиход зад -загнаж -аашилж байсан -Сумьяа их л сайхан ааштай угтаж төрөл -арилжсан юмуу гэлтэй байсанд -Чулуунмаа гайхасхийсэн боловч угийн -муу санаагүй тул айдас нь бага багаар арилж тайвшран суув. -Сумьяа -үнэтэй хоол, -дарс захиалаад хүлээх зуураа Чулуунмаа руу -жоготой харж инээгээд ” Өчигдөр жаахан муухай загнасан ахыгаа уучлаарай, чамайг -өнчин өрөөсөн гэдгийг түрүүхэн мэдээд тусалмаар санагдлаа. Миний дүү санаа зоволтгүй. Юутай ч сайхан хоол идчих. Тэгээд чиний -хэргийг ярилцая” хэмээв. -Халамжилж -туслах ах -эгчгүй -өссөн -Чулуунмаад яг л ах шиг нь дотно сайхан санагдаж баярласандаа -самсаа нь -шархиран -уйлах шахлаа. Ойрд ийм сайхан хоол -идээгүйг хэлэх үү, -цадталаа идэж -дарснаас багахан -шимэн сууж байтал Сумьяа -сэрээгээ тавьж -хоолойгоо засаад яриагаа эхлэв. -Хохирогч залуу хүнд -гэмтсэн төлбөр -ялбар гэж -айхтар их болж байгаа сурагтай. Тэр их -мөнгийг чи яаж ийгээд -барагдууллаа ч тэд -өргөдлөө буцааж авахгүй бол зайлшгүй -шүүхээр орж -ял сонсох болно. Уг нь ийм сайхан -залуухан -охиныг
тийм -муухай -газар луу -явуулчихмааргүй л байна.” гээд хэсэг азнан -Чулуунмаагийн -амыг харав. -Ял сонсох болно гэдэг үгэнд -цочирдон айсан -Чулуунмаа дэмий л нулимс цийлэгнүүлээд юм хэлж чадсангүй. -Сумьяа үргэлжлүүлэн -барьцаа лавшруулж тэр залуугийн эцэг эх едээгүүр нилээн енөлөөтэй хүмүүс байна лээ. Яаж ийж байгаад чамд дор хаяж -5 жил өгчих байх даа” гэж хэнэгчгүй -залж орхив. Дүрлэгэр хөөрхөн нүд нь -нулимсаар дүүрсэн -Чулуунмаа шийдэмгий янзаар -Сумьяа руу харж ” Ахаа та надад -туслаач тэгэх үү? Би хашаа байшингаа -зараад ч болтугай тэр -мөнгө -төгрөгийг нь өгье. -Шүүхээр оруулахгүй эвтэйхэн салах арга байна уу, ахаа? Би -шоронд -суумааргүй байна, надад зөндөө том мөрөөдөл бий” гэж хэлэхэд -Сумьяагийн -инээд өөрийн эрхгүй хүрсэн ч гаднаа төв царайлан -хөмсгөө -зангидаж хэсэг сууснаа ” за яахав, би аргаллаа гэж бодоё, чи харин ахынхаа -ачийг хариулах юм байгаа биз дээ? ” гээд нүд нь -Чулуунмаагийн -анхил -цагаан -хүзүү рүү өөрийн эрхгүй гүйлээ. Юу хүсээд байгааг нь эрхбиш -харцнаас нь ойлгосон -Чулуунмаа юу гэхээ мэдэхгүй, түрүүхэн л сайхан -сэтгэлт ах гэж бодож байсан хүндлэл итгэл нь -нуран -унаж, -галаас -зугтаж гүйсээр -мухар хана -мөргөсөн хүн аятай болж харцаа -буруулан санаа алдав. ” Миний хөөрхөн дүү
сайн бод, ирээдүйгээ бод, чамд өөр над шиг -туслах хүн олдохгүй л болов уу? Ямар чи -онгон -ариуханаараа байгаа биш, хэн хэндээ л -ашигтай шдээ. За чи үлдээд сайн бодоорой. Ах нь ажил руугаа орлоо. Хэрвээ зөвшөөрвөл орой 8 цагт энэ рестораны дээр байдаг -буудлын -11 номерийн -өрөөнд ирээрэй. Би чамайг 30 минут л хүлээнэ. Ирэхгүй бол тэгээд өөртөө л гомдоорой. Би эргэж буцах дургүй хүн.” гээд гарч одов. Чулуунмаа арайхийн тэвчин барьж байсан -нулимсаа сул тавин -мэлмэрч, хатуу хувь -тавиландаа гомдон “ээжээ ааваа та 2 минь яагаад -хорвоо дээр -орь ганцааранг минь -үлдээгээд -явчихваа, би одоо яах вэээ” хэмээн хэсэг -бачуурч суугаад зөөгчийг ирж ” та зүгээр үү?” гэхэд нь санаа зовон гялс -нулимсаа арчаад гарч гүйлээ. -Бахардталаа гүйсээр, -нулимс нь урссаар. Хотын гудмаар -уйлан гүйх харц -булаам -сайхан бүсгүйг зөрсөн хүн бүр гайхан эргэж харахдаа эвийлж өрөвдөхөөсөө илүү -муу -муухайгаар бодох нь харамсалтай… Гэртээ галаа ч -түлэлгүй, гэрлээ ч асаалгүй гадуур -хувцастайгаа гөлрөн суух -Чулуунмаа гэнэт -ухаан орж цаг харвал оройн 7 цаг хэдийн өнгөрчээ. -Хэнгэнэтэл санаа алдаад босч гэрлээ асаагаад
толинд харвал -бүлцийн -улайсан -уйтгарт нүд урдаас нь ширтэв. Утсаа нээж галерей руугаа ороод Санчиртай хамт жаргалтай инээн авхуулсан зургуудаа гүйлгэн харж сууснаа бүгдийг -устгах гэсэн товчин дээр дараад -шийдэмгий босч гадагш гарав. Зорьсон газар ойртох тусам алхаа нь улам удааширч, итгэлтэй байдал нь алдагдсаар, буцаад гүйчихмээр санагдана. -Хөлөрсөн гараа -атгалсаар хөлөө зөөж ядан сажилж явсаар -зочид -буудлын гадаа ирж зогсоод ахиад л -Санчирыг бодон хэсэг хөшиж орхив. Утас нь жингэнэн мессэж ирэхэд давхийн -цочиж ухаан санаа нь бодит -гашуун амьдралдаа эргэн ирлээ. “8:20 болчихлоо” гэсэн Сумьяагийн мессэж. -Уучлаарай хайрт Санчир минь гэж амандаа -шивнээд -буудлын хаалгыг түлхэн орох нь тэрээ… -Харь орны гудманд чихэвч зүүсэн нэгэн залуу -гунигтайяа алхах нь -Санчир. Доош харан алхаж яваад санамсаргүй нэг хүнтэй -мөргөлдөөд -сандран уучлалт эрж дээш харвал нэг л харсан царай. Юу билээ? Ямартай ч -Монгол хүн байна гэж бодохын зуур өнөөх -мөргөлдсөн бүсгүй баяртайгаар жингэнэн инээж ” Хүүе Санчир ахаа
ингэж таарах гэж байдаг аа” хэмээн -дуу алдав. Уг нь -Анхил -Санчирыг зорьж энд ирээд бүр -дагаж байгаад албаар -мөргөлдсөн нь энэ билээ. Санчир ч гэнэт Анхилыг бүдэг бадаг санаж мэнд мэдэн 2уул хэсэг ярилцаж зогссоноо Анхилын санаачилсанаар хоолонд орохоор цааш эргэн алхцгаав. Өөдөөс харан зогсоо зайгүй -чалчих охиныг харан суухдаа Санчир “Чулуунмааг ярихгүй юм байхдаа, асуучихдаг юм билүү” гэж бодно. Бодлыг нь таасан мэт Анхил гэнэт Чулуунмааг ярьж эхлэв. Найз -залуутай болсон, удахгүй -төрөх гэж байгаа, найз залуу нь -баян, -царайлаг гэх мэтээр санаан -зоргоор бурж гарав. Санчирын царай -барайн гар нь -чичирч цай балгах гэснээ -хахаж цацахад Анхил дотроо -гэмших ч үгүй, харин ч үгэнд нь итгэсэнд баярлаж суулаа. Хоёул хооллож дуусаад Санчир Анхилыг хүргэж өгтөл өөрийнх нь байгаа байрнаас тун холгүй газар Анхил байрласан болж таарав. Үүнээс хойш өдөр бүр Анхилтай таардаг болсон нь Санчирт хааяа -төвөгтэй санагдах ч, нэг талаараа Чулуунмааг -мартахад дэмтэй ч юм шиг бодогдож цааргалалгүй -хамт хоолонд орж, кино -ший үзэх
болжээ. Чулуунмаагийн -хэрэг ашгүй хаагдаж -санаа нь амрав. -Сумьяатай хэд -хэдэн удаа -буудалд уулзаж -ой -гутам -шалхгар -эрийн -дор -хэвтэхдээ нүдээ -тас анин хурдхан энэ -зовлон дуусаасай гэж бодсоор -хэвтдэг байв. Хашаа -байшингаа -зарж -хохирол- барагдуулсан тул -нийтийн байрны -умгар өрөө -хөлслөн, нэг гуанзанд ажилд оржээ. Сургалтын -төлбөрөө ч -төлж чадахгүй байсаар -сургуулиасаа -гараад жүжигчин болох хүсэл нь хэзээ ч -бүтэхгүй мөрөөдөл болж үлдэв. -Амташсан хэрээ арван гурав -дахина гэгчээр -Сумьяа -хэрэг хаагдсан хойно ч -худлаа үнэн юм ярьж -сүрдүүлсээр хаа нэг уулзаж -бузар -хүслээ гүйцэлдүүлэх нь -Чулуунмаад үнэхээр дарамттай. Зуны нар -шарсан -уйтай -бүгчим нэг өдөр хоолоо зөөн гүйж байтал гэнэт -дотор нь- муухай -оргиж, -толгой нь -эргэн унах шахав. Сүүлийн үед юм л бол -дотор -муухай- оргиод байхад нь нэг их тоодоггүй байснаа, нээрээ энэ сарын -биений юм -ирээгүй юм байна ш дээ гэж санаад ажлаа тараад харих замдаа -эмийн -сан орж -жирэмсний -тест авлаа. -Жирэмсэн -болчихно гэж төсөөлөөчгүй явсан -Чулуунмаа -тестний -2 -зураас хараад ухаан -алдах дөхөв. Бодож

бодсоны эцэст -Сумьяа руу -мессеж бичихээр шийдлээ. -Прокурор -Сумьяагийн эхнэр -тарган -шар -авгай тансаг байран дах том зөөлөн буйдан дээрээ хэвтэн зурагтын суваг эргүүлж байтал ширээн дээр -тавьсан -нөхрийнх нь утсанд дон дон хэмээн мессеж ирэв. ” Сумьяа ахаа би -жирэмсэн болчихжээ. -Одоо яах вэ?” гэсэн мессежийг уншаад -шар царай нь -минчийтлээ -улайн -дэлбэрхнүү гэлтэй болсон нь -харсан хүн -айж цочмоор. -Ванны өрөөнд -усанд -орж байгаа нөхрөө орж -үсдэж -маажих гэж ухасхийснээ гэнэт больж буйдан дээр -лагхийн сууснаа юу ч юм эргэцүүлэн нүдээ -гялалзуулан байснаа утсыг авч мессежинд хариу бичив.