Нүүр Өгүүллэг “Зулцэцэг” өгүүллэг “2-р хэсэг”

“Зулцэцэг” өгүүллэг “2-р хэсэг”

0 секунд уншина
0
1
884

Балмагдсан, айсан, ичсэн зэрэгцсэн Чулуунмаа өөрийн мэдэлгүй Санчирт гараа өгч татуулан уснаас гарахад зөөлхөн том алчуураар биеийг нь ороосон Санчир 2 гар дээрээ өргөн байшин луу орж дээш

өгсөн өөрийнхөө өрөөрүү оруулж орон дээрээ зөөлхөн хэвтүүлээд “ах нь гялс дэлгүүр ороод ариун цэврийн хэрэглэл аваад ирье, миний дүү битгий уйл” гээд гарч одов. Чулуунмаа сая юу болоод өнгөрснийг

ойлгож ядан, нулимс нь урссан хэвээр зүрх нь тийм гэхийн аргагүй савчин цохилсоор байв. Тун удалгүй Санчир гартаа ариун цэврийн хэрэглэл, тампон, өдөр тутам, дотуур хувцас бас жүүс, жимсээр

дүүргэсэн тор барисаар орж ирээд “Миний дүү ичих хэрэггүй, наанаа дотуур хувцсаа солиод хэрэглэлээ хийчих, жимс ундаанаас уугаарай, ах нь гадаа хүлээж байя” гээд гарав. Чулуунмаа арайхийн ухаан орж сандарч тэвдэн дотуур хувцсаа сольж , хэрэглэл хийгээд жоохон

уужирч доош буухад хүүхдүүд аль хэдийн тарж нэг ч хүнгүй болсон байхаар нь дотроо баярлан гадагш гартал үүдний сандал дээр Санчир сууж байлаа. “Өө миний дүү ашгүй тайвширвуу, ах нь гэрт нь хүргээд

өгье” гээд инээмсэглэн угтах Санчирыг хараад дахиад л зүрх нь байрандаа тогтохгүй савлаж, үг дуугүй доош харан зогсоход зөөлхөн дулаахан гар гарнаас нь хөтлөн шат уруудсаар гадагш гарч машин хүрмэгц Санчир хаалгыг нь онгойлгон Чулуунмааг түшсээр аяархан суулгав. Гэрийнхээ хаягийг арай ядан хэлж, гэр хүртлээ юу ч дуугаралгүй жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг хэдэн минутыг өнгөрөөгөөд машинаас яаж бууснаа ч мэдэхгүй нэг л мэдэхэд орон дээрээ хэвтэж байлаа… Шөнө бүр Санчирыг зүүдэлж, өдөр нь бодож үгүйлж дурлалдаа солиорох шахам зуныг өнгөрөөв. Ээж нь улам бүр муухай аашлах болж, гэрт гадаагүй охиноо харааж зүхэх нь ихэссэн ч Чулуунмаа хэлсэн үг бүрийг нь чихний хажуугаар өнгөрөөж өрөөсөн хайрандаа бялууран явсаар, хувцас хунартаа анхаарал тавьж, хичээл номондоо ч шамдан анх удаагаа сайхан ирээдүйг мөрөөдөх болов. Санчирыг харах хүсэл оргилон байвч хүсэхэд хясал гэгчээр огт

тааралдахгүй, Сарангуа ч түүнийг тоож найзлахгүй тул дэмий л зүүдэндээ жарган, төсөөлөлдөө Санчиртай болзсоор ахин нэг жилийг өнгөрөөлөө. 9-р анги төгссөн зун эхдээ дэм болох санаатай цагийн ажил хайсаар ашгүй нэг кино театрт үйлчлэгчээр оров. Мартах гэж хичээж байсан жүжигчин болох дэврүүн хүсэл нь улам оргилон, ” ээж зөвшөөрөхгүй шүү дээ” гэсэн гунигтай бодолд дарагдан толгой гудайлгаж шалны мод, хогийн савтайгаа зууралдсаар сар болж байтал гэнэтийн сайхан учрал тохиов. ” Хүүе Сайн уу, Чулуунмаа” Гэх зүрхэнд хоногшсон хоолой сонсогдоход зүрх нь түг2 цохилон дээш өндийвөл зүүдэнд шөнө бүр айлчилдаг тэр л сайхан царай инээмсэглэн зогсож байлаа. Цочирдож, баярлан яахаа мэдэхгүй дэмий ангайн зогсоход

Санчир инээсэн хэвээр ” ингэж таарах гэж. Ямар сайхан бүсгүй болоо вэ, энд ажиллаж байгаамуу? Ямар азаар өнөөдөр энд кино үзэвээ? Тарах болж байгаамуу? Хамт хоолонд орох уу?” Гэж нэг амьсгаагаар өгүүлээд бас ч гүй ичингүйрэн сандарч хариу хүлээхүйд Чулуунмаа амьдралдаа анх удаа зориг гарган “за тэгье” гэж арай чүү дуугарчээ… Амьдралд тохиох хамгийн сайхан үдшийг өнгөрүүлж, чин сэтгэлээсээ инээж, ярилцаж хорвоо гэдэг ямар сайхан юм бэ, хүн болж төрөх ямар гайхалтай вэ гэдгийг анх удаа мэдэрсэн Чулуунмаа шөнө цурам хийлгүй инээмсэглэн аз жаргалдаа бялуурч хонолоо. Үүнээс хойш зай завсаргүй мессеж бичилцэн, зав зай гарвал гадуур болзон ээжийн үглэж уцаарлахыг ч ойшоолгүй эрх чөлөө, хайр дурлалыг мэдэрсэн

бүтэн 365 хоног өнгөрөв. Ахыгаа Чулуунмаатай уулздаг болсоныг мэдсэн Сарангуа ихэд дургүйцэн анги дотор Чулуунмааг багтаж шингэх зайгүй болтол гадуурхдаг болсон ч Чулуунмаа юман чинээ үл тоон сурлагандаа анхаарч элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх, Санчиртайгаа уулзах 2т л анхаарал тавьж байлаа. Сурлагаар гавихгүй, доожоо муутай, бүрэг ичимхий Чулуунмаа гэнэт л сургуулийн шилдэг сурагч болж, өнгө зүс ч сайжирч хүн бүхний анхааралд өртөх болов. Ариун нандин гэгээхэн үерхлийн цаана Санчирын гэр бүл юу төлөвлөж, хос хоёрын шатам халуун хайрыг нурам болгохоор зэхэж буйг хэн хэн нь төсөөлөөгүй байлаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *