Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? 16~р хэсэг

Зүрх үү? Тархи уу? 16~р хэсэг

0 секунд уншина
0
0
344

“Найз чамтайгаа өнгөрүүлсэн арван жилийн хугацаанд би нэг ч өдөр, нэг ч хором ганцаардлыг мэдэрч байгаагүй. Гунигтай, баяртай дурсамж бүхэнд чи л үргэлж байдаг…Чи л үргэлж намайг хурцалж, зоригжуулж, урам зориг хайрладаг байсан. Чимэгмаа! Чи бол энэ

хорвоо дээр надад заяасан үүрдийн үнэнч ганц найз минь юм шүү. Сэтгэл чинь тайтгарсан үедээ хэзээ ч хамаагүй найздаа хүрээд ирээрэй, миний зүрх сэтгэлийн хаалга үргэлж чамд нээлттэй

хэвээрээ…” Чимэгмаа утсаа гарган найзынхаа сүүлд явуулсан зурвасыг дахин нэг уншлаа. Хамтдаа өнгөрүүлсэн сайхан дурсамжууд саяхан л юм шиг санаанд тодхон буухад нүд нь чийгтээд ирэв. Энэ үед Анхаа

буйдан дээр хөшөө мэт хөдөлгөөнгүй суунгаа энд ирсэндээ харамсаж, Чимэгмааг битгий зөвшөөрөөсэй хэмээн дотроо залбирч байлаа. Сарын өмнө Цэцэгмаад сэтгэлээ илчилчихээд угаалгын өрөөнөөс гарч

ирэхийг нь догдлол түгшүүртэй хүлээж байсан яг тэр мөч дахин давтагдах шиг санагдана. Гэвч энэ удаа тэр “үгүй” гэсэн хариу хүлээж байв. Хаалганы түгжээ торхийн дуугарахад амьсгаа нь давчдан

Чимэгмааг харалгүй, хариу ч сонсолгүй гараад гүйчихмээр болсон ч бие нь түүнд захирагдсангүй. Чимэгмаа хажууд нь ирж сууснаа намуухан хоолойгоор тайван ярьж эхэллээ. ~Хүний сэтгэл гэдэг үнэхээр хачин юм. Чамгүй л бол энэ амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдаж, чиний л хажууд байвал бүх зүйл бүтэх юм шиг… Үлгэр шиг л жаргаад дуусах юм шиг… Би зүгээр л ганцхан өөрийгөө бодож, амиа хичээж байжээ уучлаарай… Чи Цэцэгмааг харахаараа яг л би чамайг хараад юу мэдэрдэг тийм мэдрэмж авдаг гэдгийг би боддоггүй байж. Чамайг торонд хорьчихоод тэрийгээ хайр гэж эндүүрч явж… Хайрыг минь хүндлээд хүрээд ирсэнд чинь баярлалаа. Гэхдээ хоёулаа дахиад үерхэл гэж нэрлэсэн эмгэнэлт жүжгэнд тоглоод дэмий биз дээ… Болсон бүхнийг мартаад сайхан найзууд явцгаая… гээд яриагаа дуусгалаа.

Анхаа сэтгэл нь хөдөлсөндөө хэлэх үггүй охины өөдөөс хараад цагаахнаар инээмсэглэв. Чимэгмаа ч инээмсэглэж хоёул найзын ёсоор тэврэлдээд Анхаа явахаар босон хаалган дээр очихдоо эргэж хараад: ~Чамд баярлалаа. Би чиний оронд байсан бол ингэж ухаарч чадахгүй байсан биз. Харин чамаас нэг л зүйл гуйя… Найз дээрээ очоорой. Би та хоёрын сайхан нөхөрлөлийн дундуур дахин орохгүй гэдгээ амлая гээд гарч одов. Цэцэгмаа Анхаатай уулзснаас хоёр хоногийн дараа юу болсныг мэдэх санаатай Анхаа руу залгах гэснээ тэр хоёр хамт байвал дэмий юм болно гэж бодоод мессеж ч бичсэнгүй. Хэрвээ Анхаа очсон л бол Чимэгмаа тийм их хайртай юм чинь ахин явуулахгүй байх гэж бодон хөнгөн шүүрс алдаад цонхны дэргэд очин зогсов. Яг л түүний гуниг шиг бүрхэг тэнгэрээс бороо шивэрч сэтгэл нэг л уйтай. Хөгжмөөр Чойжоогийн “Чамд үлдээе” дуу эгшиглэнэ. …Энэ бороо надад гуниг нэмээд байна… …Энэ салхи чамайг надаас түлхээд байна…

Цэцэгмаа нүдээ анин духаа цонхонд наагаад Анхаад анхны үнсэлтээ өгсөн тэр оройг дурсав. Уруул нь халуу дүүгэн чимчигнэхэд шилэмдээд нүдээ нээтэл бороо улам ширүүсчээ. Дахиад л дурсамж хөврөнө. Анхны бороо ордог өдөр Чимэгмаатай хамт өдөржин гадуур зугаалчихаад сааданд орой болтол сууснаа санан гунигтай инээмсэглэтэл ширээн дээр тавьсан утсанд нь мессеж ирэх сонстов. “Хэн л над руу бичив гэж дээ” хэмээн бодоод утсаа очиж авалгүй цонхонд нүүрээ наан зогссоор байлаа. Хацар дух нь даарч эхлэхэд сая нэг цонхноос холдон ширээн дээрээ очиж суугаад номоо дэлгэн нүд гүйлгэсэн ч юу ч ойлгосонгүй. Пэйсбүүк ухаж сатаархаар шийдэн утсаа шүүрч аваад орон дээрээ хэвтлээ. ChiMegMaa гэсэн хаягаас нэг зурвас иржээ… Цэцэгмаагийн нүд сэргэн босч ирээд зурвасыг нээтэл… “Сайн уу хонгор оо. Таг болсонд уучлаарай. Өнөөдөр манайд хамт хонох уу… ганцаараа айгаад байна кк” гэсэн байв. Цэцэгмаа хашхиран босоод орон дээрээ үсэрч дэвцэхэд гайхсан ээж нь хаалгаар шагайж: ~Хүүе миний охин зүгээр үү? Сайхан явдал тохиолдоо юу? ~Тиймээ сайхан гэхэд ч багадахаар сайхан. Ээж би явлаа шүү. Өнөөдөр

Чимгээгийнд хонолоо гээд дэгдсээр гарч одлоо. Ээж нь хойноос нь: ~Бороо орж байна ш дээ. Шүхэр авахгүй юмуу гэж хашхирсаар хоцров. Чимэгмаа гэрээ цэмбийтэл цэвэрлээд Цэцэгмаагийн дуртай тагтуритан гэх солонгос хоол хийчихээд догдлон хүлээж суулаа. Хаалга тогших чимээ. Үсрэн босч очоод хаалгаа тайлтал бороонд шалба норсон Цэцэгмаа байдгаараа инээчихсэн, чичирчихсэн зогсож байв. Чимэгмаа шууд л найзыгаа тэврээд авлаа. Цэцэгмаа ч түүнийг чанга тэврэн хоёул чангаар уйлалдав. Хэдэн сарын турш үргэлжилсэн үл ойлголцол, гомдол тунирхал, санаж үгүйлсэн сэтгэл тайлагдах нь энэ ээ… Тэр хоёр ширээндээ суун хооллох зуураа ам хуурай байсангүй. Гэхдээ Анхаагийн талаар хэн нь ч ярьж чадахгүй л байв. Бороо зогсож нар гаран өнгө өнгийн солонго татжээ. Цэцэгмаа найзынхаа хувцаснаас өмсөөд хоёул гарч зугаалав. Хэн хэн нь сэтгэл тэнэгэр, аз

жаргалтай… …Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэж манай хоёр шалгалтаа зовох юмгүй өгөн хүссэн сургуульдаа оров. Энэ хугацаанд Анхаа таг чиг, охид ч түүнийг дурссангүй. Цэцэгмаа сэтгэлдээ Анхааг санан үгүйлж хааяа гуниглах ч Чимэгмаа дэргэд нь байгаа болохоор арай л дээр байлаа. Наран ээсэн налгар өдөр хоёр найз дэлгүүр хэсч баахан яваад үсээ засуулахаар нэгэн газар луу оров. Чимэгмаад энэ газар нэг л танил, өмнө нь орж байсан юм шиг санагдсан ч нэг их тоосонгүй. Сул хоёр сандал дээр зэрэгцэн сууцгаагаад үсчидийг хүлээлээ. Чимэгмаа утсаа оролдон сууж байтал: ~Чимэг…маа! Чи эргэж ирэлгүй арай л удлаа шүү гэх хоолой сонстоход гайхан дээш харвал Тайванбат инээмсэглэн зогсож байв. Чимэгмаа ичсэндээ юу ч

хэлсэнгүй Цэцэгмаа руу хартал өнөөх нь асуусан нүдээр ширтэн сууна. Тайванбат инээсэн хэвээр Чимэгмаад нөмрөг зүүгээд үсийг нь засч эхэллээ. “Ингэж тайрах уу? Шингэлэх үү? Ингэвэл ямар байна?” гэх асуултуудад Чимэгмаа “Мхн, тэг тэг” гэхээс өөр хариу хэлсэнгүй. Тайванбат урд нь ирж нүүр лүү нь ойртон тонгойгоод үсийг нь янзлах зуурт тэр хоёрын харц тулгарав. Чимэгмаа хэдэн сарын өмнө Анхааг л хараад догдолдог байсан тэр мэдрэмжийг авч хацар нь час улайчихлаа. “Нүд нь, инээмсэглэл нь…ямар хөөрхөн юм бэ” гэж дотроо бодоод амжив. Үс засалт дуусч тооцоогоо хийх гэтэл Тайванбат Чимэгмаагийн сарвайсан мөнгийг ахиад л авсангүй, харин өөдөөс нь утсаа сарвайснаа “Дугаараа өгчих л дөө тэгэх үү?” хэмээн гуйх шахам хэлэв. Чимэгмаа жуумалзан доош харснаа утсыг нь авч дугаараа бичиж өгчихөөд нүүр лүү нь харж чадахгүй гүйх шахам гартал араас нь Цэцэгмаа байдгаараа малийчихсан гарч ирээд: ~Юу болоод өнгөрөв өө? Наад нүүрээ хардаа, хацран дээр чинь өндөг шарахаар болчихож хаха ~За битгий хүн улам ичээгээд бай. Гэхдээ саяны залуу дажгүй

байгаа биз дээ? ~Мхн. Цэвэрхэн, царайлаг л юм байна. Гэхдээ доторх нь ямархуу хүн юм бол доо. ~За тэгээд л эхлэдэг юм. Зүгээр л юу ч бодолгүй дурлаж болохгүй юу айн хихи Миний найз ч гэсэн дурла л даа… Цэцэгмаа хэлэх үггүй болж дуугаа хураан алхахад Чимэгмаа дэмий юм хэлчихсэнээ ойлгож ярианы сэдвийг өөрчлөн “Хоёулаа өнөө орой ямар хоол хийж идэх үү? Янзын сайхан дугуй хуушуур хийвэл ямар вэ?” Чи гурилаа зуураад…” гэтэл Цэцэгмаа яриаг нь таслан эргэж хараад “Би яахаараа дандаа гурил зуурдаг юм. Одоо чиний ээлж за юу” гэчихээд булан тойрон эргэтэл Анхаатай улаан нүүрээрээ мөргөлдчихөв. Хоёулаа духаа барин бие биенийгээ хараад бантсандаа юм хэлж чадахгүй хөшиж орхитол Чимэгмаа тачигнатал инээн хажууд нь ирснээ Анхааг танингуутаа чимээгүй болж “Хүүе сайн уу?” гэлээ. Анхаа дуугүй толгой дохиод хурдан гэгч нь алхан тэр хоёроос холдон одов. Нөгөө хоёр ч цааш алхаж байтал Цэцэгмаа тэссэнгүй эргэж хараад санаа алдчихлаа…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *