
Улс орныг хѳдѳлмѳрлѳж хѳгжүүлдэг. Ажил хийдэг, сэтгэдэг, бүтээдэг инженер, эрдэмтэд, нийгмийн ухааны зүтгэлтнүүд л хѳгжлийг чирч явдаг. Түүнээс биш тѳр зайдагнасан хоёр намыг дагаж, хор ярихыг сурсан зангиатай нялцгай бацаанууд чаддаггүй юм.

Тэд харин хѳгжүүлж биш, хѳлжиж чадаж байна. Амьдралдаа ганц хадаас хадаж үзээгүй, хулхины диплом өвөртөлсөн энэ “бандаашууд” эрх мэдэлд хүрэхээрээ хамгийн түрүүнд мѳнгѳ хѳѳцѳлдѳж, зээл тусламжийн эрэлд морддог. Хамгийн түрүүнд өөрсдөө л мөнгөждѳг. Ингэж л бэлтгэгдсэн. Монгол тѳрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Бодоо, Данзан нарын хэн нь ѳѳрсдѳѳ баяжихыг эрхэмлэдэггүй байсныг түүх гэрчилнэ. Тэд нэг ч ембүү халааслаагүй. Харин ч эх орноо бүтнээр нь үлдээсэн гавьяатай. Тэд Монголын тѳрийг зѳв залж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо хѳгжүүлж байсан бол ѳнѳѳгийн удирдагчид тѳр “зайдагнаж”, хувьдаа ашиг хонжоо олж байна. Монголын тѳрѳѳс хѳрѳнгѳлѳг тэрбумтнууд тѳрсѳн. Тэднийг үлгэр дуурайлаар хѳрѳнгѳжих “аянд” мордсон пабчин залуусын эгнээ ѳргѳжсѳн. Гуравхан жил төрд ажиллаад 30 жил улсад татвар төлж, үйлдвэр эрхэлсэн Жаргалсайхан надаас илүү хѳрѳнгѳ мѳнгѳтэй болжээ. Энэ пабжичин бацаанууд төрд орохоор баяждаг юм байна гэсэн ойлголтондоо донтчихсон байна. Би хѳдѳлмѳрч хүнд дуртай. Би малчдыг шүүмжилдэг. Гэхдээ миний шүүмжилдэг малчид бол эд нарын дэргэд шударгаар хөдөлмөрлөж аж амьдралаа ѳѳрсдѳѳ авч явдаг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс. Социализмын үед 25 саяас илүү гаргаж чаддаггүй байсан малыг чинь энэ малчид л хоёр гараараа хөдөлмөрлөөд 70 саяд хүргэлээ. Хѳдѳѳд сайны хажуугаар саар бас бий. Адуу малын хулгайчаас ѳгсүүлээд. Гэхдээ малын хулгайчийн хор бага. Дипломтой хулгайчийн хор нь дэндүү их юм..

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.
Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар
хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,
халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.