Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? 15~р хэсэг

Зүрх үү? Тархи уу? 15~р хэсэг

0 секунд уншина
0
0
109

Найз нь холбоо тасраад нилээн хэд хоносон ч залгахгүй, мессеж ч бичихгүй байгаад Цэцэгмаагийн санаа ихэд зовнино. Юун түрүүнд муу юм бодогдох ч найзыгаа тийм зүйл хийх тэнэг хүн биш гэдэгт

итгэдэг билээ. …Анхаад үнсүүлсэн тэр оройг дурсах бүрт хацар нь ягааран, зүрх нь догдлох ч тэр явдлаас болоод гомдож, уурлан явсан Чимэгмааг бодоод л гуниглачихна. Ингэж зовж байхаар найз дээрээ өөрөө гүйгээд оччихмоор санагдавч бас ч гэж эмэгтэй хүн гэсэндээ Чимэгмаагийн хэлсэн үгнүүдээд гомдсон тунирхалдаа хоригдон

байлаа. Ингэж явсаар бараг сар болов. ЭЕШ хаяанд тулчихаад байдаг, Чимэгмаа яаж байгаа бол гэхээс нойр нь ч хүрэхээ байж хоёр ч удаа уртаас урт сэтгэлийн үгтэй мессеж явуулсан боловч хариу ирсэнгүй.

Аргаа барсандаа гэрт нь шууд очихоор шийдэн очсон ч хаалган дээр нь ирээд тогших зүрх хүрэхгүй баахан зогсов. Ашгүй нэг мэргэн санаа олж гадагш гүйн гараад нэг танихгүй залууг гуйн хаалгыг нь тогшуулж зүгээр эсэхийг нь харахаар боллоо. Цэцэгмаа өөрөө

булангийн цаана нуугдан хүлээж, өнөөх залуу хаалгыг тогшив. Нилээн удаан тогшсон ч хаалга онгойлгохгүй байсанд Цэцэгмаагийн дотор палхийн цагдаа руу залгахаар утсаа шүүрч авах мөчид хаалга

торхийн онгойх сонстлоо. “Тийм хүн байхгүй ээ, айл андуурсан байна” гэх найзынхаа танил хоолойг сонсоод сая нэг санаа амрав. Нөгөө тус болсон залуу хажууд нь ирээд: ~Найзын чинь бие тааруухан байгаа бололтой. Ядруухан л харагдаж байна гэчихээд яваад өглөө. Цэцэгмаа дахиад л санаа нь зовнин хөмсгөө зангидаж “Баярлалаа” гэхээс өөр үг хэлж чадсангүй… …Өдөржин тоосго зөөж ядарсан Анхаа хоёр хөлөө зөөж ядан барилгаас гарлаа. Оройн нар дулаахнаар ээн хоосон барилга дотор байсаар хүйт даасан биеийг нь төөнөхөд жаахан сууж нарлахаар шийдэв. Нарны өөдөөс харан нүдээ аньж, хөлөө жийн таатайяа сууж байтал гар утас нь дуугарлаа. Хармаанаасаа утсаа удаанаар гаргаж ирэн нэг нүдээ онийлгож харснаа нүдэндээ итгэсэнгүй, утсаа нүүрэндээ наах шахам ойртуулан харав. Тиймээ, яалт ч үгүй цээжинд хадгалаастай байдаг Цэцэгмаагийн дугаар мөөн.

Яах ийхийн зуургүй догдлон савчсан зүрхээ салгалсан гараар дараад утсаа авлаа. ~Байна уу? Анхаа юу? гэх сонсоод ханамгүй уяхан, энхрийхэн хоолой. ~Тийм байна. Цэцэгмаа мөн үү? ~Мөөн мөн. Сайн уу…? ~Сайн. Чи сайн уу? ~Сайн сайн. Чи…завтай байна уу? ~Аанхан завтай байна. Яасан миний хэрэг.. ~Завтай бол манай гадаа хүрээд ирээч. Чамтай уулзаж ярилцах хэрэгтэй байна… ~За одоохон… Түрүүхэн л ул нь янгинаж салж унах шахан байсан хөл нь одоо хэдэн уул ч даваад гүйж чадахаар мэт санагдана. Анхаа хол хол харайн гүйсээр зам дээр ирмэгцээ такси дохин зогсоогоод очих газрынхаа хаягийг орж суухаасаа өмнө шахуу хэллээ. Замын түгжрэл, гэрлэн дохио…аравхан секунд өнгөрөхөд арван минут шиг л бодогдоно. Анхаа суудал дээр тогтож ядан өндөлзөж болдог бол нисчихмээр л байлаа. Хүсэл мөрөөдлийнх нь эзэн өөрөө түүнтэй уулзъя гэлээ шүү дээ! Ямар их аз жаргал вэ….. Анхаа байрны гадаа ирээд Цэцэгмаа руу залгатал ардхан талд нь “Анхаа” гэх эмэгтэй хүний хоолой сонстлоо. Анхаа аль болох сандраагүй юм шиг байхыг хичээн тоглоомын талбайн сандал дээр өөрийг нь хүлээн сууж буй Цэцэгмаа дээр очин

хажууд нь суув. Охин ч мөн догдолсондоо хацар нь халуу дүүгэн байвч тайван дүр эсгэн: ~За сайн уу? Уулзалгүй удсан байна шүү… ~Сайн сайн. Харин тийм байна. Сар гаран болчихсон байна ш дээ. Чамаар юу байна даа. ~Тайван дөө… Чиний ажил сайн уу? ~Дажгүй ээ, яваад л байна… Хоёул тоглож буй хүүхдүүдийг харан хэсэг дуугүй сууж байгаад Цэцэгмаа түрүүлж ам нээн: ~Би үнэндээ чамаас нэг зүйл гуйх гэж дуудсан юмаа… ~Юу юм? Тэг л дээ… ~Тэр өдрийг санаж байна уу? Нөгөө өдөр…тэрний маргааш Чимэгмаа бид хоёр маргалдаад цаадах чинь явчихсан. Тэгээд одоо болтол таг… ~…Чи гэрт нь очиж үзсэн юмуу? ~Үгүй ээ. Гэхдээ нэг хүн гуйгаад худлаа айл андуурсан болгож хаалгыг нь тогшуулсан… Цаадах чинь гэртээ ганцаараа байгаа юм шиг байна лээ. Царай нь их тааруу байна гэж тэр хүн хэлсэн… ~…хммм ~Чимэгмаад одоо үнэхээр хэцүү байгаа байхаа. Би найздаа хэлэх ёсгүй юм хэлээд гомдоочихсондоо санаа зовоод үхэх нь… Анхаа би чамаас гуйя… Чи түүнтэй уулзаад хэсэгхэн ч болов хамт байгаад өгчих тэгэх үү? Тэр чамтай л хамт байвал зүгээр болно… Ядаж аав ээжийг нь иртэл хамт байчих тэгэх үү? ~…би…би…чадахгүй байхаа… Одоо зүгээр

боллоо ч дахиад л… дахиад л зовно ш дээ. ~Үгүй ээ, одоо аав ээж нь ч байхгүй… Ядаж байхад намайг харахыг ч хүсэхгүй байгаа. Ганцаараа ингээд байгаад байвал яах ч юм билээ… Би чамаас гуйж байна ш дээ тэгэх үү л дээ? ~…хммм… заза би бодож байгаад болъё доо… гэхдээ чи гуйсан болохоор л шүү. ~За баярлалаа. Миний бүр санаа зовоод хэцүү байсан юм. Уг нь манай Чимэгмаа сайхан сэтгэлтэй, сайн охин ш дээ… та хоёр хамт байвал… ~Заза өөр ярих юмгүй бол би явлаа. Баяртай… Анхаа сэтгэл гонсгор, царай бүрсгэр тэндээс бушуухан шиг холдон одов. Цэцэгмаад гомдох ч шиг, бухимдах ч шиг… Гэртээ хариад хоол идсэн болоод орон дээрээ цааш харан хэвтээд өглөө. Аав нь инээдмийн кино үзэн ганцаараа хүд хүдхийн инээх сонстоно. Аавынх нь инээд хүүгийн уур бухимдлыг хөөж орхив. “Аав минь ингээд эрүүл саруул инээгээд сууж байгаа нь Чимэгмаагийн л ач шүү дээ. Би тэгэхэд ямар

муухай зан гаргалаа даа. Би зүгээр л хар амиа хичээсэн… Нээрээ л түүнд хэцүү байгаа байх даа… Яадаг юм, маргааш чөлөө аваад очноо. Би Цэцэгмаад хайрлуулж жаргах тавилангүй юм бол ядаж нэг ч гэсэн хүн жаргалтай байг” хэмээн бодоод нүдээ аньлаа. Дахиад л Цэцэгмаагийн царай аниастай нүдэнд харагдаад болсонгүй. “Дотор сэтгэлдээ Цэцэгмааг тээчихээд гадна төрхөндөө Чимэгмааг хайрласан дүр үзүүлж амьдрах гэж үү?” хэмээн өөрөөсөө асуусан ч хариулт олдсонгүй ээ… …Хаалганы цаана Анхбат гэрэвшингүй царайлан зогсож байв. Чимэгмаа шоконд орон хаалгаа буцааж хаагаад саяны зүйл бодит эсэхэд эргэлзэн хананд өлгөөтэй толь руу харлаа. Сэгсийсэн үстэй, бүлцгэр нүдтэй танихгүй бүсгүй харагдав. Хаалга дахиад л тогшин түг түг түг… Чимэгмаа гэнэт сэхээ аван үс гэзгээ янзлахаар угаалгын өрөө рүү ухасхийснээ “Яах гэж? Түүнд хөөрхөн харагдаад яах юм” гэсэн бодолдоо нам цохиулан дороо зогсоод дахиад л толь руу харлаа. Ухаалаг нүдтэй, сэтгэлийн хаттай бүсгүй өөдөөс нь харан зогсоно. Чимэгмаа нэг сайхан инээмсэглээд хаалгаа тайлж Анхааг дотогш орохыг урив. Буйдан дээр зэрэгцэн суусан хоёр бие бие рүүгээ харж чадахгүй зурагтаар гарч буй киног хий дэмий ширтэн

суулаа. Анхаа сая нэг ам нээж: ~Чи сайн уу? Уулзалгүй удаж… ~Сайн. Чи сайн л биз дээ? ~Сайн… ~Батхуяг ах сайн уу? ~Аав сайн. Ажилд орсон… Нээрээ чамд баярлалаа. Чамтай уулзаад л аав маань… их өөрчлөгдсөн. ~Хэхэ баярлаад байх юу байхав дээ… ~Чимэгмаа… намайг уучлаарай… би чамд үнэхээр муухай зан гаргасан. ~Зүгээрээ би чамайг уучилчихсан… харин намайг салахгүй зууралдаад байсанд уучлаарай… ~Үгүй ээ, чамд ямар ч буруу байхгүй… Би их удаан бодлоо л доо… тэгээд… хоёулаа… эргээд үерхэх үү? Чимэгмаа юу ч хэлсэнгүй, Анхаа руу харсан ч үгүй. Цэцэгмаа түүнийг бодсондоо Анхаагаас гуйсан гэдгийг зөнгөөрөө мэдэж байв. “Хайртай хүн чинь чам дээр буцаад ирлээ шүү дээ. Чи үүнийг л хүсэж байсан. Юу ч болсон хамаагүй түүнтэйгээ нийлээд жаргалтай бай” гэж зүрх нь ятган байхад “Бие биедээ хайртай хоёр хүний голоор орж жаргах ямар хэрэгтэй юм бэ? Түүний сэтгэлд Цэцэгмаа байгаа гэдгийг мэдсээр байж чи жаргалтай байж чадах уу? Үгүй шүү дээ, чи ч жаргахгүй, Анхаа ч жаргахгүй” хэмээн тархи нь зэмлэж байлаа. Анхаа түүнээс хариу хүлээсэн ч юм шиг, хүлээгээгүй ч юм шиг таг дуугүй суусаар л… Чимэгмаа яахаа мэдэхгүй босч угаалгын өрөө рүү ороод толинд харан зогсов. Дотор нь хоёр хуваагдан хоёр тийш чирж эх захгүй хөвөрсөн бодлууд шаналгана. Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *