Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? 12~р хэсэг

Зүрх үү? Тархи уу? 12~р хэсэг

0 секунд уншина
0
0
356

Анхбатын аав Батхуяг үс сахалнаасаа салаад овоо хүн төрхөнд орж хүүгийнхээ найз охиныг даган баяртайгаар алхаж байв. Гэр орныг минь, намайг харчихаад сэжиглэж зугтахгүйгээр үл барам ингээд

хөтлөөд дагуулаад явж байдаг…үнэхээр сайн охин байна хэмээн бодно. Чимэгмаа шууд дэлгүүр орох гэснээ түрүүний үсчин хүүхний үгийг санаж Батхуягыг дагуулан гэр лүүгээ явлаа. Хүү нь анх энэ айлд ирээд

яаж алмайрч суусан шиг аав нь ч бас хаалгаар оруут л алмайран хөшиж орхив. Энэ тансаг цэвэрхэн орчинд өөрийнх нь халтар ноорхой гутал хувцас хэтэрхий зохимжгүй санагдан үүдний коридорт

зогссоор л байлаа. Чимэгмаа цааш том өрөө рүү орсноо өвгөнийг араас нь орж ирэхгүй байсанд гайхан эргэж ирээд: ~Хүүе та яагаад зогсчихов оо? Наашаа орж ирээд цай уу. ~Өө яах юм бэ охин минь. Ах

нь ийм бохир хувцастай… ~Хэхэ зүгээрээ санаа зоволтгүй. Та ийшээ ороод сууж бай. Би ус халаагаад орхиё. Та тэгээд сайхан усанд орчих гэнгүүтээ бас л хөтөлсөөр том өрөө рүү оруулж буйдан дээр суулгав. Цэлийсэн том өрөөний нэг ханыг тэр чигт нь эзэлсэн гоёмсог хийцтэй

стенк, хүн бараг бүтнээрээ харагдахаар гялалзсан том телевиз, ярайтал давхарлан өрсөн мөнгөн аяганууд гээд Батхуяг өмнө нь баян цатгалан байхдаа ч ийм тансаг амьдарч үзээгүй билээ. Чимэгмаа гал тогооноос тавагтай чихэр авчран ширээн дээр тавиад төд удалгүй чамин жижигхэн сэнжтэй аяганд анхилуун үнэртэй цай хийн авчирч өгөөд угаалгын өрөө рүү орлоо. Батхуяг аяганы сэнжнээс эв хавгүй барин хэд оочлоод биеэ барих нь арай л дээрдэж зөөлөн бамбагар буйдангийн түшлэгийг налан таатайхан суув. “Миний муу хүү ч азтай хүү юмаа. Ийм сайхан айлын сайн охинтой учирчихдаг… Дэмийрч явж байж энэ охиныг алдчих вийдээ золиг чинь” хэмээн бодож суутал Чимэгмаа орж ирээд: ~Усандаа ороорой та гэлээ. …Батхуяг усанд орчихоод санаа зовсондоо угаалгын өрөөг нь бараг цаг цэвэрлэж шил толь шиг болгоод сая нэг санаа амран гартал Чимэгмаа аавынх нь

бололтой цэвэрхэн гутал, хувцас бэлдчихсэн байлаа. Үс зүсээ засуулж хирнээсээ салчихсан, сайхан цэвэрхэн хувцас өмсчихөөд хотын төвөөр нүүр бардам алхах Батхуягт үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж өөрийн эрхгүй хамар нь шархирна. Тэр хоёр хэд хэдэн дэлгүүрээр орж Батхуягт хувцас хунар аваад тансаг ресторанд орж хооллоцгоов. Батхуяг болж буй бүхэнд итгэхгүй, зүүдлээд байгаа юм болов уу гэж хүртэл бодон гуяа чимхэж үзээд өвдөхөд нь өөрийгөө шоолох инээмсэглэнэ. Чимэгмаа ар гэрийнхээ тухай өөрийнхөө тухай бүгдийг ярихын сацуу Батхуягаас ч бас нилээн юм асуугаад амжлаа. Батхуяг ч сэтгэл нь хөдөлж амьдралаа бараг бүгдийг нь тоочин нулимс ч унагаад авав. Чимэгмаа ч мөн энэ бүхнийг сонсоод Анхбатыг өрөвдөж улам ч их хайрламаар, халамжилмаар санагджээ… …Цэцэгмаа…Би чамд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна…гэхэд охин яахаа мэдсэнгүй, ямартай ч буцаж суугаад Анхаагийн өөдөөс асуусан харцаар харав. Анхаа охины гарыг атгасан хэвээр нүд рүү нь ширтэн хэсэг сууснаа: ~…Би…Би чамд хайртай… Би анх чамайг хараад л дурлачихсан…тэр

өдрөөс хойш чамайг бодоогүй нэг өдөр ч байгаагүй… Энийг чамд хэлэхгүй л бол би яг галзуурах нь…гээд гарыг нь бүр ч чанга атгалаа. Цэцэгмаа юу гэхээ мэдэхгүй, хөдлөх ч тэнхэлгүй Анхааг харсаар л… Анхбат түүн рүү тэр гэх аргагүй хайрласан харцаар харан юу гэхийг нь хүлээнэ. Цэцэгмаа арай ядан амаа нээж: ~Чи…чи яагаад… гэснээ гараа угз татан авангуутаа нүүрээ дараад уйлж эхлэв. Анхаа түүнийг тэврэн өөртөө наагаад: ~Тиймээ миний буруу…бүгд миний буруу. Би найзад чинь хайргүй байж чамд шаралхсандаа гуйчихсан юм. Би ганцхан чамд л хайртай Цэцэгмаа! Намайг уучил, уучил хэмээн шивнэнэ. Түүнийг түлхэх тэнхээ үнэндээ л охинд байсангүй. Гомдож шаналсан мөч бүхнээ бодон асгартал уйлсаар л байлаа… Нар нилээн хэвийсэн хойно Батхуяг, Чимэгмаа хоёр баяр хөөр дүүрэн харьцгаатал Анхбат ирээгүй л байв. Чимэгмаа сая замдаа дэлгүүрээс авсан хоёр тор дүүрэн хүнсний зүйлсээ жижигхэн муу эргэнэгт арайхийн багтааж хийгээд “Эднийд хөргөгч авч өгөхгүй бол болохгүй юм байна даа. Аав ээж хоёр энэ зун ирэхгүй юм чинь энэ хоёрыг байрандаа аваачаад

хамт амьдардаг ч юм билүү… Анхаа зөвшөөрөх болов уу, яах бол” гэж бодлоо. Батхуяг шинээр авсан хувцаснуудаа нямбайлан эвхэж авдар луугаа хийн суухдаа “Би чинь ер нь ямар аймар хүн айж, нохой гасалмаар болчихсон байсан юм бэ дээ. Одооноос энэ архи дарсаа больж, орон гэрээ өөд нь татах минь. Хүү минь эхнэр авах насанд хүрчихсэн байхад ингээд л навсайгаад яваад байж таарахгүй шүү. Энэ охин ч яахав, мань хоёрыг голдоггүй юм байж. Эцэг эх нь ямар ч ааштай хүмүүс байгаа билээ” хэмээн боджээ. Чимэгмаа авсан сүүгээрээ сайхан цай чанаж хоёул цайлангаа Анхаагийн бага насны хөгтэй явдлуудыг ярин инээж хөхрөлдсөөр суутал нар жаргаж, Анхаа бас л байдаггүй… Цэцэгмаа баахан уйлж уйлж арайхийн тайвшраад угаалгын өрөөнд орж хүйтэн усаар нүүрээ шавшаад толинд тусах өөртэйгөө ярилцан хэсэг зогсов. “Чиний хайрладаг хүн чинь чамд хайртай гэж байна шүү дээ. Чи ямар олон шөнө зүүдэлж, санаж, уйлж хоносон билээ дээ? Өмнө нь нэг удаа алдсан. Одоо юу ч болсон түүнийг

өөрөөсөө бүү түлх” гэж зүрх нь шивнэн байхад “Түүний төлөө амиа ч өгөхөөс буцахгүй найзыгаа чи гомдоож шаналгаж чадна гэж үү? Найз чинь уйлаад сууж байхад чи жаргалтай инээж хэзээ ч чадахгүй шүү дээ” хэмээн тархи нь зэмлэнэ… Сэтгэл дотроо хадгалж явсан бүхнээ хэлж дотор нь уужирсан Анхбат буйдангийн түшлэг налан унаад Цэцэгмааг хүлээхдээ юу гэх бол хэмээн бага зэрэг түгшиж басхүү догдолж байлаа. Цэцэгмаа түүнд юу ч хэлэхгүй уйлаад л суугаад байсан ч өөрт нь хайртай болоод л ингээд байна гэдгийг тэнэг хүн байсан ч ойлгох буй за… …Нар жаргаж эргэн тойрныг түнэр харанхуй нөмрөн байшинд нам гүм, хав харанхуй…Анхаа гэрэл ч асаалгүй харанхуйн дунд ХАЙРТАЙ гэдэг үгийг хүлээн суусаар…Цэцэгмаа угаалгын өрөөнд өөртэйгээ зөрчилдөн уйлсаар… Чимэгмаа бүр хүлээж тэсэхээ байгаад Анхаагийн утас руу залгатал холбогдох боломжгүй. “Энэ хүүхэд одоо хааччихдаг байнаа” хэмээн Батхуяг үглэнэ. “Анхаа

ирэхгүй бол энд ингээд хонолтой биш дээ. Цэцэгмаа ч санаа нь зовж, ганцаараа айж байгаа байх” гэж бодон явахаар шийдэж дуудлагын такси дуудав. Батхуяг өөрөө гэм хийсэн аятай “Уучлаарай миний охин, цаадах чинь аягүй бол нэг найзындаа л очсон байх. Уг нь ойрд их томоотой, ажлаа тараад л шууд гэртээ ирээд байсан юмсан. Өнөөдөр л ингээд таарчихлаа. Хүүг минь ойлгож уучлаарай” гэж дахин дахин хэлсээр гаргаж өглөө. Чимэгмаа таксины цонхоор ширтэн суухдаа “Анхаа ийм орой болсон байхад гэртээ ирэхгүй хаана байгаа юм бол? Арай…өөр охинтой үерхээд байгаа юм биш биздээ. Яг тийм юм байна л даа. Даанч бүр таг болчихсон юм. Би одоо яах вэ? Яаж хайртыгаа эргүүлж авах вэ? Би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ…” гэж ургуулан бодсон харын сэтгэлдээ автан нулимс бөмбөрүүлсээр явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *