Home Өгүүллэг “ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

“ЗҮРХ ҮҮ ТАРХИ УУ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
884

Цэцэгмаа найзыгаа түшиж босгон хувцаслаж байтал нөгөө эмч ахиад л ороод ирэв. ~Хүүе энд юу болоод байна? Өвчтөний бичиг баримтыг авчирсан уу? гэхэд Чимэгмаагаас урьтан Цэцэгмаа ам нээж: ~Уучлаарай эмчээ. Би дүүгээ өөр эмнэлэг рүү авч явах гэсэн юмаа. Тэнд

манай гэр бүлийн хувийн эмч ажилладаг юм. Та шилжих бичиг хийгээд өгөөч… ~Та нар чинь ямар дураараа хүүхдүүд вэ? Та нар дунд ядаж насанд хүрсэн хүн байна уу? Ингэж яваад ямар нэг юм болвол би

л хэрэгт унана шүү дээ. Ер нь эцэг эхтэйгээ холбоо бариад надтай яриулаадах. Тэгж байж л эндээс явах эсэхийг чинь шийднэ! Манай гурав яахаа мэдэхгүй бие бие рүүгээ харан зогстол Чимэгмаа: ~За тэгье ээ эмчээ. Аав ээжтэй холбоо барьчихаад танд хэлье гээд залж орхив.

Эмч ч гараад явчихлаа. Цэцэгмаа найз руугаа нүдээ томруулан харж: ~Одоо тэгээд яах юм бэ? Аав ээждээ хэлэх гэж байгаа юмуу? ~Юу гэж дээ. Хэлвэл бөөн юм болно ш дээ. Анхаа чи гараад эмчийг байна уу

хараадах. Байхгүй бол бид хоёр гаръя гэхэд Анхаа ч эргэлзсэнгүй босч хаалга руу алхлаа. Хэн хэн нь түгшсэндээ зүрх нь хурдан цохилон айж байвч өөр арга байсангүй. Энэ хэргийг аав ээж нь мэдэх л юм бол

цагдаад мэдэгдэж хэрэгтнийг хайлган, Анхааг ч буруутан болгож цаашлаад шоронд ч хийчихэж магадгүй хэмээн Чимэгмаа айж байв. Азаар тэр гурвын гарахыг хэн ч тоож анзаарсангүй. Чимэгмаа өвдөлтөө ч үл тоон нөгөө хоёроосоо бараг хурдан алхалсаар эмнэлгээс холдон зам дээр гармагц такси зогсоож суугаад сая нэг амьсгаа авч тайвширцгаалаа. Хамаагүй хүчилж хөдөлснөөс болж шарх нь сэдрэн аймшигтай өвдөж байвч ганц ёо гэсэнгүй. Анхаагаас илүүтэй Цэцэгмаа л найздаа санаа зовсондоо уйлчих шахан байн байн “Зүгээр үү” гэж асуусаар явав. Анхаа харин нөгөө сэргэлэн цовоо хүн чинь сүр сүлд нь зайлчихсан уу гэлтэй гөлийсөн амьтан дуугаа хураан цонхоор ширтэнэ. Таксины жолооч тэр гурваас хаачихыг асуухад Чимэгмаа түр зогсохыг гуйгаад ээж рүүгээ залгалаа. Дүүүд дүүүд дүүүд… Чимэгмаа

аль болох юу ч болоогүй юм шиг тайван ярихыг хичээн уртаар амьсгаа аваад хоолойгоо застал “Байна уу” гэх ээжийнх нь зөөлөн хоолой сонстов. ~Байна, байна. Сайхан амарсан уу ээж… Та хоёр юу хийж байна? ~Чи чинь одоо харанхуй шөнө хүнд хэлэхгүй гараад явчихдаг хаашаа хүүхэд вэ? Аавыг чинь загнаад л сууж байна. Хаана байна чи? Гэртээ ирэх болоогүй юу? ~Цэцгээгийнд л байна ш дээ ээж. Аав танд хэлсэн биз дээ. Та итгэхгүй бол Цэцгээтэй ярих юмуу? гэснээ хариу сонсолгүй Цэцэгмаад утсаа өгчихөв. ~Сайн уу Гэрлээ эгчээ. Цэцэгмаа байнаа… ~Сайн сайн. Миний охин сайн уу? Ойрд яагаад манайхаар ирэхгүй байна вэ? Чимгээ та хоёр хамт хоносон юмуу? ~Аанхан…бид хоёр сая л сэрж байна. Харин тиймээ дараа тэгж байгаад очноо… ~Заза танайд хоносон бол яах вэ. Эгч нь чамд л итгэдэг шүү дээ хэхэ ~Чимгээ өөр хэнийд хонох вэ дээ хэхэ. Нээрээ танаас нэг юм гуйчих уу? ~Тэр тэг миний дүү. Юу юм? ~Манай ангийн хэдэн охид

манай лагер дээр хэд хоног амрах гэж байгаа юмаа. Чимгээг хамт авч явж болох уу гээд л… ~Тэгээ тэг. Бид хоёр угаасаа ирэх нэг дэхэд Европ руу нисэх гэж байгаа. Чимгээ чамтай хамт үлдэнэ гэсээр байгаад дийлсэн ш дээ. Та хоёр ч бүр салж хагацаж чадахаа болио шив хэ хэ хэ ~Харин тиймээ бид хоёр их сургуульд ч гэсэн нэг ангид орно гээд яриад л байгаа хэхэ. За баярлалаа эгчээ ~Зүгээр зүгээр. Миний дүү наад Чимгээгээ сайн харж хандаж байдаг юм ш дээ. Бид хоёроос илүү чиний л үгэнд ордог юм шиг байна лээ. Та хэд тэгээд хэзээ лагер луугаа явах юм? ~Харин одоо л явдаг юм уу гээд… ~Өө тиймүү. Бид хоёр яг одоо гарах гэж байдаг… баахан цэгцлэх ажилтай. Охиныхоо царайг энэ зун ч олж харахгүй нь дээ. Маргааш нөгөөдрөөс зав зай гарвал лагер дээр чинь л очиж уулзахаас… ~За за тэгээрэй. Баяртай…гээд Чимгээд утсаа өглөө. Чимгээ ээжтэйгээ баахан утсаар яриад арай гэж салгангуутаа ёоххх гээд найз руугаа харан инээд алдлаа. Цэцэгмаа ч сая нэг санаа амран инээмсэглэнэ. Хүнд худлаа ярихгүй гэсэн том зарчмаа зөрчсөн ч хайртай найзтайгаа буцаж эвлэрсэн нь л түүнд

хамгаас чухал билээ… Тэр гурав Чимэгмаагийн байрны гадаа ирж буугаад аав, ээжийг нь гарангуут зөрөн орж Чимэгмаагийн хувцас хэрэглэлийг нь бэлтгэв. Анх удаа шахуу ийм тансаг айлд орж ирсэн Анхаа биеэ барин бишүүрхэнгүй суухдаа навсгар бор гэрээ бодон гутарч дахиад л унжийчихав. Бодлыг нь үргээн цаад өрөөнөөс Цэцэгмаа түүнийг дуудлаа. Жижигхэн хар цүнхэнд баахан хувцас чихэн суух Цэцэгмаа “Энэний амыг бариад өгөөч. Би цахилгааныг нь татаадхая” гэхэд Анхаа уриалгахан очин барив. Цүнхний цахилгааныг татаж дуусах мөчид Цэцэгмаагийн туяхан цагаан хуруунууд гарт нь санамсаргүй хүрэнгүүт Анхаад тэр гэх аргагүй мэдрэмж төрөн догдолж өөрөөсөө ичсэндээ нүүр нь улайчихлаа. Охин ч бас адилхан бололтой гараа гялсхан татаж авснаа цааш эргэн алхахдаа гараа чанга атгах нь харагдав. Залуу ганцаараа инээмсгэлснээ нүдэнд нь гуниг

хуран уруулаа хазлаа… Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж манай гурав лагер луу явах замдаа хувийн эмнэлэгт очиж Чимэгмаагийн боолтыг солиулаад цаашид хэрхэн цэвэрлэж боохыг Цэцэгмаа маш сайн заалгуулж авлаа. Таксины урд талын суудалд Анхаа сууж, хойд суудал дээр хоёр охин суун явна. Өчнөөн цаг өөрийн ухаангүй шахам явсан Анхаа сая л нэг санаа амрах шиг болж цээж дүүрэн амьсгаа аваад гэнэт өөрийгөө ямаршуу харагдаж байгаа бол хэмээн санаа зовлоо. Машины голын толийг өөр лүүгээ эргүүлэн нүүр ам, үс зүсээ тольдоод цааш эргүүлэх гэтэл Цэцэгмаагийн хөөрхөн царай толинд харагдахад яагаад ч юм жаахан хармаар санагдаж толийг эргүүлсэнгүй. Цэцэгмаа цонхоор ширтэн бодлогоширч явснаа урагш хартал голын толинд өөрийг нь ширтэх Анхаатай харц тулгарчихав. Гуравхан секунд…хэн хэн нь харц буруулсангүй…хэн хэнийх нь зүрх хүчтэй цохилж… Одоо хаашаа вэ? гэх жолоочийн дуунаар хоёул сандран Анхаа цонх руу харж Цэцэгмаа зам заалаа. Лагерын байранд

очингуутаа жаахан юм идэж уучихаад гурвуулаа үхсэн юм шиг нам унтацгаав. Орой нар жаргасан хойно Цэцэгмаа түрүүлж сэрээд гал тогоонд орон хоол бэлдэж байтал Анхаа нүдээ нухсаар орж ирлээ. Хэн хэн нь юу ярихаа мэдэхгүй хэсэг нам гүм ноёлон байснаа Анхаа ам нээж: ~Ямар хоол хийж байгаан? Би туслах уу? ~Зүгээрээ бараг болчихлоо… жаахан ногоотой шөл хийдэг юм уу гээд л… ~Аан…Би одоо явдаг юмуу дөө… ~Ийм орой болсон хойно яаж явах вэ дээ. Хоноод өглөө явахгүй юу. ~За… Удахгүй хоол болж Чимэгмааг сэрээн гурвуул хооллоцгоов. Чимэгмаагийн аав ээж маргааш ирж магадгүй учир Цэцэгмаа ангийн хэдэн охид руу ярьж лагер дээрээ урин нөгөөдүүл нь ч хийх юмгүй тул дуртайяа зөвшөөрч маргааш өглөө ирцгээхээр тохирлоо. Одоо гол нь маргааш яаж Чимэгмааг зүгээр юм

шиг харагдуулах вэ гэдэг л үлдэв. Цэцэгмаа үүнд хамгийн их санаа зовж байхад Чимэгмаад санаж бодож байгаа ч юмгүй, Анхааг ингээд хамт байгаад л баярлан хайрын харц чулуудан суух ч Цэцэгмаагийн хажууд улаан цайм эрхлэж чадахгүй л байлаа. Анхаа харин дотроо өөртэйгөө зөрчилдөн ямар хоол идэж буйгаа ч анзаарах сөхөөгүй бодолд орон сууна. “Өмнө нь хэн нэгнийг зүгээр л хальтхан хараад ингэж их догдолж үзсэн билүү? Цэцэгмаа бол чиний хайж байсан тэр жинхэнэ ариухан хайр мөн байна. Юу ч болсон хамаагүй түүний төлөө тэмц” гэж зүрх нь шивнэн байх ч… “Чимэгмаа чиний төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байна. Тэрэнтэй хамт байвал чи хараал идсэн гуйлгачин амьдралаасаа сална. Өөртөө хайртайг нь л сонгосон нь дээр. Юу ч болж байсан Чимэгмаа чамайг хэзээ ч орхихгүй” хэмээн тархи нь ятгаж байлаа..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…