Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? “7-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “7-р хэсэг”

1 минут уншина
0
0
262

-Чимэгмаа хаалга тайлахаар ухасхийхдээ нүднийхээ үзүүрт -гартаа -хутга барин Анхаагийн араас -дүрэх гэж буй Гамбааг олж харангуутаа өөрийн мэдэлгүй хайртай залуугаа хамгаалан “Хэрэггүй ээ” эж

орилоод -дундуур нь -гүйгээд орчихов. -Гэдэс рүү нь -хурц -үзүүртэй зүйл -шигдэн орох нь мэдрэгдэж -тэсэхийн аргагүй -өвдсөндөө “-Ээжээ эээ” гэж хашхираад -Гамбаагийн гарнаас зууран сөгдлөө… -Зодолдож

буй хоёр сая л нэг салж эргэн харав. -Хутгалуулсан найз охиныгоо харангуут -Анхаа -улаан -галзуу амьтан Гамбааг ор -мөргөж -унатал нь -цохиод Чимэгмааг тэврэн авлаа. Өнөөх том биетэй эр Гамбааг татан

босгонгоо “За муу -лалрууд минь -цагдаа энэ тэр гэж яваад үзээрэй. Амьдралыг чинь -там болгоно шүү” гэж -заналтай хэлээд хаалга онгойлгонгуутаа -буудлын хүнийг -цохиж унагаад -Гамбаагаа -чирсээр

цааш одов. Чимэгмаагийн царай дорхноо -цонхийн цайж -хүйтэн -хөлс нь дааварлан -өвдөлтөндөө -ярвайхад Анхбат түүнийг өргөн ор луу аваачиж -толгойг нь -энгэртээ наагаад “Намайг уучлаарай…

уучлаарай” гэж үглэсээр байлаа. Том биетэй -булиа эрд -нармайгаа -нээлгүүлсэн -буудлын үйлчлэгч залуу -хамрынхаа -цусыг арчсаар -хараал урсган орж ирээд гэдсэндээ -хутга -зоолгуулсан охиныг харангуут -шоконд орон яахаа мэдэхгүй гацчихав. Анхаа түүнрүү харснаа “Юугаа -гөлрөө вэ -тусламж дуудаач” хэмээн -хашхирахад залуу -сандчин хармаанаасаа гар утсаа гаргаж ирээд кодыг нь тайлах гэж мунгинах зуур Чимэгмаа -хүчлэн -өндийж залуугийн гарнаас бариад “-Цагдаа -дуудаад -хэрэггүй шүү” гэжээ… -Тангараг -тасарсан найзыгаа шөнө дунд гэнэт залгахад гайхахаас илүүтэй -муу юм болсон байж магадгүй хэмээн -санаа зовох, -айх зэрэгцсэн Цэцэгмаа яаран утсаа авав. Утасны цаана сандарсан -эрэгтэй хүний -хоолой сонстон: ~Байна уу? Байна уу? Цэцэгмаа юу? ~Тийм байна. Өөрөө хэн бэ? Чимэгмаа яасан юм бэ? ~Чимэгмаа нөгөө юу…чамайг -гэмтлийн эмнэлэг дээр яг одоо хүрээд ирээч гэж байна… ~Айн? Чимэгмаа яасан гэнээ? Өөртэй нь яриулаадах даа! Чи Анхбат мөн үү? ~Тиймээ…

Чимэгмаа -гэмтсэн…-ярих боломжгүй байна. Хурдан хүрээд ирээч -гуйж байна…гээд утас тасрав. Цэцэгмаа -түгшсэндээ -зүрх нь хурдан -цохилон хэсэг -гацаж орхисноо гэнэт ухаан орсон аятай годхийн босч унтлагын хувцсан дээрээ ганц цамц углаад унтаж буй аав, ээжийгээ сэрээхгүй гэсэндээ -сэмхэн -гэтсээр гадагш гарлаа. Цахилгаан шатны товчлуур дээр дарчихаад үймрэн зогссоноо одоо гараад такси олдохгүй гэдгийг санаж эргэн гэр лүүгээ ороод үүдний өлгүүр дээр үргэлж байдаг -аавынхаа -машины түлхүүрийг аван хаалгаа зөөлхөн гэгч нь хаав. -Жолооны -үнэмлэхгүй ч гэсэн хэд хэдэн удаа хөдөө гадаа явж байхдаа аавынхаа машиныг барьж үзсэн болохоор -асар их -зориг гаргасан нь энэ билээ. Шөнө дунд болж байсан болохоор азаар машин тэрэг цөөхөн байлаа. Цэцэгмаа анх удаа -болчимгүй үйлдэл гаргаж байгаадаа өөрийгөө зэмлэхгүйгээр -улаан гэрлийг ч -анзааралгүй -хурдтай -давхисаар -гэмтлийн эмнэлгийн үүдэнд -тавхан минутын дотор ирэв. Анхбат -хагалгааны өрөөний үүдэнд байж ядан зогсож байтал байдгаараа амьсгаадсан Цэцэгмаа гүйн ирээд: ~Чимэгмаа хаана байна? Чи муу -новш -найзыг минь -яачихсан юм бэ? гэж хашхиран Анхааг заамдаад сэгсчиж гарлаа. Анхбат юу гэхээ мэдэхгүй толгой гудайлган зогссоор л… Цэцэгмаа түүнийг хэд хэдэн удаа -алгадаад авахад л -гарыг нь -барин -өөдөөс нь -хараад: ~Миний буруу…миний буруу…Намайг уучлаарай. Гэхдээ чи одоо жаахан тайвшраад өг тэгэх үү? Одоо -чи л -Чимгээд хэрэгтэй байна. Гол нь

тайвшраад намайг сонсоотох гэхэд -Цэцэгмаа сая нэг дуугүй болж сандал дээр суулаа. Анхаа хажууд нь суугаад болсон бүхнийг эхнээс нь ярьж, мөн Чимэгмаа өөртэй нь уулзтал -цагдаа дуудах хэрэггүй гэж -захисныг ч хэлэв. Цэцэгмаа юу ч дуугарахгүй хөмсгөө -зангидан сууна. Цаг гаран үргэлжилсэн -хагалгааны дараа Цэцэгмаа -наркозноос бүрэн -сэрээгүй -найзынхаа -гарыг атган -уйлж суухдаа “Чи минь яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Үнэхээр -Анхаад -амь -наснаасаа ч илүү хайртай гэж үү? Тэгвэл намайг -орхих энэ хайрын чинь хажууд юу ч биш юм байна. Би чамайгаа ойлголоо, уучиллаа. Одоо найздаа -сэрээд хөөрхөн инээдээ харуулаач дээ” гэж дотроо -залбиран байв. Анхаа ч харин өрөөний буланд чимээгүй суухдаа “Надаас болж энэ- охин -үхэх -шахлаа шүү дээ. Ийм явдал болчихоод байхад яаж би түүнд -салъя гэж хэлэх вэ? Гэхдээ би тэрний энэ их хайрыг даагаад буцааж хайрлаж чадна гэж үү? Одоо ч ийм нөхцөлд Цэцэгмааг хараад -зүрх минь догдолсоор байгааг яах вэ? Би яагаад… яагаад ийм новшийн байдалд орчихвоо…” хэмээн өөртэйгөө маргалдана. Тэр хоёрын бодлыг таслан залуухан эрэгтэй эмч орж ирээд Чимэгмааг үзснээ: ~Охины аав, ээжийг дуудснуу? гэхэд нөгөө хоёр хэлэх үггүй бие бие рүүгээ харснаа Цэцэгмаа нэгийг сэтгэв бололтой: ~Аав ээж нь гадаадад байдаг юмаа. Би эгч нь байна. Дүү маань ямархуу нөхцөлд байгааг хэлж өгөөч. Үнэхээр -хүнд гэвэл би ээж, аавдаа хэлэх гэсэн юм…гэж -түгдрэлгүй -худал хэлээд өөрийгөө ч гайхчихав. -Эмч түүн рүү -нухацтай харснаа нээрээ л Чимэгмаатай төстэй харагдахад итгэсэн бололтой: ~Уг нь ч -аминд -халгүй шарх

байна. Богинохон -мэс байсан болохоор -дотор -эрхтнүүдийг гэмтээгээгүй. -Цус -алдалт -зогссон, -өнгөц -шархыг -оёсон болохоор одоо өвчтөн удахгүй сэргэнэ. Хэд хоног -гам бариад -эм -тариагаа хийлгэчихвэл дорхноо л хэвэндээ орчихно шүү дээ. Ингэхэд юу болсон юм бэ? -Цагдаа -сэргийлэхэд мэдэгдсэн үү? Би эсвэл -цагдаад -дуудлага өгөх үү? ~Нөгөө юу л даа эмчээ. Та ойлгоорой. Дүү маань найз залуутайгаа -маргалдаад -уурандаа -айлгах -санаатай өөрийгөө -хутгалчихсан юмаа. Одоо удахгүй гадагшаа явах гэж байгаа болохоор -цагдаа энэ тэрд бүртгүүлмээргүй байна, та ойлгож байгаа биз дээ? гэхэд эмч буланд гөлийн сууж байгаа царайлаг залуу руу нэг харснаа мушийн толгой дохиод: ~За яахав өөрсдөө мэдэж дээ. -Өвчтөний -бичиг баримтыг яаралтай авчирч -өвчтөний түүх нээлгэж -эмчилгээ бичүүлээрэй. Тэгээд харьяа -дүүргийнхээ -эмнэлэг рүү шилжинэ шүү гээд гарлаа. Цэцэгмаа ямартай ч эмчийн амнаас найз нь ямар нэг аюулгүй гэдгийг сонсоод тайвширч сая баахан худал ярьсандаа өөрийгөө зэмлэвч Чимэгмаа өөрийг нь яг ингээсэй гэж хүссэнийг мэдэж байв. Удалгүй Чимэгмаа сэргэж найзыгаа олж хараад харцнаас нь бүхнийг ойлгож -нулимс урсган инээмсэглэхэд Цэцэгмаа нулимсыг нь арчин “-Битгий уйл” гэж аргадсан мөртлөө өөрөө ч уйлна. Анхбат хоёр найзад ярилцах боломж олгон гадагш гарлаа… -Үүр -цайхаас өмнөхөн гэртээ ирсэн Цэцэгмаа чимээгүйхэн гэтсээр өрөөндөө ороод унтлагын хувцсаа сольж өмсөв. Дутуу нойртой, аавынхаа -машиныг -хот дотор барьсан, -шөнөөр -гэрээсээ гарсан, -эмчид -худал ярьсан гээд олон -болчимгүй зүйл хийсэн ч сэтгэл нь өег сайхан байлаа. Учир нь тэр сайн найзыгаа эргүүлж авсан шүү дээ… Цэцэгмаа цаашид яахыгаа сайтар төлөвлөж хэсэг сууснаа босч гал тогоо орон хоол хийж эхлэв. Сайхан үнэртэй шөл даргилан буцлах үеэр үүр манхайтал цайж алтан

наран нэгэн шинэ өдөр ирснийг зарласаар мандлаа. Цэцэгмаа шөлөө халуун саванд хийгээд аав, ээжийнхээ унтлагын өрөө рүү очвол ээж нь дөнгөж сэрж буй бололтой өндийж байв. Цэцэгмаа анх удаа ээждээ -худал хэлэх гэж байгаадаа жаахан -хулчийсан ч найзынхаа төлөө гэж бодон зориг орж: ~Сайхан амарсан уу ээжээ? Охин нь нэг юм гуйя тэгэх үү? ~Сайхан амарлаа. Миний үр сайхан амрав уу? Үүрээр юу болоо вээ? ~Чимэгмаа бид хоёр ангийнхаа хэдэн -охидуудтай -лагер дээр хэд хоног амарч болох уу? Аав та хоёр ойрд лагер луу явахгүй биз дээ? ~Гэнэт -хар -үүрээр яагаад -лагер явах болчихов? Миний охин зүгээр үү? ~Аа харин бид хэд -Солонгоогийн -лагер луу явья гээд тохирчихсон байсан чинь боломжгүй болчлоо гэнээ. Тэгээд л… би танд

саяхан уг нь хэлсэн дээ. Та бас л мартчихсан юмуу? ~Тийм билүү… ээж нь бүр мартамхай болжээ хэхэ тэгээ тэг миний охин. Дан охидууд л явах юм байгаа биз дээ? ~Тэгнээ ээжээ. Баярлалаа хайртай шүү…гээд годхийн гарч одлоо. Ээж нь “Охин минь ямар хурдан том болоов дээ” гэж бодон инээмсэглэсээр хоцров. “Ямартай ч өөрийнхөө аав, ээжийг -аргалчихлаа. Одоо Чимгээгийн ээж л хэцүү дээ…” гэж бодсоор эмнэлэг рүү явлаа. Өрөөнд ортол Чимэгмаа сэрүүн Анхаа сандал дээр нугдайн унтжээ. Цэцэгмааг оров уу, үгүй юу Чимэгмаа “Надад хувцас авчирсан уу? Гялс эндээс явья. Одоо ээж залгаж эхлэх байх” гээд хүчлэн өндийлөө…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *