Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? “6-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “6-р хэсэг”

0 секунд уншина
0
0
112

Анхбатаас нилээн хэд ах, сургууль соёлд ч сураагүй, эрхэлсэн ажил төрөл ч үгүй хулгай дээрэм хийж амиа зогоодог Гамбаа гэх залуу маасайтал инээн зогсож байв. Тэр хоёр нэг гудманд амьдардаг бөгөөд

Анхаад анх архи уухыг заасан гэвэл хилсдэхгүй энэ залуу ойрд үзэгдэж харагдахгүй байсан нь шоронд суугаад гарч ирсэн ажээ. Ойрд уулзаагүй хүнтэйгээ таарсан Анхаа дуу шуу болон мэндэлж нөгөөх нь

манай хоёрыг архидаж байсан өрөөндөө урьлаа. Нуль архи үнэртсэн заваан өрөөнд ортол баруун талын орон дээр том биетэй халзан нөхөр цааш харан дугжирч байв. Энэ нөхцөл байдал, толгойны үс нь дөнгөж

соёолж буй нүдэнд хүйтэн энэ залуу Чимэгмаад таалагдсангүй. Гэвч Анхааг хаяад явчих зүрх үгүй тул чимээгүй л цомцойн суулаа. Гамбаад харин охин их л таалагдаж буй бололтой байн байн эрээ

цээргүй шүлэнгэтсэн харц унагах нь аймаар… Анхбат ууттай юмнаасаа гаргаж ширээн дээр өрөөд өөрөө ганц пиво задлан нэг амьсгаагаар залгилав. Өнөөдөр хэтэрхий их зүйл бодоод дотор нь

давчдан нэг л шаналгаатай байсан тул тасарлаа уумаар санагдана. Гамбаа харин нэг пиво авч задлаад Чимэгмаад сарвайхад охин уумааргүй байсан ч ёсыг бодоод авав. “Манай Анхаа чинь ямар хөөрхөн найз охинтой болчихоо вэ? За танилцая Гамбаа” гээд гараа сарвайхад нь “Чимэгмаа” гэж хэлэхдээ өөрийн эрхгүй хоолой нь чичирхийллээ. Гамбаа парвигар том гараараа охины туяхан хуруунуудыг өвдтөл удаан атгахад гараа хүчээр шахуу татан аваад Анхаа руу харвал өнөөх нь тоосон шинжгүй идэх уух юм эргүүлж

байв. Эрчүүд пивоо тулган ууцгааж сонин хачинаа ярилцан байснаа Гамбаа хаанаас ч юм нэг том шил архи гаргаад ирлээ. Аль хэдийн дөрвөн пиво уучихсан Анхбат нилээн дуниартсан байхыг харсан Чимэгмаа одоо нэмж архи уувал шууд тас үсрэнэ гэдгийг нь мэдэж байгаа тул мөрнөөс нь татаад: ~Хайраа одоо явья тэгэх үү? Миний хайр нилээн согтсон байна… ~Хаха согтоогүй л байна ш дээ. Одоо харанхуй шөнө хаачих юм бээ? ~Такси олоод өөр буудал руу явья л

даа. Хайр нь унтаж амармаар байна тэгэхүү? ~Заза одоохоон. Ахтай ганц хоёр үг солиотхоё… гэхэд Гамбаа хажуунаас хошуу нэмэрлэн: ~Миний дүү ядраад байвал энэ орон дээр амарч бай л даа. Удаан уулзаагүй эрчүүдэд бас ярих юм их байна. Эсвэл та хоёр энэ орон дээр хоночихож болно ш дээ. Ах нь тэр найзтайгаа унтчихна, санаа зоволтгүй… гээд шав шар шүднүүдээ гарган инээх нь ой гутмаар харагдана. Анхаа ч санал нэгдэн: ~Тэгье тэгье. Одоо хаанаасаа буудал хайж явах вэ. Миний хайр наанаа унтаж бай…гэхэд Чимэгмаа хэлэх үггүй болж зүүн талын орон дээр очин суув. Дотроо нэг л сонин айдастай байсан ч Анхаа байгаа юм чинь гэж өөрийгөө тайвшруулан байлаа. Барьж суусан лаазтай пивоо бага багаар шимсээр дуусах дөхөж дотор нь халан өөрийн эрхгүй нүд нь анилдаж эхлэхэд

хувцастай чигээрээ хажуулаад нэг мэдэхэд нам унтаж орхив. Цэцэгмаа дахиад л унтаж чадахгүй хөрвөөн хэвтлээ. Тэр хоёрын тэврэлдэн зогсож байгаа дүр одоо ч харагдсаар л… “Хэрвээ би тэр үед зөвшөөрсөн бол Чимэгмаагийн оронд Анхаад тэврүүлээд зогсож болох л байсан шүү дээ. Анхаа ер нь яагаад бид хоёрыг гуйсан юм бол? Намайг зөвшөөрөхгүй болохоор шарандаа найзын минь толгойг эргүүлсэн юм боловуу?” хэмээн бодож уртаар санаа алдав. Одоо ч аваагүй л байгаа орныхоо дээр байрлах найзтайгаа тэврэлдэн авхуулсан зургаа хараад гэнэт Чимэгмаад санаа нь зовон тавгүйтлээ. “Харанхуй шөнө Анхаатай хаашаа явчихав? Үерхээд удаа ч үгүй байж арай унтаж хэвтээд байгаа юм биш биз дээ? Жирэмсэн болчихвийдээ. Анхаа түүнд хайргүй зүгээр л тоглож байвал яанаа…” …Эрэгтэй хүний том гар

бэлхүүсээр нь ороон орж ирснээ хөхийг нь базлахад Чимэгмаа цочин сэрээд Анхааг гэж бодон эрхлэнгүйгээр эргэж хараад уруул дээр нь үнсэх гэтэл шал өөр палбийсан том нүүр, өрвөгөр сахалтай уруул байх нь тэр. “Хүүеээ юу вэ зайлаачээ, Анхаааа!” гэж орилон өнөөх эрийг түлхтэл согтуу гар орны урдуур пидхийн унаад муухай хараал урсгах нь Гамбаагийн хоолой мөөн. Чимэгмаа үсрэн босч гэрэл асаатал ширээ дэрлэн тасарсан Анхаа саяны чимээнээр сэргэв бололтой өндийж харагдав. Гамбаа ч нилээн согтсон бололтой ор түшин арайхийн салгалж босоод хилэнтэй нүдээр Чимэгмаа руу харан: ~Үхсэндээ муухай чарлаад байгаа гичий вэ? Битгий онгонтоод бай! гээд охин руу дөхлөө. Чимэгмаа нүд нь бүлтгэнэн Анхаагийн хажууд очиж сэргээх санаатай гарнаас нь угзрангаа: ~Анхаа сэрээчээ. Явья аа! Энэ ах яагаад байгаа юм бэ? Би айгаад байна гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэхэд юу болоод байгааг ойлгоогүй Анхбат булингартсан нүдээр харан өтгөн хөмсгөө зангидсаар ямартай ч босон зогсов. Нөгөө талын орон дээр унтаж байгаа эр сэрэх шинжгүй хурхирсаар. Гамбаа муухай инээн орон дээр лагхийн сууснаа: ~Анхаа ахын дүү гарч байх уу? Наад охинтой чинь ах нь ганц уулзаадахъя гэлээ. Чимэгмаа

чичирсэн хэвээрээ Анхаагийн ард орж зогсоод Анхаагийн гарыг чанга гэгч нь атгав. Анхаа Гамбаа руу духаараа зэвүүн гэгч нь харснаа доогтой мушилзаж: ~За ах хүү хаяагаа хадрах гээд байна уу үгүй юу! Дүүгээрээ оролдоод дэмий байлгүй дээ! ~Хаха банди нар хэзээ ийм том болчихоо вэ? Ганц муу янхнаас болж ахтайгаа харшлах гээд байна уу даа. Цагтаа би чам мэт нусын занданг тайлах янхан олж өгч байсан санагдах юм… ~Чамаас янхан гуйж байснаа санахгүй юм байна шүү лалар минь гэнгүүт Гамбаа босч ирэн цохихоор далайхад Анхаа согтуу ч гэсэн сохор ухаантай гэгчээр бултаж амжаад өөрийнх нь эрүүг хальт цохиж орхилоо. Чимэгмаа цаад буланд очиж бүлтгэнэн зогсохдоо: ~Хайраа зүгээр явъя аа тэгэх үү хэмээн уйлагнана. Эрүүндээ цохиулсан Гамбаа уурласандаа нүд нь улаанаараа эргэлдэн босч ирээд Анхаатай барицалдан авч дээр доороо орон зодолдож эхлэв. Орон дээр унтаж байсан эр сая л сэрэв бололтой өндийж суугаад зодолдож буй хоёр луу манантсан нүдээр харан сууна. Анхаа Гамбаагаас арай илүү биерхүү,

хүчтэй болохоор хэдхэн хормын дотор илт дийлж дээр нь гаран нүүр нүдгүй цохилоход сая нойрноос сэрсэн эр дуртай дургүй өндийн очиж Анхааг татан холдуулав. Цөс нь хөөрсөн Анхаа эргэж харангуутаа өнөөх эрийг цохисноор дахиад л зодоон эхэллээ. Буудлын ажилтан зодооны чимээг сонссон бололтой дотроосоо түгжсэн хаалгыг балбан хашгирах сонстоно. Чимэгмаа яаж ч чадахгүй асгартал уйлан зогссоноо хаалга балбахыг сонсоод онгойлгох санаатай ухасхийлээ. Яг энэ үеэр нүүр ам нь цусандаа будагдсан Гамбаа ширээ рүү мөлхөж ирснээ ширээн дээр идэж уух зүйл дунд байсан хэнийх нь мэдэхгүй жижигхэн чинжаалыг аван босов… …Цэцэгмаа арайхийн дугхийгээд оройжин бодсон болоод ч тэр үү хайртай найзыгаа зүүдлэн жаргалтай нойрсож байтал утас нь жингэнэн дуугарч нойрноос сэрээв. Харанхуй шөнө хэн залгадаг байна аа гэж гайхан бодсоор хартал Bestfriend гэж хадгалсан Чимэгмаагийн дугаар байх нь тэрээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *