Нүүр Сонин хачин Дуучин Соло: “The One night with three girls” тоглолтынхоо бэлтгэл ажилд 20 сая төгрөг зарцуулчихсан байсан

Дуучин Соло: “The One night with three girls” тоглолтынхоо бэлтгэл ажилд 20 сая төгрөг зарцуулчихсан байсан

30 секунд уншина
0
0
84

Коронавирусийн халдварыг дотоодод алдсантай холбоотойгоор үзэгчдийн хүсэн хүлээж байсан хэд хэдэн тоглолт цуцлагдсан. Тухайлбал, Гурван охин хамтлагийн “The One night with three girls”, дуучин Укагийн “DO IT” тоглолт, дуучин Д.Отгонжаргалын “Хун галуу” зэргийг хэлж байна. Иймд дээрх хамтлаг дуучидтай утсаар холбогдож, тоглолтын бэлтгэл ажилд хэчнээн төгрөг зарцуулсан, тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан эсэх, үзэгчдийн худалдан тасалбар хүчинтэй эсэх асуудлуудыг тодрууллаа.

Гурван охин хамтлагийн ахлагч Соло:

Манай хамтлаг Зайсан хилийн эвент халлд “The One night with three girls” тоглолтоо хийхээс яг нэг өдрийн өмнө коронавирусийн халдвар дотоодод тархаж тоглолт маань харамсалтайгаар цуцлагдсан. Тус танхим 1000 хүний суудалтай учраас бид VIP тасалбараа 150,000, энгийн тасалбараа 40,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Манай тоглолтыг үзэхээр ойролцоогоор 760 гаруй хүн билетээ худалдан авчихсан байсан ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас тоглолтоо хийж чадсангүй.

Бид дээрх тоглолтоо хийхийн тулд бүжиг, хувцас, гэрэлтүүлэг, концертын танхимын түрээс, тасалбар хэвлэлт болон бас бус зардлуудад нийтдээ 20 орчим сая төгрөг зарцуулсан байсан. Үүнээс зургаан саяыг нь бид гурав гаргаж, үлдсэн зардлыг тоглолтыг зохион байгуулагч залуу босгосон.

Коронавирусийн халдвар намжиж, цаг сайхан болохоор бид бүхэн “The One night with three girls” тоглолтоо заавал хийнэ. Тэр болтол та бүхний минь худалдан авсан тасалбар хүчинтэй гэдгийг үзэгчдэдээ хэлье. Гэхдээ тасалбараа буцааж мөнгөө авах боломж хүн бүрд нээлттэй. Тасалбараа буцаахгүйгээр бидний тоглолтыг үзсэн бүх үзэгчдэдээ гарын бэлэг өгнө.

“Хун галуу” тоглолтын зохион байгуулагч Д.Тэгшээ:

МУСТА, дуучин Д.Отгонжаргал Улаанбаатар паласын концертын их танхимд арваннэгдүгээр сарын 14-ний өдөр “Хун галуу” тоглолтоо хийхээр товлож бүх бэлтгэлээ базаачихсан байсан. Харамсалтай нь тоглолт болохоос гурав хоногийн өмнө бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж товлосон тоглолт цуцлагдчихлаа.

Манай дуучны хувьд тоглолтын бүх бэлтгэлээ 100 хувь базаагаад дуусчихсан, хөгжим, гэрэлтүүлэг, хувцас, тоглолтын найруулга, заалны түрээс гэх мэт тоглолтод шаардлагатай бүхий зүйлийн зардалд ойролцоогоор 20 орчим сая төгрөгөө зарцуулчихсан байсан.

Үзэгчдийн худалдаж авсан тасалбарын тоог яг одоогоор нарийвчилж гаргаагүй байна. Гэхдээ худалдаж авсан тасалбарууд хүчинтэй гэдгийг албан ёсоор хэлье. Цаг наашилж бүх нийтийн хорио цээр тавигдсаны дараа 2021 оны гуравдугаар сард “Хун галуу” тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа.

Тасалбар авсан иргэдийн хувьд бидэнтэй хэзээ ч эргэн холбогдож буцаалт хийх боломж нээлттэй. Гэхдээ иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлачихсан байгаа энэ онцгой үед бас бөөгнөрөл үүсгэж, билет буцаах боломж хомс гэдгийг ойлгоорой. Бүх нийтийн хорио цээр цуцлагдмагц тасалбараа буцаая гэсэн иргэдэд мөнгийг нь ямар ч шимтгэлгүй олгох болно. Харин тасалбараа буцаахгүй тоглолтоо үзнээ гэвэл та бүхний тасалбар хүчин төгөлдөр хэвээр байгааг хэлье.

Дуучин Укагийн төрсөн дүү Заяа:

“DO IT” тоглолт цуцлагдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргасан байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *