Нүүр Сонин хачин Хөтлөгч Оргил тамхинаас гарахыг уриалав

Хөтлөгч Оргил тамхинаас гарахыг уриалав

15 секунд уншина
0
0
114

“Зэвүүн яриа” ток шоугаараа олны танил болсн хөтлөгч Оргил залууст хандаж тамхинаас гарах уриалга гаргажээ. Түүний хэлж буйгаар, дэлхий даяар жилд 4,5 триллон тамхины иш хог хаягдал болдог бөгөөд тэр бүр байгальд шингэж чаддаггүй гэдгийг онцолжээ.

Мөн тамхинаас гарч чадахгүй бол тамхины ишээ хаяхгүй өөртөө авч явж байх чалленжийг эхлүүлж байгаагаа зарлажээ. Тамхины ишийг анх 1950 онд тамхи татдаг хүмүүсийн уушгины хорт хавдар тусах эрсдэлийг бууруулах зорилгоор бүтээжээ. Тамхи нь нийт 250 өөр төрлийн химийн аюулт бодис агуулдгаас 69 нь хорт хавдар үүсгэгч бодис байдаг байна.

Харин 1960 онд тамхины иш нь тамхинд агуулагдах бохь болон никотины нөлөөг л бууруулдаг болохыг судалгаагаар нотолжээ. Тиймээс тамхи үйлдвэрлэгчид тухайн үед пилтертэй тамхийг борлуулахын тулд шүдний шарлалт үүсгэхгүй гэж сурталчилдаг байжээ.

Хожим мөн л шүд шарлалтын эсрэг ямар ч нэмэргүй гэдэг нь тогтоогдсоны дараа сурталчилгааны уг аргаа өөрчилжээ. АНУ-ын Вашингтонд төвтэй дэлхийн далайн усны байгаль хамгаалах нийгэмлэгийн сайн дурынхан жил бүр далайн усан дахь хог хаягдлыг цэвэрлэдэг бөгөөд энэ жил 60 сая орчим тамхины иш цуглуулжээ.

“Тамхины иш бол хамгийн ихээр замбараагүй хаягддаг хог бөгөөд тамхи татдаг хүмүүсийн дийлэнх нь тамхины ишийг био задралд ордог материалаар хийдэг гэж боддог хэмээн Сан Францискогийн Их Сургуулийн тамхины хяналтын бодлогын газрын ажилтан Элизабет Смит хэлжээ. Гэтэл бодит байдал дээр тамхины ишийг целлюлозын ацетатаар хийдэг нь байгальд хөрсөнд шингэх гэж 10 жил зарцуулдаг хуванцрын нэг төрөл юм.

Европын холбооноос энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах аж. Өнгөрсөн онд хэрэгжүүлэхээр баталсан нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах хөтөлбөрийн хүрээнд тамхи үйлдвэрлэгч компаниудад шахалт үзүүлж байгальд хуримтлагдаад буй тамхины ишний хог хаягдлыг цэвэрлүүлэх юм.

Тамхины иш байгаль орчинд хөнөөлтэй ч тамхи татдаг хүний эрүүл мэндэд ямар сайн нөлөөтэй вэ?

Тамхи татах нь та болон таны эргэн тойрныг эрүүл мэнд, санхүүгээр хохироож байгаагаас гадна алсдаа үр хүүхдүүд маань амьдрах эрүүл ногоон байгалийг тэднээс булааж буй явдал болоод байна.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *