
Дени Вильнёвын найруулсан “Dune” кино энэ оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж 2021 оны 10 сард гарахаар боллоо. Хөл хорио болон кино театрууд нээгдэхгүй, хүмүүс олноороо кино үзэж чадахгүй байгаагаас болоод тэд ийнхүү нэг жил орчмын хугацаатай хойшлуулжээ.

Warner Bros-ин Бэтмен киноны нээлт болон “Dune” бүтээлийн нээлтүүд Давхцах нь гэсэн нийтлэл гараад удаагүй байтал мөн Бэтмен киноны нээлт дахин хошилж 2022 оны 4 сард нээлтээ хийхээр болж байгаа бололтой.

Ингээд бид удаан хүлээсэн киногоо 2021 оны 10 сарын 1-нд хүлээн авч үзэх нь дээ.