Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? “3-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “3-р хэсэг”

0 секунд уншина
0
0
105

Цэцэгмаа, Чимэгмаа хоёр хичээлээ тармагц өдөржин гадуур зугаалан хоолонд орж, дэлгүүр хэсч цагийг их л зугаатай өнгөрүүлээд нар жаргахын алдад харихаар явцгаалаа. Хоёулангынх нь дотор нэг л хүн

бодогдоод байгаа боловч хэн нь ч тэр тухай ярихыг хүссэнгүй. Чимэгмаа өөрөөс нь болж хайртай залуугаа түлхэн явуулсан найзыгаа өрөвдөхөөс илүүтэй миний хайр дурлал найзаас минь болоод

бүтсэнгүй гэсэн бодолдоо автаж гол хохирогч нь өөрөө юм шиг санагдсаар л… Үдшийн бүрий орчныг бүрхэж тэнгэрт том том бараан үүлс нэвсийлдэн хөглөрөх мөртөө ямар ч салхигүй тогтуухан дулаан

байх тул байрны гадна хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хоёр найз ч хурдан салахыг хүссэнгүй сааданд орж суунгаа энэ тэрийг ажиглан ярилцаж байтал бороон дусал ганц нэгээр дусалж эхлэв. Хаврын

анхны бороо тул гадаа байсан хүүхэд хөгшидгүй баяр хөөртэй дуу алдах сонстоно. Цэцэгмаа саадны дээврээс доош дуслах бороон дуслыг гараараа тосохдоо “Энэ борооноор түүнтэй болзсон бол ямар сайхан бэ” хэмээн бодож суухад Чимэгмаа ч мөн адил зүйлийг мөрөөдөн

шүүрс алдлаа… Төд удалгүй бороо ширүүсч гадаа тоглож байсан хүүхдүүд гэр гэр лүүгээ гүйлдэн орцгоож манай хоёроос өөр хүн үлдсэнгүй. Охид харин яагаад ч юм нэг их яарсангүй, дуугүйхэн зэрэгцэн суунгаа дор бүртээ ямар нэг зүйл бодон хаврын анхны бороог ширтсээр байв. Цэцэгмаа сая л нэг ам нээж: ~Чимгээ…Чи намайг хэзээ ч орхихгүй, үүрд миний үнэнч найз хэвээрээ байна биздээ? ~Яагаад гэнэт ийм юм асуугаад байгаа юм бэ? Мэдээж ш дээ найзаа ~Ммм харин зүгээр л…ирээдүйд ямар нэг юм болоод чи бид хоёр найзлахаа боливол би их харамсана… ~Хэхэ хөөрхөн ш дээ. Юу ч болсон үүрд хамт гэж хоёулаа амласан биздээ… ~Заза дэмий юм ярисанд

уучлаарай найзаа. Бороо намдаж байгаа дээр харих уу? Найз нь чамайг дөхүүлээд өгье. ~Энэ хоёрын хооронд яах юм бэ. Чи норчихно ш дээ. Ор ор…Найз нь гүйгээд орчихьё. ~За тэгвэл сайхан амраарай, баяртай…хайртай шүү ~Баая баая маргааш уулзая хайртай шүү… Хоёр найз ийнхүү салан одохдоо үүрд хагацаж байгаагаа хэн нь ч төсөөлсөнгүй. Цэцэгмаад харин нэг л сонин гунигтай ч юм шиг, айдастай ч юм шиг совин татсаар гэртээ орлоо… …Анхбат найзуудтайгаа хамт нэгнийдээ баахан пиво ууж байгаад бүрэнхий болмогц гадагш гарвал бороо зөөлөн шивэрч чийг үнэртэн үнэхээр

сайхан байв. Чимэгмаагийнх руу явах гэснээ нэг л залхуу нь хүрээд байх шиг, ер нь тэр охиныг гуйгаад ч яах билээ, буцаж ороод сайхан уудаг ч юм билүү гэж бодон хэсэг эргэлзэж зогстол хашааны гадаа машин ирэх сонстлоо. Мань эр сандран байшингийн нээлттэй цонхоор дотогш шагайж “Томчууд ирчлээ манайхаан. Тараарай” гэж хэлчихээд өөрөө арын хашааг даван зугатав. Түүнд гэртээ харих ямар ч хүсэл байсангүй тул сонголтгүй болж Чимэгмаагийнх руу алхсаар байрных нь гадаа очлоо. Хувь тавилан гэхүү сохор аз ч гэхүү яг энэ үед Чимэгмаа найзаасаа салаад гэр лүүгээ ирж таарав. Орцны хаалганд зогсож буй залууг эхэндээ анзаарсангүй гүйсээр хажуугаар нь зөрөх

гэтэл бахим чанга гар бугуйнаас нь шүүрэн татахад охин цочсон айсандаа чанга гэгч нь хашгираад залуугийн царайг хармагцаа гайхан нүд нь томорч чимээгүй боллоо. Анхбат охины гарыг тавиад сэтгэл татам инээмсэглэн: ~Харанхуй шөнө хаагуур зугаалаад байгаа юм бэ? Болзоонд яваа юу? ~Айн? Юу…нөгөө…найзтайгаа уулзаад л хэхэ Чи өөрөө харанхуй шөнө энд юу хийж байгаа юм? ~Чамайг л хүлээж байлаа ш дээ. Бараг оройжин хүлээлээ… ~Надаар…яах гэж байгаа юм? гэж хэлэхдээ охины зүрх цээжин дотроо цовхчин амаар нь үсрээд гарчих шахаж байв. ~Чиний найз залуу болдог юмуу гээд л…

хаха ~…..Юу гэсэн үг вэ… Залуу гэнэт охинд ойртон тонгойж нүүрэнд нь нүүрээ наах шахан зогсоод: ~Миний найз охин болооч! гэснээ хариу ч хүлээлгүй охины уруул дээр үнсэж орхилоо. Чимэгмаа болж байгаа бүхэнд итгэхгүй зүүд нойрон дундаа хөвөх шиг жингүйдэн манарч өөрийн эрхгүй нүдээ анин хайртай залуугийнхаа хүзүүгээр тэврээд жаргалтайяа үнсэлцэв… … Цэцэгмаа маргааш өглөө нь найз руугаа баахан залгаж мессеж бичсэн ч холбогдож чадсангүй. Гайхаш тасраад ганцаараа хичээлдээ явлаа. Эхний цаг дээр Чимэгмаа ирсэнгүйд Цэцэгмаагийн санаа нь бүр ч зовниж утас руу нь залгатал салгаад байв. Хоёр дугаар цаг завсарлаж хүүхдүүдийн зарим нь ангидаа, зарим нь коридорт гарч бужигналдан байтал Болдхүү амьсгаадан орж ирснээ “Ангийнхаан гараад ирээ! Шинэхэн хосууд

ирж байна” хэмээн ангиар дүүрэн хашхирлаа. Хүүхдүүд хэрэгт дурлан бүгд гарцгаахад Цэцэгмаа ганцаар тоохгүй суусаар байсанд Болдхүү хажууд нь очин гарнаас нь татаж босгоод чирэх шахуу хаалга руу аваачив. Цэцэгмаа ч нэг их эсэргүүцсэнгүй хаалгаар шагайн хараад нүдэндээ итгэсэнгүй цочирдлоо. Тэртээ коридорын үзүүрээс Анхбат, Чимэгмаа хоёр их л дотно хөтлөлцсөөр өөрсдийг нь ширтэх хүүхдүүдийн харцыг үл тоон ирж яваа харагдана. “Хүүе энэ Анхаа чинь саяхан л Цэцгээг гуйгаад байсан биз дээ? Овоо муу гар вэ” гэх яриаг сонсоод Цэцэгмаа гэнэт сэхээ орж бушуухан эргэн ширээндээ очиж суув. Юу болоод байгааг ойлгож байсан ч итгэхийг үнэндээ хүссэнгүй хумсаа алгандаа шигдтэл базлан хий гөлөрсөөр… Чимэгмаа

найз залуугаасаа хагацаж ядан нялуурч нялуурч хонх дуугармагц арайхийн салж ангидаа ороод Цэцэгмаа руу харж ч зүрхэлсэнгүй чигээрээ алхсаар хамгийн урд очиж суугаад дөрөв дүгээр цаг дуустал ганц ч эргэж харсангүй. Цэцэгмаа харин түүнээс харц салгахгүй ширтэн эргэж харах боловуу гэж хүлээсээр, дотроо түүнийг тоглож байгаа гэж өөртөө итгүүлэн байв. Их завсарлагааны хонх дуугарч хүүхдүүд бужигналдан гарч одлоо. Чимэгмаа ч мөн адил гарахаар хойшоо явтал Цэцэгмаа замыг нь хаан зогсож байв. Чимэгмаа юу ч дуугарч чадахгүй доош харан зогстол Цэцэгмаа ам нээж: ~Юу болоод байгаа юм бэ? Би юу ч ойлгосонгүй Чимгээ! Надад хэлэх юм чамд алга уу? ~Намайг…уучлаарай Цэцгээ…Анхаа бид хоёр үерхэж байгаа. Би тэрэнд дэндүү их хайртайг чи мэднэ биз дээ? ~Юу гэнэ ээ? Чи юу ярьж

байгаагаа ойлгож байна уу хөөе! Хоёулаа тэрнийг мартъя гэж чи өөрөө хэлээ биз дээ? ~Би мартаж чадахгүй. Би чамаас илүү тэрэнд хайртай. Чи Анхааг өөрөөсөө түлхэж чадсан, харин би чадахгүй…Би тийм л их хайртай. Намайг уучлаарай Цэцгээ… ~…Чи арай ч дээ…өчигдөр орой сааданд юу гэж ярьж байснаа чи мартчихсан уу тэ? Чам шиг юмтай найзлаж байсандаа гутарчихлаа. Бас тэр Анхаа чинь ч чамтай таарсан хуурамч новш байна ш дээ. Та хоёрт аз жаргал хүсье! Цэцэгмаа үзэн ядсан харцаар түүн рүү ширтэн ингэж хэлчихээд хаалга саван гарч одов. Сургуулийн коридороор уйлан гүйхдээ тэр хэнээс ч ичсэнгүй. Харин ангид үлдсэн Чимэгмаа сандал дээр лагхийн суугаад бас л уйлж эхэлсэн ч хүүхдүүд орж ирэхэд ичсэндээ нулимсаа

арчин буруу харлаа… Юу юугүй дунд сургуулиа төгсөх гэж байгаа охин нь гэнэт л хичээлдээ явахгүй, энэ сургуулиас шилжмээр байна гэж зөрүүдлэхэд аав ээж нь гайхаж учрыг шалгаагаад олигтой юм олж сонссонгүй. Ганц охиноо амь шигээ хайрладаг аав нь нилээн хөөцөлдөж, овоо их мөнгө зарлагадан байж охиноо өөр хувийн сургуульд оруулав. Охиных нь үй зайгүй нөхөрлөдөг Чимгээ гэх хөөрхөн охин үзэгдэхээ байхад л Цэцэгмаагийн ээж сая нэг юу болсныг гадарласан ч дахиж охиноо шалгааж зовоосонгүй. Цэцэгмаа хэд хоног гуньж гутран уруу царайлсан ч аав, ээжийнхээ санааг зовоож

байгаагаа ойлгоод сэтгэлээ барин цоглог байхыг хичээнэ. Гадуур гарвал нөгөө хоёртой таарчих юм шиг санагдан орцны үүднээс аавынхаа машинд сууж сургууль руугаа явдаг болов. Өдөр хоног ч өнгөрсөөр, сэтгэлийн шарх нь бага багаар анисаар л… Ухаан орсон цагаас л ядуу тарчиг өссөн Анхбатад чинээлэг айлын ганц охинтой үерхэх тун ч сайхан санагдаж эхэлжээ. Чимэгмаа өөрт нь ухаангүй хайртай болохоор ёстой юугаа ч харамлахгүй, юугаар ч дутаахгүй, бараг өдөр бүр л бэлэг өгөх нь сайхан боловч залуу түүнд хайртай болсонгүй. “За яахав түр зуурдаа хэрэглэж байхад болохгүй юу байхав. Тэгж байгаад уйдахаараа хаячихна даа” гэж бодно. Үерхээд долоо ч

хоноогүй байхдаа тэр хоёр Анхаагийн найзуудтай хамт шоудаж Чимэгмаа анх удаа архи ууж үзэв. Эцэг эхдээ худал хэлээд ингэж яваадаа огтхон ч харамссангүй, зүгээр л Анхаатай хамт байгаа нь үгээр хэлэмгүй сайхан санагдаж байлаа. Шөнө дунд болж нилээн халамцсан Чимэгмаа харих ёстойгоо найз залуудаа учирласан ч нөгөөх нь ойшоосонгүй. Үг ч хэлүүлэлгүй зай завсаргүй үнсэж үлгэсээр орон дээр дарж унагаад хувцсыг нь тайчиж эхлэхэд Чимэгмаад хайртай залуугаа эсэргүүцэх сэтгэлийн тэнхээ дутан биеэ сул тавив. …Ийнхүү аав ээжийн ариун хайраас урган төлжиж арван долоон жил нандигнан усалсан нэгэн сайхан цэцэг өөрт нь сэтгэлгүй согтуу залуугийн өвөрт охин насаа үдлээ…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *