Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? “2-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “2-р хэсэг”

0 секунд уншина
0
0
116

Чимэгмаа нэг л гунигтай болж, муухай царайлан суусан тул Цэцэгмаад нэг талаар үнэхээр хэцүү байвч нөгөө талаар хайртай хөвгүүн нь түүний дугаарыг авсан гэхээр тийм гэх аргагүй сайхан

мэдрэмж төрж байлаа. Өөрийн мэдэлгүй л утсаа үе үе шалган суух найздаа атаархсан Чимэгмаа ганцаархнаа хаа нэг тийшээ хүнгүй газар очоод чангаар хашхирмаар санагдана. Гэнэт Цэцэгмаагийн

утсанд зурвас ирэхэд хоёул сэртхийн догдлов. “Хоёулаа үерхэх үү? Анхбат” гэсэн богинохон, шулуухан зурвасыг уншаад Цэцэгмаа өөрийн мэдэлгүй найз руугаа харснаа утсаа сарвайлаа. Чимэгмаа

зурвасыг уншснаа царай нь улам барайсан ч хүчлэн худал инээмсэглэж найз руугаа хараад “Баяр хүргэе” гэж цахиртсан хоолойгоор шивнэх шахам хэлэв. Цэцэгмаа хариу бичсэнгүй утсаа хармаалаад бодолд автлаа… Түрүүхэн л дотноор ярилцаж суусан хоёр

найзын дунд үл үзэгдэх хана хэрэм босчих шиг л болж нэг их юм ярилгүй суусаар хичээл тарав. Байнга л хөтлөлцөж юмуу сугадалцаж явдаг хоёр маань энэ удаа их л хөндий гэрийн зүг алхлаа. Энэ байдал

хэн хэнд нь эвгүй санагдаж, ямар нэг юм яримаар байсан ч хэн нь ч зориглож дуугарсангүй эг маг гэсээр Цэцэгмаагийн байрны гадаа ирэв. Чимэгмаа анх удаа баяртай гэж хэлсэнгүй, найз руугаа харсан ч үгүй яваад өгөхөд Цэцэгмаа дэмий л ам нь ангалзсаар хоцорчээ. …Чимэгмаа өрөөндөө оруут орон дээрээ түрүүлгээ харан унаад мэгшин

уйлж эхлэв. “Би Цэцэгмаагаас юугаараа дутуу юм бэ? Яагаад…Яагаад би биш гэж. Анхаа би чамд хайртай шүү дээ…” гэж үглэн уйлсаар… Утсанд нь зурвас ирэхэд шал дэмий горьдлого тээн нээж үзвэл Цэцэгмаагаас иржээ. “Найзаа чамд ямар байгааг ойлгож байнаа. Хэрэв чамд үнэхээр хэцүү байвал би Анхаатай үерхэхгүй ээ. Надад найз минь илүү чухал” гэсэн байв. Чимэгмаа юу ч юм бодон хэсэг гөлөрч

хэвтснээ утсаа шүүрэн авав. Тэр буруу зүйл хийж байгаагаа мэдэж байсан ч өөрийгөө хорьж чадсангүй. Хайр дурлал гэдэг ямар ч хорон санаатныг гэгээрүүлж чаддаг агуу шигээ ямар ч сайхан сэтгэлийг харлуулж чаддаг нь аймшигтай… “Намайг үнэхээр уучлаарай найзаа. Гэхдээ би Анхаа та хоёрыг үерхвэл тэвчихгүй юм шиг байна. Би ч чамайг алдмааргүй байна. Хоёулаа нөхөрлөлөө авч үлдэхийн тулд тэр залууг бүр мөсөн мартъя тэгэх үү?” гэсэн найзынхаа зурвасыг уншаад Цэцэгмаа гунигт автаж орхив. Анхбаттай үерхээд хөтлөлцөн алхаж байна гэж ямар олон удаа төсөөлөн бодсон билээ дээ… Дахиад л утас нь дуугарч зурвас ирэв. Энэ удаа Анхбатаас “Хээе хариу өгөхгүй юмуу?

Би хүлээгээд л байна. Эсвэл бодож байгаад хариугаа хэлэх юмуу?” гэсэн овоо урт зурвас байлаа. Цэцэгмаа яахаа мэдэхгүй ацан шалаанд орж орон дээрээ тэрийн унаад хөөрхөн нүдээ эргэлдүүлэн бодолд оров. “Анхбатад чи ямар их хайртай билээ дээ. Зүгээр л бүгдийг орхиод түүнтэй хамт жаргалтай бай” гэж зүрх нь түүнийг ятгавч “Хамгаас хайртай найзыгаа ингээд алдах гэж үү? Анхбат найзаас чинь илүү чамайг ойлгож хайрлах хүн мөн үү?” хэмээн тархи нь зэмлэж байлаа. Цэцэгмаа ямар нэг шийдэлд хүрч чадалгүй утсаа нэг шүүрч авснаа буцааж тависаар орой болов. Хоолоо бараг л идсэнгүй амсах төдий болоод өрөөндөө орж гэрлээ асаатал орны дээд ханаар дүүртэл наасан

зурагнууд гялтаганан угтлаа. Ихэнх нь Чимэгмаатай авхуулсан дандаа л сайхан дурсамжтай зургууд… Цэцэгмаа зураг бүрийг анх удаа харж байгаа юм шиг нэг бүрчлэн харж сууснаа санаа алдан инээмсэглээд утсаа авч Анхбат руу зурвас бичлээ. Охидоос л үерхэх санал авдаг байсан Анхбат яагаад ч юм Цэцэгмааг тэр өдөр зааланд хараад учиргүй их шохоорхсон билээ. Өмнө нь зөндөө л таардаг байсан ч нэг их тоодоггүй байснаа бодохоор л гайхмаар санагдаж шөнөжин тэр хөөрхөн охиныг бодож хоноод ердөө маргааш нь л утасны дугаарыг нь

олж үерхэх санал тавьж орхив. Өөртөө дэндүү итгэлтэй тул зөвшөөрсөн хариу авна гэдэгтээ эргэлзсэнгүй. Өдөр найзууддаа онгирч ярихдаа төөрсөн ихрүүдийн нэгэнтэй нь үерхэх гэж байгаагаа ч дуулгаж амжжээ. Гэвч хариу ирэхгүй нилээн удаж, дахиад нэг зурвас явуулахад хүрлээ. Ахиад л хариу байдаггүй таг чиг. Бүр орой болсон хойно хүсэн хүлээсэн зурвас ирэхэд яаран уншвал “Намайг уучлаарай. Чамтай үерхэж чадахгүй нь” гэсэн байлаа… Маргааш өглөө нь Чимэгмаа өчигдрийнхөөс шал өөр хүн болчихсон нүүр дүүрэн инээсээр найзынхаа байрны урд ирэв. Хайртай залуу, хайртай найз

хоёроо зэрэг алдах шахсан ч ядаж нэгийг нь авч үлдэж чадсандаа тэр баяртай байлаа. Цэцэгмаа харин жаахан гунигтай байх шиг харагдана… Гэгээхэн мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад л алдчихсан болохоор арга ч үгүй бизээ. Гэхдээ л хамгаас сайн найзтайгаа дотно сугадалцан инээлдэж алхах түүнд сайхан санагдлаа. Тэр дахиж өчигдрийнх шиг хүйтэн хөндий, гунигтай царайлсан найзтай байхыг хүссэнгүй. Цэцэгмаа завсарлагааны цагаар ангиас гарсангүй. Анхбаттай таармааргүй байсан болохоор л тэр. Чимэгмаа дэлгүүрээс идэх зүйл авчирч хоёулхнаа ангидаа хооллож суутал Цэцэгмаагийн утсанд зурвас ирлээ. Чимэгмаа эзнээс нь түрүүлж утсыг шүүрэн авч уншснаа хөмсгөө зангидан Цэцэгмаа руу сарвайв. Дахиад л Анхбат.

Цэцэгмаа зурвасыг устгаснаа өөрийн мэдэлгүй санаа алдчихлаа. Чимэгмаа найз руугаа ширтэн хэсэг дуугүй сууснаа ам нээж: ~Чи харамсаж байна уу? Хайрыг биш нөхөрлөлийг сонгосондоо… ~…Юу гэж дээ…Чи ч гэсэн миний оронд байсан бол ингэх л байсан биз дээ хэхэ ~Тэр ч ойлгомжтой л доо хихи намайг Анхбат гуйсан бол…Гэхдээ угаасаа намайг гуйхгүй л дээ. ~Хоёулаа их сургуульд орохоороо өөр өөр хүнд л дурлах юм шүү хихи ~Харин тиймээ. Гэхдээ Анхаагаас гоё залуутай учрах болов уу? ~Хмм мэдэхгүй л дээ…тэгнэ гэж л найдая… Анх удаа охинд үерхэх санал тавиад татгалзсан хариу авсан Анхбат гонсойхоосоо илүүтэй хор шар нь гозогнож долоо хоног Цэцэгмаагийн араас хөөцөлдөв. Даанч ихэмсэг бардам охин гаргасан шийдвэрээ өөрчилсөнгүй. Зурвасанд нь хариу өгөхгүй, сургууль дээр таарахаараа

бараг л зугатах шахам өнгөрнө. Тэгэх тусам нь залуу түүн рүү улам тэмүүлж байлаа. Нэг орой Анхбат Цэцэгмаагийн байрны гадаа ирж баахан суув. “Гараад ирээч” гэсэн зурвасанд бас л хариу ирсэнгүй, залгасан ч авсангүй. Цэцэгмаа харин догдолсондоо байж ядан хөшигний завсраар харж зогслоо. Яг одоо гараад уулзахыг охин дэндүү их хүсч байсан ч найзыгаа гомдоохоос айсан айдас нь хөлийг нь тушиж байв. Анхбат харуй бүрий болтол нилээн суугаад залхаж

явахаар бостол тэртээ байрны булангаас Цэцэгмаа ирж байх шиг харагдлаа. Залуу ч баярлан урдаас нь гүйх шахам очтол Чимэгмаа байх нь тэр. Анхбат бантсандаа Чимэгмаагаас яриа өдөж дэмий жаахан ярьж зогсоод цааш салан явахдаа “Ямар адилхан харагддаг юм бэ” гэж бодон инээсээр алхлаа. Чимэгмаа харин санамсаргүй учралдаа баясан догдолсоор хайртай залуугийнхаа араас далд ортол нь харсаар үлдэв. Найзууд нь түүнийг ганц охин найрчих чадалгүй амьтан гэж дооглох нь Анхбатад үнэхээр ичгэвтэр санагдана. “Цэцэгмаа нь бүтэхгүй бол Чимэгмааг нь л гуйчаач дээ. Тэр хоёр чинь бараг л ялгаагүй биздээ” гэсэн найзынх нь үг Анхбатын сонирхлыг хөдөлгөж орхив. Яагаад болохгүй гэж…хэмээн бодоод орой шууд байрных нь гадаа очихоор шийдлээ…

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *