Нүүр Өгүүллэг Зүрх үү? Тархи уу? “1-р хэсэг”

Зүрх үү? Тархи уу? “1-р хэсэг”

1 секунд уншина
0
0
457

Зүрх үү? Тархи уу? “1-р хэсэг” Орчлон хорвоогийн жамаар хүмүүн заяанд төрсөн хэн бүхний нэгэн насны амьдралд утга учир нэмдэг зүйл бол яахын аргагүй хайр дурлал билээ. Хайр дурлал гэдэг…амсаад ханашгүй амтат дарс мэт, аялаад дуусашгүй яруу хөгжим мэт…

Мэдрэхүйгээр дамжин зүрхэнд очиж хүний бие сэтгэлийг бүрэн эзэмдэн өөрчилдөг хайр гэгч энэ гайхамшигт зүйл дандаа аз жаргалтайгаар төгсдөггүй нь харамсалтай… Хэрвээ та хэзээ нэгэн өдөр

одоо байгаа бүхнээ золиослохоос ч буцахгүй тийм гал халуун хайртай учирвал Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу? Тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг, тийм ч хурц биш мөртөө дулаахан илчтэй наран дээрээс шарж, энд тэндгүй хүүхдийн цовоо дуу хангинан, хөгшид гадаа

нарлаж налайн суух нь хаврын сайхан улирал айлчлан ирсний шинж буюу. …Саяхан ашиглалтанд орсон юмуу гэмээр гаднах будаг нь ганц ч холцроогүй цэвэрхэн орон сууцны үүдэнд хаврын яргуй шиг хээнцэр турьхан охин хэн нэгнийг хүлээж буй бололтой үе үе орцны хаалга

руу харан зогсоно. Хажууханд модны мөчир дээр хоёр болжмор нисэн ирж суугаад хөгжилтэй жиргэн тонголзоход охин тэр зүгт харан хэсэг сатаарав. “Энэ хоёр шувуу үерхдэг хосууд байх даа…хихи…Тэр арай жижиг биетэй нь эмэгтэй байх. Яг л над шиг хөөрхөн…аа харин

нөгөөх нь яг л Анхбат шиг том биетэй, бас зоригтой…” хэмээн бодож жуумагнан зогстол жижигхэн цагаан гар хүзүүгээр нь тэврэн цочоож орхив. Хүлээж байсан найз нь гарч иржээ. Хоёул жингэнэлдэн инээлдсээр сугадалцан цааш алхлаа. Нуруу туруу, хувцаслалт, царай зүс тэр байтугай нэр нь хүртэл төстэй хоёр охиныг харсан хүмүүс ихэр юмуу, эгч дүүс гэж андуурмаар. Саяхан болжмор харан өөртэйгөө зүйрлэж баясан зогссон охиныг Чимэгмаа гэнэ. Харин түүнийг нилээн хүлээлгэж байгаад гарч ирсэн найзыг нь Цэцэгмаа гэнэ. Хоёул боломжийн чинээлэг айлын охид бөгөөд Цэцэгмаагийн гэр бүл хэдэн

жилийн өмнө энд нүүж ирснээр охидын нөхөрлөл эхэлжээ. Тэр хавийн хүүхдүүд гэлтгүй томчууд ч Цэцэгмаа, Чимэгмаа хоёрыг төөрсөн ихрүүд гэж нэрлэн өхөөрдөнө. Учир юу вэ гэвэл охид нэг өдөр төрсөн бөгөөд тэр хавьдаа гайгүйд тооцогдох ресторанд төрсөн өдрөө тэмдэглэж анх танилцсан ажээ. Жил ирэх тусам охид цэцэг шиг л цомирлогоо нээн улам хөөрхөн болсоор. Хэдий бүхий л зүйлээрээ адилхан ч хувь хүн л болсон хойно дотоод сэтгэхүй, ааш зан нь яалт ч үгүй өөр ажээ. Чимэгмаа нь хэтэрхий дэврүүн сэтгэлтэй, романтик сэтгэлгээтэй бол Цэцэгмаа нь хэрсүү, ухаалаг нэгэн. Гэлээ гээд хоёр

найз маань ганц удаа маргалдаж, ам зөрсөн удаагүй билээ. Цэцэгмааг ямар ч зүйл дээр нухацтай зөв шийдвэр гаргадгыг Чимэгмаа мэддэг болохоор найзынхаа үгнээс зөрөхгүй. Үнэхээр л төөрсөн ихрүүд ч гэх юмуу, заяаны найзууд гэмээр нэг нэгнийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэдэг тийм л сайхан найзууд билээ… Охид элдвийг ярин алхсаар сургууль дээрээ ирж биеийн тамирын заал руу зүглэв. Өнөөдөр амралтын өдөр ч гэлээ сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаа тул хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Манай хоёрын хэн нь ч сагс тоглодоггүй, сонирхдог ч үгүй. Гэвч ийшээ яарах ганцхан том шалтгаан хэн хэнд нь байв. Анхбат гэх нөгөө ангийн өндөр, царайлаг хөвгүүн энэ тэмцээнд орж байгаа бөгөөд

түүнийг харж сэтгэлээ баясгах зорилготой манай хоёр аль байдгаараа гоёж ирсэн нь энэ. Хайр дурлал гэдэг хүний зан ааш, бие хаа, нас хүйсийг ялгадгүйн хажуугаар найз нөхдийг ч нэг хүнд сэтгэл алдруулчихдаг нь гайхмаар… Охид маань арван зургаан нас хүрсэн тэр өдрөө нэг хөвгүүнд дурласнаа мэдэлцээд гуньж гутарсангүй, харин ч инээд хөөр болцгоожээ. Хэн хэн нь ирээдүйд болох хэцүү зүйлсийг таамагласангүй, зүгээр л өнөөдрөөрөө амьдарч хайртай хөвгүүнээ харан баясаж явсаар нилээн хэдэн сарыг ардаа орхисон бөгөөд араас нь гүйх олон хөвгүүдийг тоож ч хардаггүй билээ. Анхбат бол сургуульдаа царайлаг нуруулаг, атаман зодоончоороо нэртэй нэгэн. Ар гэрийн анхаарал халамж сул болоод ч тэр үү мань эр хичээл

номондоо нойлын ногоон тэг бөгөөд хар багаасаа л архи, тамхи хэрэглэж, болж бүтэхгүй хүмүүстэй нийлэн зодоон цохион хийж явна. Ганц авууштай нь спортод сайн тул сургуулиасаа хөөгдчихгүйхэн шиг явсаар төгсөх ангид оржээ. Эмэгтэй хүн муу залууд илүүтэй татагддаг болохоор ч тэр үү Анхбатын араас хөл алдан гүйх охид ганц энэ сургуулийн охидоор тогтохгүй олон. Манай хоёр охин ч бас тэр олон охидын адил Анхбатад дурлачихаад хайр гэдэг дарсанд согтож

дурлалын мананд төөрч яваа билээ… …Цэцэгмаа өнөө өглөө нэг л сайхан зүйл болох гэж байгаа юм шиг мэдрэмж төрж их л жаргалтай сэржээ. Яагаад ч юм урьд өмнөхөөс илүүтэй өмсөх хувцсандаа анхаарч сэтгэлд таарах хувцас олдоогүй тул ээжийнхээ шүүгээг онгичсоор яг л өөрт нь зориулсан юм шиг гоёмсог хар даашинз олж өмсөөд үргэлж сүлждэг байсан үсээ задгай тавьж индүүдэв. Сормуусаа будаж уруулаа өнгөлөөд толины өмнө эргэлдэн ажвал өөрөөс нь огт өөр ганган бүсгүй харагдана. Сагсны тэмцээн үзэх гэж байж байдгаараа гоёчихсондоо гэнэт ичиж хувцсаа сольдог ч юм билүү хэмээн эргэлзэж байтал Чимэгмаа гадаа ирчихлээ гэж залгасан тул яалт ч үгүй гараад найз нь ч бас даашинз өмсөж гоёсон байхыг харж санаа зовохоо

больжээ. Уг нь Цэцэгмаа нэг их гоёж гоодоод байдаггүй, цэвэрхэн л хувцаславал болоо гэж боддог нэгэн. Гэвч дурлал гэдэг хүчтэй зүйл энгийн даруу охиныг өөрчилж орхисон нь энээ. Дэгжин хувцасласан царайлаг охидыг заал руу ормогц хөвгүүд нүд унаган, охид жиг жуг гэлцэв. Чимэгмаа нүүр бардам толгой дээгүүр ийш тийш харан зогсоход Цэцэгмаа яльгүй ичингүйрч биеэ барин Анхбатыг нүдээрээ хайж байлаа. Хайсан хүн нь хаа ч байсангүйд охид сэтгэл дундуурхан гайхширч зогстол эрэгтэй хүний булчинлаг том гар хоёулангынх нь

мөрөөр даван тэвэрч аваад “Хаанахын согоонууд айлчилж ирэх нь энэ вэ” гэх Анхбатын сайхан хоолой сонстон хүсэн хүлээж байсан тэр сайхан нүүр царай голоор нь ороод ирэв. Охидын зүрх нэгэн зэрэг булгилан цохилж хөтлөлцсөн байсан гарын алганууд нь хөлс даан чичрэхийг мэдэрлээ. Дурлалт залуугынх нь гар мөрөн дээр нь мэдрэгдэж, ханхар цээж нь нуруунаас төөнөн байх үнэхээр сайхан байсан ч эмэгтэй хүний бардам зан дотроос нь хатгаж Цэцэгмаа хурдхан шиг биеэ займчин Анхбатаас холдон зогсов. Чимэгмаад харин ингээд л зогсоод баймаар санагдаж холдсонгүй, Анхбат руу донжтой харснаа “Сургуулийнхаа согоонуудыг танихаа байчихаа юу”

гээд жуумагнан инээлээ. Анхбат өөрөөс нь дайжин зогсоод үг ч дуугарахгүй байгаа Цэцэгмаа руу шохоорхлын харц унагангаа “Нээрээ манай төөрсөн ихрүүд байна ш дээ. Та хоёрыг чинь ийм сайхан амьтад болсныг анзаараагүй л явж” гээд тас тас хөхрөхөд Чимэгмаа ч завшааныг ашиглан ганц хоёр үг ярилцаад авья гэж бодон ам нээтэл баахан хөвгүүд шуугилдан орж ирээд Анхбатыг аваад явчихав. Цэцэгмаа сая нэг амьсгаа авч байдгаар нь чангалан зогссон биеэ суллаад Чимэгмаа руу харж хоёул гэнэт чанга инээлдлээ. Тэр өдөр

манай хоёрт дахиж Анхбаттай ярилцах аз завшаан олдсонгүй. Харин Анхбат өөрсөд рүү нь хэд хэдэн удаа нилээн удаан ширтэж, тэр ч бүү хэл бөмбөгөө залан гүйж явахдаа манай хоёр луу нүдээ ирэмсэн нь охидыг бүр догдлуулж орхив. Гэвч тэр учиртай ирмэлт хоёуланд нь биш ганцхан өөрт нь зориулагдсан гэдгийг Цэцэгмаа л ганцаар мэдэрсэн билээ. …Хичээлийн их завсарлагаан эхэлж хүүхдүүд дэлгүүр гуанзаар пиг дүүрэн. Чимэгмаа дэлгүүрээс сүү, жигнэмэг аваад анги руугаа алхаж байтал Анхбат найзуудтайгаа ирж яваа харагдав. Зүрх нь ахиад л цээжин дотроо тонгочиж эхлэн өөрийгөө ямархуу харагдаж байгаа бол хэмээн санаа зовж сандарсаар юу юугүй дөхөөд ирлээ. Хэдэн алхмын цаанаас л Анхбатын дуу хадан ирж “Хүүе

хөөрхнөө ихрийгээ хаана гээчихээ вэ” гэснээ гарт нь байгаа сүүг зөвшөөрөлгүй аваад задлан залгилав. Чимэгмаа найздаа авсан сүүг нь ууж зогсоо залууд юу ч хэлж чадсангүй инээмсэглэн “Печень идэх үү?” гээд сарвайхад өнөөх нь баярлалаа ч гэсэнгүй тэгэх л албатай юм шиг шүүрэн авч найзуудтайгаа хуваасаар цааш явж одлоо. Дэлгүүр лүү идэх юманд явсан найз нь хоосон орж ирсэнд гайхсан Цэцэгмаа нүдээ бүлтийлгэн угтав. Өчигдөрийн тэмцээнийг үзэх гэж өсгийтэй гутлан

дээр баахан зогсоод хөл нь холгосон тул найзыгаа дэлгүүр лүү ганцааранг нь явуулсан билээ. Чимэгмаа юу ч хэлэхгүй инээд алдсаар хажууд нь ирж сууснаа: ~Анхаатай таараад аа…хихи Чиний сүү печенийг цаадах чинь аваад явчихлаа. Найз нь дахиад яваад ирэх үү? ~Аан тийм үү. Та хоёр юм ярив уу? Цаадах чинь юу гэж байна? ~Нэг их юм ярьсангүй ээ. Нээрээ намайг хөөрхнөө гэсэн ш дээ хихи ~Аая…миний найз ч угаасаа хөөрхөн л дөө. Анхаа чамайг шохоорхдог юм бишүү? ~Харинээ хэхэ Анхаа бид хоёр үерхчихвэл чи надтай найзлахаа болих уу? ~Юу гэж дээ. Ганц эрэгтэй хүнээс болж сайн

найзаа алдана гэж байхгүй шүү. ~Би ч гэсэн адилхаан. Хоёулаа юу ч болсон муудахгүй шүү за хэхэ… Хоёр найзын гэгээхэн яриаг таслан ангийнх нь Болдхүү гэх жижигхэн бор хүү амьсгаадсаар орж ирээд “Хүүе Цэцэгмаа! Сая надаас чиний дугаарыг хэн авсан гээч” гээд нүд нь гялалзан суув. Олон хөвгүүд дугаарыг нь гуйдаг тул Цэцэгмаа нэг их гайхсангүй “Хэн юм?” гэж тоомжиргүй асуухад Болдхүү шууд хэлсэнгүй жаахан маяглаж байснаа “В-гийн Анхбат” гэх нь тэрээ…Хоромхон зуурт хоёр охины царай өөрчлөгдөн нүдний хүүхэн хараа нь томорч ирснээ Цэцэгмаагийнх баяр хөөрөөр дүүрч, Чимэгмаагийнх гуниг харууслаар үерлэлээ…

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *