Нүүр Сонин хачин Харилцан хайр л хосуудыг мөнхийн жаргалтай амьдруулдаг

Харилцан хайр л хосуудыг мөнхийн жаргалтай амьдруулдаг

16 секунд уншина
0
0
60

ХАРИЛЦАН ХАЙР Л ХОСУУДЫГ МӨНХИЙН ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛДАГ.

Хайр амьдралыг цэцэглүүлдэг.. гэдгийг бид мэддэг мөртлөө ХАЙРАА үргэлж ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ёстой гэдгээ мартчихдаг.

Эр нөхөр нь гэргийгээ ӨДӨР БҮР хүлээцтэй, тэвчээртэй сонсож, түүндээ ҮРГЭЛЖ урмын сайхан үгс хэлээд ХЭВШЧИХЭД л …эмэгтэй хүний нүд нь гэрэлтээд, царай нь шингэрээд, гэрээ ГИЙГҮҮЛЭЭД л явчихдаг.

Бүсгүй амьтан чинь УГААСАА эрчүүд биднээс ИЛҮҮ ярих хэрэгцээтэй ТӨРДӨГ юм билээ. Тийм учраас эхнэртээ хайртай л бол түүнийгээ ҮРГЭЛЖ яриулж, урам өгч СОНСОЖ сурах хэрэгтэй.

Харин эр хүн чинь эхнэрээсээ ХҮНДЛЭЛ, жаахан МАГТААЛ л ҮРГЭЛЖ горьддог юм ш дээ. Ухаалаг гэргий хүн …энгийн мөртлөө ГАЙХАМШИГТАЙ энэ аргыг мэддэг..гэдэг. Эхнэрийнхээ ХҮНДЛЭЛ & МАГТААЛЫГ үргэлж мэдэрдэг эр хүн..эрч хүчтэй, хийморьтой, гэрсэг, өөртөө итгэлтэй, дотроо ДАНДАА эхнэрийнхээ инээмслэлийг бодож явдаг жаргалтай хүн байдгийн. Жаргалтай хүний ажил үйлс л бүтэмжтэй байдаг даа.

Ийм харилцан ХАЙР л ямар ч хосыг МӨНХИЙН жаргалтай амьдруулдаг.

Нэг нь хайрлаад байхад нөгөөдөх нь хариу байхгүй болохоор л ДУНДУУР СЭТГЭЛ үүсдэг жамтай.

Эхнэр хүмүүсийн гаргадаг ХАМГИЙН ТОМ АЛДАА бол: ..Би инээж, нялуурч чадахгүй ээ.Гэхдээ дотроо нөхрөө үргэлж хайрладаг…гэж хэлдэг,гаргадаг ХАНДЛАГА юм. Нөхөр чинь далдыг хардаг далай лам биш учраас эхнэр ТАНЫ доторхи энэ хайрыг ХЭЗЭЭ Ч мэдэрдэггүй юм!!! Ийм харьцаатай эхнэрийн нөхөр л … ДОТРОО дундуур сэтгэлтэй болж эхэлдэг! Дундуур сэтгэл үүсээд ЭХЛЭХЭЭР эр хүн… үгээ залгидаг болно,үйлдлээ нуудаг болдог.

Яваандаа…Таны доторхи хайрыг нөхөр чинь мэдэрч чаддаггүй шиг, ТА ч гэсэн нөхрийнхөө доторхи ДУНДУУР СЭТГЭЛИЙГ мэдэх боломжгүй болно. Дундуур сэтгэл… даамжирсаар нэг л өдөр Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог НЭГЭЭР нэмдэг.

Үүнийг нөхөртөө, гэр бүлдээ хайртай эхнэр БҮХЭН эгнэгт тогтоож авбал зохино!

Эр хүн ХАЙР дутахаар л ХААЛГА руу хардаг болж, харанхуй шөнөөр гарч явах дуртай болдог юм!

Тийм учраас хоёр биенээ ҮРГЭЛЖ мэдэрч, харилцан хайрлаж яваарай..

Хосуудын ХАРИЛЦАН ХАЙР мандтугай. Монголынхоо БҮХ ХОСУУДАД АЗ ЖАРГАЛ & ХАЙРЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *