Нүүр Сонин хачин “Бид халамж өгөөч гэж гуйгаагүй, ажилтай байлгаж өгөөч гэж л хүссэн”

“Бид халамж өгөөч гэж гуйгаагүй, ажилтай байлгаж өгөөч гэж л хүссэн”

0 секунд уншина
0
0
63

“Бид халамж өгөөч гэж гуйгаагүй, ажилтай байлгаж өгөөч гэж л хүссэн”

Хөл хорионд амиа хоохойлж суухыг хүссэнгүй ээ. Хог түүж өнөө маргаашийн хоолоо олж, гэр бүлээ тэжээдэг хүмүүс манай хотод олон бий…

Тэдгээр гурван цэгийн нэг нь Цагаан даваа. Цайзаас Цагаан давааг өгсөөд уруудав аа.

Ой модон дунд түүдэг гал тойрон хөхрөлдөж байснаас хогон дунд дугуйны хамер шатааж олон өнгийн амьдрал сонсож зогсох юм гэж санаж явсангүй ээ. Хогон дунд гар чийдэн гялалзана. Машины гэрэлд огтхон ч чөлөө завгүй ямар нэгэн юм хайж нэг тонгойж, нэг өндийж буй хүмүүс хаа сайгүй. Бид хоёр хэчнээн хүн байгааг багцаалж тоолов. Ийн тоолж буй шалтгаан нь авч очсон хүнс маань тэдэнд хүрэлцэх үгүйг хоорондоо ярихгүй ч ойлголцож байв. Багцаа тоогоор арван хоёр. Машиндаа буй багц хүнсээ тооллоо, арван найм. Хүнснийхаа амыг татаад үзлээ, боорцог, есийн тос, будаа, гурил, талх гэхчлэн том гялгар уут дүүрэн хүнс.

Галын дэргэд нэгэн эмэгтэй сууж байна. Дулаацаж буй бололтой. Алхаж очоод хаанаас, ямар хэргээр явж байгаагаа учирлаж, хэдэн хүн байгааг асуугаад бусдыгаа дуудахыг хүсэв. Эмэгтэй “цөөхөн хүн байгаа, тэд ажилтай байна, дуудаад ирэхгүй байхаа” гэв. Эмэгтэй надаас нүүрээ буруулж ярилцахыг хүсэхгүй байгаа нь илт. Цаашаа гялалзаж буй гэрлийн зүг алхаж очоод эмэгтэйд хэлснээ давтав. Аххүү, “манайхаан Лантуун дохиогийнхон” гэж хашгирав. Огтхон ч чөлөөгүй ямар нэг юм хайж байсан гэрлүүд бидэнд ойртсоор…

Ийнхүү тал талаас цуглаж, нэг эгнээнд цувж зогссоноор бид хоёр авч очсон хүнсээ хүний тоогоор өгөв. Эмэгтэйчүүдээ урдаа оруулжээ.

Галаа тойрон зогсож яриа өдөхөд “Биднийг чинь “үх” гэдэг шийдвэр гаргачихсан ш дээ”, “Бид халамж өгөөч гэж гуйгаагүй, ажилтай байлгаж өгөөч гэж л хүссэн”, “Одоо хөл хориогоо сулруулах байхаа”, “Баянхошуунаас алхаж ирсэн, эндээ хоноод өглөө явнаа” гэхчлэн ярьж эхлэв ээ. Өнөө үг дуугүй суусан эмэгтэй “Би та нарыг чинь цагдаа байхаа гэж бодсон, биднийг ажил хийлгэхгүй гэж хүчээр ачиж явсан. Сүүлдээ цагдаа нар энгийн хувцастай ирдэг болсон. “Эмэгтэйчүүдээ урдаа зогсоож байгаа нь эрчүүд бидэнд хүрэлцэхгүй байсан ч яахав ээ гэж бодсон”, “Хэрэв ээ хүрэлцэхгүй бол хуваагаад л авчихна бүгдээрээ, тиймээ”…

Хандлага… Тэд авах ёстой юм шиг аашилдаггүй, ийм харанхай шөнө зорьж ирсэнд тэднийг мартаагүйд талархана… Бид энд хөөгдөж туугдсан ч ундааны сав, архины шил гээд тушааж болох бүхнийг түүдэг. Хамгийн хэцүү нь биднээс авдаг хүмүүс ирэхээ больчихсон тэд ч бас хоолгүй л байгаа, таван хүүгээ тэжээдэг нэг …. яаж байгаа бол гэж хоорондоо ярилцана…

Бид хоёр”Их биш юмаа, өнөө маргаашийн л…” Яалаа гэж дээ, хэмнээд идэхэд манайх лав тав хоногийн хоолтой юм байна гэж мишээнэ… Тэр мишээл өөрийг нь хүлээж буй таван үрдээ, ханьдаа очно.

Тэр мишээлийн төлөө би үүнийг бичиж суугаа юм. Мөн тэр мишээлийг бэлэглэгч, өдөр шөнөгүй ажиллаж буй Ид шидийн орны ах эгч, дүү нартаа, өөрөөсөө илүүчлэн хүнсний багцыг бэлтгэхэд оролцсон хүн бүхэнд баярланам! өөрийн эрхгүй талархаж суунам. Тэднийг ямар амьдралтайг мэдэж байгаа хэрнээ амиа хоохойлоод сууж чадсангүй ээ, хүнс тарааж байна, бэлэнчлэх сэтгэлгээг гааруулж буйг магтаж дуулж буй амьдралаас хол тасарсан хүмүүс ээ! Зүүднээсээ сэрцгээ!

Улаанбаатар хот

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *