Нүүр Лайфстайл Өвөрмонгол хоол нь монгол болон хятадын соёлыг агуулсан байдаг

Өвөрмонгол хоол нь монгол болон хятадын соёлыг агуулсан байдаг

2 секунд уншина
0
0
85

Хятад үндэстний хоол дэлхий дахинд маш их алдартай. Хятадад хоол хүнсийг амьдрахуйн үндэс хэмээн дээдлэн, “Хоёр хөлтнөөс хүн, дөрвөн хөлтнөөс ширээнээс бусдыг хоол болгон хувиргаж болно” хэмээн юугаар ч амтат сайхан хоол хийж чаддаг ард түмэн билээ. Ихэвчлэн тогооч нар гахай, тахианы мах, загас, байцаа, улаан, цагаан, шар лууван, манжин, байцаа, сонгино, бууцай, мөөг, ургамлын тос, будаа, гурил, элсэн чихэр зэргийг түгээмэл хэрэглэх боловч хоолны амт, үнэр, өнгө нь хүний харах, амтлах, үнэртэх таашаалыг зэрэг төрүүлж чаддаг нь хосгүй.

Тэр утгаараа өглөө, өдөр, оройн хоолнууд нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Хооллох соёл, хоол хийх урлаг гэхээс илүүтэй хоолыг эрүүл мэндэд тустай байдлаар хийж, хэрэглэдэг. Тэгэхээр бараг хоол хүнсийг уламжлалт анагаах ухаан шиг хөгжүүлж чадсан. Тиймээс ч ард иргэд нь урт удаан насладаг нь тодорхой биз ээ. Хятадууд загас, тэнгис, далайн гаралтай амьтан, ургамлын зүйлээр маш олон нэр төрлийн хоол бэлтгэдэг. Бэлтгэх технологи ч өвөрмөц байдаг. Харин нэг сонирхолтой мэдээлэл дуулгахад, лалын шашинт Шинжаан- Уйгарт үхэр, хонины махыг түлхүү хэрэглэдэг байна. Өвөр монголд үхэр, хонь, ямааны махыг голлон хэрэглэнэ.

Хэбей мужид илжигний махыг маш хүндэтгэлтэй зоог гэлцдэг байна. Түүнчлэн Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой билээ. Тухайлбал, Өвөр Монгол орны зүүн бүсийн иргэд хээрийн ногоо, мөөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол дунд хэсэгт мал аж ахуй түлхүү хөгжсөн байдаг аж. Харин баруун хэсгээр газар тариалан илүү өндөр хөгжилтэй.

Тиймээс бүс нутаг бүрийн онцлогийг шингээсэн хоолыг урладаг байна.Түүнчлэн хүнсний аюулгүй байдал болон чанарыг сайжруулахын тулд ӨМӨЗО-оос 2018-2020 он хүртэл хоолны салбарын чанар, аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөөг гаргаж, “Зургаан том төсөл”, “Долоон том ажлын зорилт”, “Зургаан том ажлын үүрэг” болон “Дөрвөн хамгаалалтын арга”-ыг тогтоож, ард иргэдийн хоол хүнсний аюулгүй байдлыг баталсан байна.

Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал талаасаа баталгаатай болж, давхар аялал жуулчлалын шинэ бүсчлэлийг бий болгосон тухайн орны хөгжлийг шууд илтгэх билээ. Мөн өнгөрөгч онд зохион байгуулсан соёлын өдрүүдийн үеэр Өвөр Монгол хоолны амт чанар болон хийцийг монголчуудад танилцуулж байв. Түгээр ч зогсохгүй хоёр орны тогоочид харилцан туршлага судалсан юм. Иймд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Өвөрмонгол хоолны газраар үйлчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *