Нүүр Сонин хачин Жүжигчин Г.Алтаншагай: Үргэлж миний талд байж, намайг хурцалж байдаг чамдаа хайртай

Жүжигчин Г.Алтаншагай: Үргэлж миний талд байж, намайг хурцалж байдаг чамдаа хайртай

0 секунд уншина
0
0
230

Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан “Мөрөөдлийн театр”-ийг байгуулан чамгүй амжилттай ажиллаж буй жүжигчин Г.Алтаншагай сэтгүүлч Н.Насанжаргалтай гэр бүл болсон билээ.

Хосууд 2011 оноос хамтын амьдралаа эхлүүлж одоо хоёр хүүтэй өнөр гэр бүл болоод байгаа юм.

Г.Алтаншагай эхнэрийнхээ тухай “Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг. Миний эхнэр маш их хөдөлмөрч хүн. Дээрээс нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, амжилттай ажиллаж явна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг. Эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа” хэмээн ярьж байсан удаатай.

Өнөөдөр түүний гэргий Насанжаргалын төрсөн өдөр тохиож байна. Тэрээр цахим хуудаснаа “Хоёр сайхан хүүгийн минь ээж Хайрт ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.10 хэдэн жилийн өмнө энэ өдөр нэг шинэ жилийн арга хэмжээ базчихаад овоо юмтай болчихсон шоудуулах гээд найзуудаас нь санаа зовоод тарахыг нь хүлээгээд гадаа нь машиндаа сууж байснаа бодвол ч хажуудаа аваад 2 хүүхэд төрүүлчихсэн байж байдаг шүү. Үргэлж миний талд байж, намайг хурцалж байдаг чамдаа хайртай шүү” хэмээсэн байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *