Home Сонин хачин Оффшорт данстай ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ уучилъя

Оффшорт данстай ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ уучилъя

3 second read
0
0
298

уравхан оны өмнө монголчууд шударга ёсыг тогтоох, төрд нүүрлэсэн хулгайч нарын оффшор данс дахь мөнгийг эх орондоо оруулж ирнэ хэмээн нэр дэвшигч Х.Баттулга мэдэгдэж байв. Итгэл төрөхүйц энэ үгэнд монголчуудын сэтгэлд гал асаасан нь Х.Баттулга гэдэг Монгол Улсын гавьяат тамирчин, бизнесмэн, улстөрчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох том түлхэц болж байлаа. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Х.Баттулга “Оффшор дансанд нуугдсан 17 тэрбум ам.долларын Монголын баялгийг эх орондоо авч ирэхгүй бол Ерөнхийлөгчөөс шууд огцорно” хэмээн маш чангаар дуугарч гурван сая иргэний сэтгэлд хоногштол хэлж байсан үгнийх нь цуурай намдаагүй байна. Одоо тэр шууд огцрох эрх мэдэлдээ хүрсэн. Тэр үед хэлж байсан үгээ амьдралд хэрэгжүүлэх бүх эрх мэдлээ халаасалсан. Харин оффшор данс дахь 17 тэрбум ам.доллар орж ирсэн үү гэдэг нь асуултын тэмдэгтэй дөрөв дэх оноо угтаж байна.

Нэгэн жарныг туулсан, нэжгээд гал дундуур туучиж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гавьяат тамирчин маань өөрөө оффшор данстай гэдгийг Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл саяхан ил болгов. “Энэ юу болоод байна аа” хэмээн Төрийн тэргүүнээсээ асуумаар байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн түрүүнд 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг уриалж байсан хүнээс оффшор данс илэрлээ. Тэгэхдээ бүр 1 сая ам.доллартай данс шүү. Одоогийн мөнгөн дүнгээр 2.7 тэрбум төгрөг шүү дээ. Яг юу болоод явчихав. Монголд яг шударга ёс тогтох гэтэл газрын хаанаас ийм гайтай мэдээлэл баримтаар нотлогдон ил болов. Тэр бүү хэл 2017 оны 11 дүгээр сард “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖУУД” хэмээх сургалтыг Ерөнхийлөгчийн нэрэмжит Иргэний танхимд хийж байсан шүү дээ. Өөрийнх нь уриалж байсанчлан 49 хоногийн дотор мань хүн өөрөө оффшор дансаар мөнгөө оруулж ирсэн үү. Эсхүл… Ард түмнийхээ шударга ёсны хүсэмжлэл дээр дөрөөлж олонхийн санал авсан Ерөнхийлөгчөө уучилах ганц боломж байна. Нэгэнт л Ерөнхийлөгч болсон юм чинь одоо өөр арга алга. Өөрийн хамаарал бүхий этгээд буюу охин Намууныхаа нэр дээрх оффшор данснаас хэдэн төгрөг оруулж ирснээ нэг сайхан тайлагнаад ард түмнээсээ уучлалт гуйчих. Бизнесмэн хүн, бөх хүн нэг алдаа л биз яадаг юм. Оффшор бүст байршсан 2.7 тэрбум төгрөгөө оруулаад ирвэл бүгдээрээ нийлж байгаад Ерөнхийлөгчөө ганц удаа уучилчихъя.

Баруун гартаа Монголын төрд нүүрлэсэн оффшорыг устгах сэлэмтэй, зүүн гартаа оффшорт байгуулсан өөрийн “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг Сингапурын хятад Билли Лим түүний хүү Деннис Лимтэй хамт хөтөлж зогссоныг яаж мэдэх юм бэ. Улс төрд уран нүүдэл хэрэгтэй. Гэхдээ илтэд ийм азаарны нүүдэл хийхээргүй хүн дээ, уг нь. Х.Баттулга Ерөнхийлөгч маань 2007 оны долоодугаар сарын 31 хүртэл “Женко Холдинг Пи-Ти-И” компанийнхаа хамаг бүдүүн даргаар ажилласан байгаа юм. Хүн мэдээж мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаа хамгийн ойрын хүндээ итгэж даатгадаг. Тэр ч утгаараа өөрийн охин Б.Намуунд хувьцаагаа шилжүүлсэн байна.

Гэхдээ Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт оруулж, төрийн албан тушаалтнууд болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор бүсэд өмч хөрөнгөтэй байх, компанитай байхыг хатуу хориглосон юм шүү дээ, Ерөнхийлөгчөө. Гэтэл үүний араас дахин нэг оффшор дансны асуудал ил болж эхлэв бололтой.

“Хонь” шиг иргэд “чоно” шиг Ерөнхийлөгчөө ганц удаа уучилах хатуу болзлыг тавья. Нүдээ аньж байгаад оффшор бүсийн мөнгөө монголд оруулаад ирчих. Олны зүхлийн салхи эргэнэ шүү дээ. Зүхэх гэхээсээ илүү шударга ёсны төлөө өөрийгөө зольж чадлаа гэж монголчууд чинь магтана. Дахин сонгогдох боломж тань гэрлийн хурдаар өснө шүү, Тэргүүн ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…