Нүүр Зөвлөгөө Өвлийн улиралд идэх ёстой ВИТАМИН D агуулсан таван хүнс

Өвлийн улиралд идэх ёстой ВИТАМИН D агуулсан таван хүнс

21 секунд уншина
0
0
68

Өвлийн улиралд бид витамин D агуулсан эдгээр хүнсийг заавал идэж байх ёстой аж. Витамин D-гээс бидний бодисын солилцоо, эрч хүчний эх үүсвэр хамаардаг. Насанд хүрсэн хүн өдөрт 10-15 минут наранд байснаар хэрэгцээтэй витамин D-гээ авдаг гэдэг ч уур амьсгал, газарзүйн байрлалаасаа хамаараад монголчууд бид бараг бүгд витамин D-гийн дутагдалтай байдгийг судалгаа шинжилгээ харуулдаг. Бүрхэг үе, хүйтэн улиралд энэхүү витаминыг нэмэлтээр авах хэрэгтэй. Ингээд танд хавар иртэл эрүүл, эрч хүчтэй байхад туслах таван бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Мөөг

Ердөө 100 гр мөөгөнд хоногийн нормоо авахад хүрэлцэх D витамин бий. Иймээс хоолондоо мөөг хэрэглэ.

Бяслаг

100 гр бяслаг витамин D-гийн хоногийн нормын багагүй хувийг бүрдүүлнэ. Мөн байнга бяслаг хэрэглэснээр цус харвах өвчнөөс сэргийлнэ. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих хүнс юм.

Өндөг

Тахианы өндөгний тусламжтайгаар витамин D-гийнхээ хэрэгцээг нөхөөрэй. Өндөг орсон өглөөний цай нь эрүүл хооллолт болдог.

Хулд загас

Хулд загас нь витамин D-гийн эх үүсвэр. Энэхүү загасыг долоо хоногт хоолны цэсдээ заавал оруулаарай.

Сам хорхой

100 гр сам хорхой нь витамин D-гийн хоногийн нормын гуравны нэгийг хангана. Бусад эрдэс бодисоор ч баялаг.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *