Нүүр Өгүүллэг Залуухан бүсгүйн гунигт захидал -8 Төгсгөл хэсэг / Богино хэмжээний зохиомж /

Залуухан бүсгүйн гунигт захидал -8 Төгсгөл хэсэг / Богино хэмжээний зохиомж /

0 секунд уншина
0
0
525

Харин Баярт тэр тэмцээний талаар өдөр бүр Сянхөгөөс асууж сураглаж. Хэд хоног хэдий хэр хугацаанд болох талаар мэдэж авлаа. Сянхө эхэнд ээ гайхсан ч монгол залуус юмыг дуусгаж байж санаа нь амардаг бололтой гэж бодно. Удахгүй намар тэмцээн болдог одоо яг

нэг сар дутуу байна гэхэд Баярт би очиж үзэж болох уу. Чи хятад хүн биш. Энэ бол маш хатуу хориотой. Тэгвэл тэмцээн болох өдөр чи харуулд гарах уу. Тиймээ сүүлийн өдөр нь миний гараа таар ч байгаа. Маш хянамгай чанга байхгүй бол тэндээс хяналт алдагдах магдлал

өндөр байдаг. Бид олон давхар хамгаалалттай гарна. Энэ бол улс төдийгүй шоронгийн маш том нууц. Харин Баярт яг тэр өдөр л тэдний анхаарлыг суларуулах хэрэгтэй гэж ойлгоод Яндун болон Гуаншиюү нараас тусламж гуйж тэд нар төлөвлөгөө зохиох ажилд орлоо. Эхний

ээлжинд Гуаншиюүгаас охиныхоо хоригдож байгаа камерийн өрөөг мөн түүний дугаарыг нь мэдэж авлаа. Дараа нь шоронгийн бүх гарц, орц хонгил бүхнийг план зургаар дүрслэн хар зураг болгон сийлж

цээжлэж эхлэв. Гэхдээ энэ бүхэн маш эрсдэлтэй гэдгийг Тэр мэдэж байсан ч зориг гарган шулуудсан байсан. Харин Сянхө түүнийг ямар нэгэн юм хийгээд байгааг гадарласан ч арай ч ийм гэдгийн мэдэж

амжаагүй байв. Тэмцээн болох өдөр дөхлөө. Би тэмцээнд орохоос татгалзсан тул захидалаа л бичиж сууна. Хүний амьдралын цаг мөч яг энэ болох гэж буй тэмцээн шиг хурдан өрнөөд хурдан тарчилаад дуусдаг бол хичнээн сайхан бэ. Би захиан дээрээ урьд өмнө дурьдсан би захиагаа дуусгаад өөрийгөө чөлөөлнө өө. Харин урьд шөнө би их сайхан зүүд зүүдлэлээ. Тэр бол би зүүдэндээ төрсөн ээжийгээ харсан явдал юм. Та минь ямар ч сайхан юм бэ дээ. Хараад л баймаар. Ээжээ

би энд ирэхдээ хүйтэн гаванд гар минь хайрагдаж нулимсан нууранд живж байхад би БУРХАН Л БОДОЖ БАЙСАН. Гэхдээ тэр байдаггүй юм билээ. Удахгүй энд маш олон хорих ангийн эмэгтэй хоригдолууд хүч үзэн нэгнийгээ алхаас наагуур юм болно. Би айж байна….. энд байх шавран хананы цаанаас нэвт тодрох багахан гэрэлд би хүслээ шивнэлээ. Ээжээ та намайг өөр дээрээ аваач… удахгүй уулзая… Ингээд хэд хоногын дараа тэмцээн болоход бүх хоригдолууд хянагч нар зөвхөн сул чөлөөтэй тэмцээнд оролцож байгаа хүмүүсрүү анхаарлаа хандуулна. Гаднаас нь хархад олон давхар байшин шиг хананы цаана нам гүм ч дотроо түм буман эмэгтэйчүүд хятадаар орилолдож нэг

командан доор нэгдэж нэгнээ шахна. Хаа газар ямар нэгэн байдлаар хууль дүрмийн цоорхой гэж байж л байдаг энд мөн адил . Сянхөгийн шөнийн гараанд Баярт хоол хийж очихдоо чимээгүй дотогш нэвтэр ч амжсан байлаа. Тэр энэ гарцыг бас олон удаа ажигласан байв. Өөрийнхөө нь төлөвлөсөнөөр нэвтэрсэн ч цаашаа юу болохыг таашгүй. Хаалгаар хятад эмэгтэйн дүрд хувирч Сянхөгийн харуулын нэг ээлжийн хувцасыг өмсөөд чимээгүй орлоо. Хажуугаар маш олон

хятад хянагч нар зөрөх ч түүнийг огт ажилгласангүй гэсэн хэдий ч зүрх нь түг түг хэмээн илүү хүчтэй атлаа чанга дугараад бусдад сонсогдоод байгаа мэт санагдан. Ёстой л айсан үед аргал хөдөлнө гэгчээр салаглаж байсан ч зорилготой тул Баярт охиныхоо төлөө ухарсангүй. Тэмцээн болж байгаа хонгилруу орвол гавтай хятад эмэгтэйчүүд тал талаас хашигчиж зарим нь дотроо зодолдож зарим нь хятадаар элдэв нахаалны хараал хэлж эмэгтэй хүн битгий хэл эр хүн ороход айдас хүрэм жихүүдэс нь төрж байв. Хувьзаяаг хайсан болов ч тэмцээн болж байгаа газарт огт харагдсангүй. Мэдээж түүнийг хайгаад явахад хүндрэлтэй өөдөөс хянагч нар ирхэд арагш эргэж хоригдолуудруу харц шиднэ. Тэмцээн болох хонгилоос гараад хоригдолуудын шоронгийн өрөөг чиглэхэд тэр дотор алхамын зайтай шахуу камерууд үйл хөдлөл бүрийг нь бичнэ. Харин бүгд тэмцээнд анхаарал хандуулсан тул ажиглалт нь бага байв. Хувьзаяагын

хоригдох өрөөг Гуаншиюү маш сайн зааж өгсөн Баярт түүний өрөөг маш хүйтэн хэрнээ харанхуй уртаа хонгилоор явсаар олоод очлоо. Мэдээж тэдгээр өрөөнүүд бүгд цоожтой. Цаг маш бага тэмцээн дуусаж сүүлийн пиналд хүүхэнүүд өрсөлдөхөд бүх дарга нар анхаарлаа тийш нь хандуулж өөр хоорондоо бооцоо тавиж баяр мэт хөөрөлдөнө. Мэдэж үүнийг дагаад шат шатандаа анхаарлаа өөр тийш нь хандуулсан байв. Энэ байдлыг Баярт маш эвтэйхэнээр ашиглаж үүдэнд зогсох хянагч хүүхэнд 1047 дугаартай хоригдолыг аваад ир тэмцээнд хэргтэй гэж дээрээс даалгалаа хэмээн хоолойгоо засаж

эртнээс бэлдсэн хэдэн үгийг өгүүлбэр болгон хэлэх тэр мөч золтой л зүрх нь амаар нь гараад урьд нь уначихсангүй буруу харж хэлэхдээ сандрал нь дээд цэгтээ хүр байлаа. Харин өнөөх хянагч хүүхэн станцаар асуусан болов ч ашгүй өөдөс нь хэн ч хариу хэлсэнгүй хэд хэдэн удаа давтсан ч мөн л хариу байсангүйд хаалгыг нээж Хувзаяаг 1047 кодыг дуудахад . Баярт өөртөө болоод нүдэндээ ч итгэсэнгүй. Энэ л үед эцгийн халуун хайраар охин оо тэвэрмээр байв ч тэдэнд цаг байсангүй. Малгайгаа доош дарж өмссөн тул Хувзаяа түүнийг анзаарсангүй. Хаалганы хянагч хүүхэн гарт нь гав зүүгээд хаалгаар гаргаж Баяртын гарт тушаахад Хувьзаяа гайхсан бас айсан харцаар нүдэнд нь нулимс хурж чимээгүй урд нь зориг муутайхан алхахад Баярт ардаас нь нудрах аядаад төмөр тачигнасан, гяндангын хаалгаар

гараад хонгил өөд өгслөө…… мөн тэрээр Хувзаяад өөрийгөө хэн гэдгийг таниулах боломжгүй тул ардаам нь чимээгүй дагсаар. Тэрхэн зуурын айдаст автсан харанхуй хонгилын уртад маш их бодол толгойд нь буув. Охин оо хараад хичнээн ч их өрөвдөв. Цонхийсон цагаан царай, багын адил үсээ хусуулан халимаг ургасан богино үс, зүс алдаж өнгө нь тодрох жижигхэн нүд, анх ээж чинь чамайг төрүүлэсэн. Эмнэлгийн хаалганы цаанаас энэ л охинд амиа тавьж өгөөд явсан тэр бүсгүй бол миний эхнэр байсан. Тэр үед бид тарчигхан байсан. Аав нь ээжийг нь хайрлаж чадаагүй. Та хоёрыг орхиод өөр хүн дагаад явсан. Гэхдээ чамайг төрөх тэр мөчид би хажууд нь байсан. Түүнийг олон км алхаж хотын төвийн эмнэлэгт хагас хөлдөлтийн байдалтай ирээд төрсөнийг мэдээгүй. Энэ талаар хэн ч мэдэхгүй… Олон жил төрсөн эцэг шиг харж хандаж чадаагүйд уучил үр минь. Би ээжийн чинь өмнө буруутай.

Түүний сүүлчийн хүсэл нь чи бид хоёрыг хамтдаа амьдраарай гэж захисан захиас байсан юм охин минь гэж өөртөө хэлээд нулимсаа дотогш залигаад гараа чанга атгав. Хонгилын үзүүр хүрж гадаа хашааруу алхаж чимээгүйхэн яваарай яваарай гэж дотроо хэлхэд Хувзаяа хэн бэ? Хэмээн зог тусав…..яг үүнтэй зэрэгцэн түгшүүрийн дохио дугарч бүх хянагч шорнгыхон хөдөлгөөнд орцгоож эмэгтэй хоригдол алдагдлаа хэмээн дохиогоор ярьж энд тэндгүй гэрэл асахад Баярт гүйгээрээ гээд хаалга чиглэн хувьзаяаг дагуулан гүйв. Тэд гүйсэн хэдий ч гэрэлд оногдов. Хоригдолыг оллоо төв хаалга чиглээд гүйж байна хамгаалалтууд хаалгаруу хяналтаа ав. Хэмээн станц цагаан хоолойгоор цацаж хаалга чанга тачигнаж гинжин холбоо үүсэхэд Баярт Сянхөд л эцэсийн найдварыг тавин гүйсээр хаалганы харуулын байрлуу гүйж орлоо. Тэднийг орход Сянхө бусад нөхдийнхөө хамтаар

өөдөөс нь буу шагайхад Баярт гуйя намайг гаргаач тэд биднийг ална. Би энд охиныхоо төлөө ирсэн гээд өөдөөс нь хашигчих шахам орилход Сянхө сая л өөрийг нь ашиглаж байсныг мэдээд гомдол харууслын нулимс мэлтэлзүүлэн станцаар хоригдлыг барьлаа. Хэмээн хэлхэд БАярт бүх зүйл дууслаа гэж бодов. Харин Сянхө шоронг түрхэн зуур аргалсан хэрэг байлаа. Хаалганы гадна тэднийг баривчлан аваад гархдаа бусад нөхдөө ардаас хяналт тавихыг захиад ганцаараа тэр хоёрыг аваад гарсан юм. Тэд хоорондоо юу ч дугарсангүй. Хоёуланг нь гавлаад ардаас нь дагахдаа жижигхэн хаалганы урдхан ирээд зугт хэмээн команд өгөхөд Баярт охиныг хөтлөөд жижиг хаалгаар гарч амжив. Энэ хаалга бол Сянхө Баярттай уулздаг нууц хаалга байсан юм. Баярт Хувзаяаг дагуулан гархад ард нь буун дуу тас хийнэ хоцров. Хаалган цаана нуугдсаар Яндунтай товлосон газраа уулзаж зугтааж амжив. Маргааш өглөө нь хятадын Шинбао хотын эмэгтэйчүүдийн хорих ангиас хоригдол оргосон гэх мэдээлэл цацагдаж. Тэдгээр хоригдолыг хятад эмэгтэй харуул зугтаалгасан тул байцаагдаж байна гэсэн нийтлэл хаа сайгүй цацагдаж байлаа. Харин тэдэнд хятдад байх

цаг бага тул хятадын хил давах дараах төлөвлгөөндөө орсон. Хэн ч Баяртыг хоригдол оргуулсан гэж мэдэхгүй тул Баярт хилээр нэвтэрхэд асуудал байхгүй. Харин Хувзаяаг хятад улс даяар хайж байгаа тул түүнийг хил хэрхэн давуулах талаар төлөвлөж үхсэн хүний цогцос дунд монголруу ачуулахаар болж түрхэн зуурын ухаан алдалтаар мэдээгүйжүүлэн эх нутгийн хилийн дээсийг давж чадсан юм. Нүдээ нээгээд хархад урд өмнө зүүдэндээ харсан тэр царай тиймээ энэ бол ээжээ таны минь царай байсан. Яг л тэр мөчид би өөрийгөө үхсэн

хэмээн бодоход та надад одоо бос доо гэж хэлээд замхран арилхад би эмнэлэгийн оронд дээр аавынхаа хажууд сэрсэн юм. Ээжээ та бид хоёрыг эх орондоо эсэн мэнд ирэх замыг гэрэлтүүлж өгсөн. Өнөөдөр миний Хувьзаяа гэх нэр харын нутагт цогцос болон үлдэж өнөөдрөөс би Баяртын Элбэрэл болсон баярлалаа. Төгсөв . 2020 он эрдэнэцэцэг уншигч та бүхэнд энэхүү зохиол минь таалагдсан бол оюуны бүтээлийг минь үнэлэж 5045540153 Э. Эрдэнэцэцэг дансанд сэтгэлийн хандив урам өгөх болов уу хэмээн хүсье. Мэдээж дараагын зохиол ЗҮҮДНИЙ БУРХАН Мөн ЗАЛУУХАН БҮСГҮЙНГУНИГТ ЗАХИДАЛ БҮХ ХЭСГИЙГ FDF ФАЙЛААР БАЙРШУУЛНА… АНХААРЧ УНШСАН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *