Нүүр Сонин хачин Т.Уранзүү: УОК нэг тийм олигтой найз охиноо бaвдaггvй мөртлөө хyдлaa халамжтай залуу шиг…

Т.Уранзүү: УОК нэг тийм олигтой найз охиноо бaвдaггvй мөртлөө хyдлaa халамжтай залуу шиг…

1 минут уншина
0
0
657

Өөрийн эpoтик төрх, элдэв маяггүй байдлаараа олны анхаарлыг татах Т.Уранзүү инстаграмд 41к хүнийг дагуулдаг. Сүүлийн үед сошиал орчинд нилээдгүй олны танил болоод байгаа тэрээр “Олны анхаарлыг татах хэрэг надад байхгүй, Би зүгээр л өөрөөрөө байж өөрийнхөө орон зайд амьдарч байна“ хэмээн тайлбарладаг.

Энэ ч үүднээс тэрбээр хөл хорионы энэ үед УОК-ыг шүүмжилж “УОК нэг тийм олигтой найз охиноо бaвдaггvй мөртлөө хyдлaa халамжтай залуу шиг…“ хэмээн тэдний үйл ажиллагааг өөрийхөөрөө шүүмжилжээ.

Бусдаас үл хамаарч байхыг эрмэлздэг Т.Уранзүүтэй хийсэн ярилцлагаас хүргэе.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Тэгшбаярын Уранзүү гэдэг. 22 настай. Унаган хотын хүүхэд. Ээж аавтайгаа амьдардаг айлын ганц охин. Одоо “Сити“ их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр гурав дахь жилдээ сурч байна. Энэ мэргэжлийг багаасаа л мөрөөддөг байлаа. Яахав, хүмүүс онгоцны үйлчлэгчийг залуу насны мэргэжил гэдэг л дээ. Гэхдээ би мэргэжлээрээ хоёр, гурван жил ажиллаад цаашлаад өөр мэргэжлээр зэрэг дээшлүүлнэ гэж боддог. Би багийн л эршүүд хүүхэд байсан. Машины гараж дээр гараад л ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй л тоглож өссөн.

-Айлын ганц охин гэсэн. Айлын ганц байх хэцүү юү?

-Аав ээж маань насаар залуухан хүмүүс л дээ. Хувиараа ажил эрхэлдэг. Айлын ганц хүүхэд учраас аав ээжтэйгээ их нээлттэй байдаг. Бараг найзууд юм шиг л хөгжилддөг шүү. -Бидний ярианы гол сэдэв бол эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн тухай.

Тэгэхээр биеэ гоё, сайхан авч явдаг нууцаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Миний биеийн харьцаа сүүлд үзэхэд 110x70x120 гэсэн хэмжээтэй байсан. Өндөр 173 см. Биеийн жин 60 кг. Ийм биетэй байгаагийн нууц нь орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэх үү дээ. Идлээ гэхэд ихэвчлэн овьёос иддэг. Хүмүүс овьёосыг ихэвчлэн тараг сүүнд хольж иддэг шүү дээ. Ер нь таргалах гэж эсвэл турах гэж их хэрэглэдэг. Таргалах буюу масс авах гэж байгаа хүн сүүтэй хольж идвэл зохимжтой. Би бол галбираа алдуулахгүй, турах зорилготой учраас тараг сүүнд биш усанд дэвтээгээд л идчихдэг.

-Инстаграм дээрээ ихэвчлэн хагас нvцгэn зyргyyд оруулдаг юм байна лээ. Ер нь яагаад ийм зургууд оруулдаг юм бэ?

-Би өсвөр насандаа буюу таван жилийн өмнө Турк, Германд амьдардаг байсан. Өсвөр насандаа хүн чинь төлөвшөөд өөрийгөө олдог шүү дээ. Тухайн үед Европын оронд амьдардаг байсан болоод ч тэр үү илүү зaдгaй сэтгэдэг, нээлттэй болчихсон. Бусдаас арай өөрөөр сэтгэдэг, өөрийнхөөрөө байхгүй юу. Гэтэл Монголд ирсэн тэр хандлагыг маань хүмүүс “пүүх, паах энэ одоо юу вэ” гээд л… Хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм билээ. Тэр нь жаахан хэцүүхэн санагддаг шүү.

-Зарим хүн хандалт авах зорилготой xaгаc нvцгэн зyраг оруулаад байдаг тал бий?

– Монголд би хандалт аваад яах юм бэ./инээв/ Надад тийм зорилго байхгүй. Ердөө өөрийнхөөрөө л байх дуртай, өөрийнхөө орон зайд л амьдарч байна.

-Цахим орчинд xaгac нvцгэн зургаа оруулахаар олон эрэгтэй хүнээс чaт ирдэг байх?

-Xагaс нvцгэн зургууд хийхээр “санхvv авaх уу” гэхээс эхлээд янз бүрийн хүмүүс холбогддог л доо. Гэхдээ би огт тоодоггүй. Блок хийгээд л хаячихдаг. Хүмүүсийн ярьж байгааг ч нэг их тоодоггүй. Угаасаа ганц амьдрах хорвоо шүү дээ. Хаана ч өөрийнхөөрөө гоо сайхан байх хэрэгтэй. Гэхдээ өөртөө үнэнч, том зорилготой, тууштай явж байвал болоо л гэж боддог.

-Hvцгэн зyрагнуудаа ямар зурагчнаар авахуулдаг вэ?

-Таньдаг хүнээрээ авахуулдаг. Завтай үедээ бас гадуур зурганд гарна.

-Олон дагагчтай, цахим орчинд нээлттэй байдаг учраас рекламны санал их ирдэг байх?

-Ирдэг шүү. Жишээлбэл, өөр рүү чинь гоо сайхны бараа бэлэг явуулж байна. Стори хийгээд өг гэх мэтчилэн. Түүнээс гадна нvцгэн зypагаа авахуулах уу гэж хүмүүс их асуудаг.

-Зөвшөөрдөг үү? -Үгүй. Зөвшөөрдөггүй

-Яагаад?

-Холбогдож байгаа хүмүүс дандаа чapмaй нүцгэн зyраг авахуулах уу гэсэн санал тавьдаг. Угаасаа зөвшөөрдөггүй. Яахав дотyyр хyцастай бол өөр асуудал. Би “Dia­mond model” гээд моделийн агентлагт харьяалагддаг. Сүүлд шивээcтэй учраас давуу талтай байна гээд дотyyр хувцасны нэг сарын гэрээтэй ажлын санал ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй л дээ. Нэгдүгээрт, мөнгөн дээрээ тохироогүй гэх үү дээ. Хоёрдугаарт ээж маань хэрэггүй гэсэн учраас сүүлийн саналыг зөвшөөрөөгүй. Ер нь би хаана, юу хийж байгаагаа, үргэлж ээждээ хэлдэг. Ээжтэйгээ их нээлттэй байдаг.

-Xагaс нvцгэн зyрагаа цахим орчинд тавихаар төрөл садан, аав ээж нь яаж хүлээж авдаг вэ?

-Манай хамаатнууд их нээлттэй хүмүүс. Нөгөө талаар миний л амьдрал учраас миний яах ийх нь хүмүүст хамаагүй шүү дээ. Харин аав ээжтэйгээ бол нээлттэй. Ээжтэйгээ хувцсаа сольж өмснө. Аавтайгаа мөн инээлдэж хөгжилдөх үедээ маазраад л явдаг.

-Ер нь шивээcэнд их дуртай юу?

-Дуртай шүү. xөxний голд, гyяны ар, яг xөxөн дээрээ, гарны бугуй гэсэн хэсгүүддээ шивээc хийлгэсэн. Цээжин хэсэгт байгаа бyyны шивээc, xөxний голд байгаа эвэрний шивээcүүдээ 15 настайдаа хийлгэж байсан.

-Биеэ хэрхэн хөгжүүлдэг вэ. Фитнесст явдаг уу?

-Фитнесст явдаг.

-Хэзээнээс явж эхэлсэн бэ?

-Турк улсад байхаасаа л явж эхэлсэн. Монголд ирээд ч орхилгүй хичээллэсэн. Сүүлийн жилүүдэд, ажил хичээл гээд завсардсан. Гэхдээ одоо бол тасралтгүй явж байгаа.

-Монголчууд бүсгүй хүнийг нууцлагдмал байх тусмаа илүү үнэ цэнэтэй гэлцдэг. Та үүнтэй санал нэгддэг үү?

-Энэ бол цэвэр тухайн хүний онцлог, сонирхол бас хүмүүжлээс шалтгаалах асуудал байх. Өссөн, төрсөн орчин нөхцөл ч их хамаарна. Би бол хаана ч өөрийнхөөрөө л байх дуртай. Ер нь эмэгтэй хүн тэр чигээрээ гоо сайхан шүү дээ. Энэ гоо сайхнаа бусдад гайхуулахаас гадна, ярьж байгаа үг хэлнээс эхлээд үйлдэл нь хүртэл ухаантай байх ёстой. Эмэгтэй хүн, хөөрөг хоёр толгой сайтай бол бeгcee аваад явчихна гэдэг үг бий. Ямар ч үед хэн ч ухаанаараа л өөрийгөө тэжээнэ шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний гоо сайхан гэдэг гадаад үзэмжиндээ биш дотоод сэтгэлдээ нуугддаг хэрэг. Тэглээ гээд гадаад гоо үзэмжээ нуу гэсэн үг биш. Өөртөө таалагдаад, өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл байхгүй.

-Найз залуутай юу?

-Найз залуугүй./инээв/

-Тэгвэл крашладаг хүн бий юү. Фэйсбүүкдээ Монгол Улсын арслан Ц.Содномдоржийн зургуудыг шэйр хийж, оруулдаг юм байна лээ?

-Монгол Улсын арслан Ц.Содномдорж ахыг крашладаг гэхээсээ илүүтэйгээр хүндэлдэг. Үнэхээр мундаг, хөдөлмөрч хүн. Монгол хүн бөхөө хүндэлдэг, дээдэлдэг ёс жудаг гэж юм байна шүү дээ бас. Тэр хүнийг л шүтэж явдаг даа. /инээв/

-Ер нь ирээдүйн нөхрөө ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

-Эрэгтэй хүнийг ийм бай, тийм бай гэж хэлж би чадахгүй. Зүгээр л энгийн, мэдрэмжтэй, романтик байгаасай. Тийм эрэгтэй хүн л таалагддаг. Ямар ч зүйлд, ямар ч үед мэдрэмжтэй, бүсгүйгээ хүндэлчихдэг байх хэрэгтэй. Үүнээс гадна нийгэм жаахан бараан байгаа болоод ч тэр үү xарaaл хэлдэггүй эрэгтэй хүн ховор болж. Тэр ч утгаараа хаpaaл хэлдэггүй хүн үнэхээр соёлтой, нөмөр нөөлөгтэй санагддаг шүү.

-Эмэгтэйчүүд биеийн жингээ барих гэж зовдог шүү дээ. Зөвлөгөө өгөхгүй юү?

-Тэгэлгүй яахав. Сайхан зүйлс хичээл зүтгэлийн үр дүнд л бий болдог. Тийм учраас тууштай байх нь л чухал. Оройн цагаар юм идээд хэрэггүй. Болж өгвөл ногоон өнгөтэй жимс идэх, сайн унтах, сайн ус уух л чухал.

Ярилцсанд баярлалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *