Нүүр Сонин хачин Залуухан бүсгүй гунигт захидал -7 /Богино хэмжээний зохиомж /

Залуухан бүсгүй гунигт захидал -7 /Богино хэмжээний зохиомж /

0 секунд уншина
0
0
442

Баярт эхэндээ хөөгдөөд шөнө нь явдаг байснаа сүүлдээ шоронгын үүд хавиар хоног төөрүүлдэг болов. Өглөө нь шоронгийн харуулын ээлж солигдоход тэдгээр хятад бүсгүйчүүл Баяртад будааны шүүс мантуу

өгдөг болчихсон байв. Ер нь бол хүн гэдэг хөөгөөд явахгүй бол ямар ч улс үндэстэн бай дасчихдаг юм байна. Мөн аль ч улсын эмэгтэйчүүдээс өрөвдөх энэрэх хайрлах сэтгэл бага ч бол адилхан

гардаг юм байна гэж дотроо бодно…. Мэдээж эмэгтэй хүмүүс л болсон хойно. Монгол хүүхэнүүд шиг янз бүрийн юм ярина. Харин Баярт ойлгохыг нь ойлгоод ойлгохгүй байгааг нь тэмдэглэж аваад Яндунаас

асуудаг. Гэв ч тэд нэг зүйлийг маш чанга сахидаг нь мэдэгдэв. Тэр бол хоригдол болон шоронгийн талаар тэд хэзээ ч яридаггүй байв. Яг л амаа таглуулчихсан аятай ганц ч үг цухуйдаггүй нь Баяртад бухимдах

шалтгаан болж зүсээ хувилган гуйлгачин болсон хэрэг нь бүтэхгүй маш хэцүү байсан юм. Ингээд огт нэмэргүй гэдгийг баярт сар гаруй хугацаанд тэнд гуйлгачингын дүрээр суухдаа мэдэрээд өөр арга

бодохоор сэтгэл шулуудсан нь. Хятад найз бүсгүйтэй болох байлаа. Тэр тусмаа шоронгийн харуулуудаас / хаанаасаа хаалгач нь гэгчээр / Тэндхийн харуулын манаанд өөр хотоос шинээр томилогдож ирсэн. Сянхө гэх жижигхэн хүүхэн нөхөргүй гэж ярихыг нь нэг удаа сонсож түүнийг ашиглахаар сэтгэл шулуудан өмгөөлөөгч Гуаншиюүг өөрт нь туслаж тэр хүүхэнтэй холбоо тогтоох боломжыг олж өгөхийг гуйсан юм. Гуаншиюү бол өвөр монгол эмэгтэй монгол хүнд маш сайн тэрээр

өөрийгөө монгол цустай гэж ярих дуртай. Тиймээс Баяртад туслахыг зөвшөөрч Сянхөг танилцуулахаар болсон. Ингээд товлосон цаг болоход Гуаншиюү Сянхөг дагуулан ирээд Шинбао хотын нэг жижигхэн цайны газарт уулзалдаж тэр хоёрыг танилцууллаа. Баярт энэ боломжыг л алдаж болохгүй хэмээн дотроо бодож бүх л зүйлээр өөрийгөө ойлгуулах гэж хичээж өөрөөс шалтгаах боломжыг гаргав. Мэдээж зарим үгийг нь сайн ойлгохгүй ч гэсэн дохио зангаагаар ямар ч байсан өнөөх бүсгүйд өөрийгөө ойлгуулаад авах шиг боллоо. Гэхдээ энэ нь өөрийнх нь бодож байснаас ч илүү маш хэцүү санагдаж байв.

Урьд өмнө нь ийм зүйлийг төсөөлөөч үгүй басан түүнд ар гэр эхнэрээ хуураад ч байгаа юм шиг мэдрэмж төрж, хамаг хүйтэн хөлс нь цутгаж байсан ч түүнтэй дотно танилцахыг хичээсээр эцэст нь тэрээр түүнийг найз бүсгүйгээ болгож чадлаа. Гэхдээ Сянхөд Баярт маш их таалагдсан байв. Хятад хүмүүсийг хараад байхад ихэвчилэн монгол эмэгтэйчүүдтэй эрэгтэйчүүдийгээ суулгах сонирхолтой. Монгол нөхөртэй хятад эмэгтэйчүүд их цөөхөн байдагыг Баярт Сянхөгийн хөгшин эмэг эх, өвөг хоёр дээр очих доо мэдэж авлаа. Тэд монгол эрэгтэй хүн гэхэд маш их дургүйцэж цусаа харамлаж байсан нь илт нүдэнд тусаж байв. Гэсэн хэдий ч Баярт удаан үргэлжлэх харилцаа биш тул нэг их тоосонгүй. Ингээд Сянхөтэй дотносож ажлынх нь

талаар эхлээд бага сага зүйл мэдэхийг хичээж асууж эхлэв. Харин тэр бас л олигтой үгг унагадггүй тэгс ингэс гээд орхичихдог байв. Баярт арггүй л хужаа юм даа. Өмхий санаатай гэж бодно. Өөрийгөө хар авхуулахгүйг хичээж түүнтэй илүү дотно байхыг хүсэж хааяа нэг ажлынх нь гадаа очиж хамт олонтой нь танилца гэж хичээнэ. Гэхдээ түүний зүтгэл нь талаар болсонгүй. Сянхө шоронгийн талаар түүнд ойр зуур юм яридаг болов. Эмэгтэйчүүдийн хорих анги маш хатуу чанга бид хэдийгээр тэнд ажилладаг ч гэлээ хуулийнхаа өмнө бол хоригдол шиг л дуугай байх үүрэгтэй. Харсан байсан ч хараагүй, өнгөрөөх тушаалтай тийм л улс. Энд нэг том эрх мэдэлтэн эсвэл шоронгын даргын тушаалаар ал гэвэл алж амьд үлдээ гэвэл үлдээдэг. Гэхдээ тэдгээр хүмүүс насаараа хорих ял всан бүсгүйчүүл байдаг.

Зарим азтай бүсгүйчүүд дарга нарын хараанд өртөж тэдний татвар эм болсоноор харигслал хэрцийлэлээс аврагдаж чаддаг. Хэмээн багахан зүйлийг ярихад Баярт танай улс монгол нутгаас минь тэс өөр юм. Танай хорих ангид монгол хүн байдаг уу. Гэж асуухад маш олон байдаг. Ганцхан манай хотын хорих ангид бус бүх хотын эмэгтэйчүүдийн шоронд байдаг гэхэд. Баярт хулгай хэрэгийг танай улс яаж хүлээж авдаг бэ. Хэмээн асуутал Сянхө их л гайхаж харсанаа нэг инээгээд энэний талаар би юм мэдэхгүй гээд өөр юм хэлсэнгүйд Баярт заавал сонсоно доо гэж дотроо бодсон ч гадна аа. Зүгээр дээ сонирхолтой санагдаад гэж хэлээд инээмсгэлмээр аядав. Харин Сянхө 3 жилд нэг удаа болдог тэмцээний талаар Баяртад ярьсанаар тэрэнд санааг нь өгөх шиг болчихов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *