
Өдөр шөнийн уртыг яана нэг өдөр нэг шөнө өнгөрөхөд миний зовлонгоос нэг мөч арилдаг. Гэхдээ маргааш нь дахиад л нүдээ нээхэд гаслант амьдрал минь үргэлжилсээр л байдаг. Саяхан эмэгтэйчүүдийн
хорих анги сургалтын шинэ байртай болсон. Бид тэнд хувцас оёж, багахан ч гэсэн өөр зүйлд сатаардаг юм. Энд гадны хоригдолууд ихэнхи дээ дарамтанд байдаг. Хятад хоригдолоос тэс өөр маягаар
шийтгэл хүлээдэг. Зөрчил гаргавал хэдэн өдөр усан шөлөөр амиа зогооход хүрдэг тул бид ихэнхидээ чимээгүй байхыг хичээж шүд зууна. За тэгээд монгол хүний цусанд байдаг уу? гэмээр монгол
хоригдолууд бид аливаа юманд ихэвчлэн аргын олоод гарчихдаг. Гярхай хэрнээ залтай. Юмханаар нь юм хийгээд эндхийн дарга цэргийг гайхшруулах мундаг сэтгэхүйтэй хүн бий. Түүнийг Бадам
гэдэг. Тэр л ихэвчлэн дарга нарын гар хөл болж тэдний чадахгүйг нь чадаж бүхний хараанд өртсөн эгч. Тэр мөн энд байх бүх монголчуудыг элэг нэгтэн шиг харж үзнэ. Түүний ачаар энд утсаар яридаг /гэхдээ

нууцаар/ түүний ачаар бид хааяа нэг багахан махны өөдөс үмхдэг. Энд мөн хоригдолуудын дунд тэмцээн болно гэхдээ 3 жилд ганц удаа. Хэрэв тэр тэмцээнд түрүүлж байр эзлэвэл ял авсан шийтгэлээс хэдэн сарыг хасуулдаг юм. Тэр тэмцээн намайг энд ирсэнээс хойш нэг жилийн дараа болсон би тэр үед учраа мэддэггүй айдаст автсан юу ч ойлгодоггүй нэгэн байсан. Хэнтэй ч юу ч дугарч чаддаггүй энд зөвхөн хятад хүмүүс байдаг юм байна гэж ойлгож хэзээ намайг алах бол, хэзээ намайг тамлах бол гэж зүрхээ чичрүүлэн өнгөрөөсөн нэг жил
байсан. Яг тэр үед энд тэмцээн болоход монгол эмэгтэйчүүд олон байдгыг мэдээд асгартлаа уйлж ганцаараа биш гэсэн мэдрэмж төрж билээ. Тухайн үед тэмцээнд Бадам эгчийн баг түрүүлж тэдний багт байсан хятад эмэгтэй хоригдолууд монгол бүсгүйн ачаар 3 сарын хугацаагаа хасуулж байлаа. Энд монгол эмэгтэйчүүдийг хэзээ ч нэг дор оруулдаггүй хамт байлгадаггүй. Учир нь тэд биднээс айдаг. Эрх жилийн намар тэмцээн болно. Эндхийн бүх хоригдол тэр тэмцээнийг
тэсэн яадан хүлээдэг. Гэхдээ энэ бол хуулиас гадуурхи. Хэн нэгэн эрх мэдэлтэний зугаа. Хүч сорих талбар. Аа тийм хожигдсон баг нь яадаг вэ гэвэл. Хожсон багынхаа хасагдсан 3 сарын ялыг үүрдэг. Маш нууц байдлаар тэмцээн явагддаг. Гадагш задруулсан тохиолдолд тэр хүн хэн ч бай шууд үхдэг. Харин би тийм зүйл огт хүсдэгүй. Учир нь би эндээс хэзээ ч гарахгүй болохоор. Харин энэ үед аав нь хятад айлд тариачингаар ажиллаж, хөлсөнд нь хятад хэл сурч байв. Мөн охины хоригдож буй шоронг судалсан хэвээрээ. Монголчууд хятад хүн гэхээр л маш муу гэж ойлгодог тэр ойлголтыг Яндун, болон түүний гэргий Маосинзи нар үгүйсгэж байлаа. Тэд Баяртад хятад хэл зааж ойр зуур ярилцдаг болцгоов. Баярт ч өдөр шөнө гэж ялгалгүй хэлээ сурах гэж улайрхад нь Яндун гайхаж хурдахан сайн ойлголцдог болхыг хичээж,
түүнтэй анд нөхөд барилдахыг хүсдэг болов. Удалгүй тэд ойр зуурын юм ярилцаж ойлголцдог болоход. Баярт зөвхөн тэндхийн шоронгын талаар л асууна. Харин энэ байдал Яндунд сонин санагдаж, эргэлзээ төрүүлхэд Баярт охиныхоо тухай хэлсэн юм. Би 4 хүүхэдтэй жирийн нэгэн монгол аав. Гэхдээ тэдний минь нэг буруу хүмүүстэй нийлж яваад танай нутагт байх шоронд хоригдсон. Би энд ганцхан түүний төлөө л ирсэн. Гэхэд Яндун түүнийг маши их үнэлэж байв. Манай улсын хууль дүрэм их чанга энд хэр баргын хүн шоронд байгаа эцэг эх, ах дүү, үр хүүхэдийнхээ төлөө ирдэггүй. Ирсэн ч уулзах боломжгүй. Ялангуяа гадны иргэнд маш хатуу үйлчилнэ. Гэхдээ чи тэр бүхнийг даваад энд ирсэн гэдэг маш том зориг юм. Би чамд туслах болно гэж
хэлхэд Баярт хүч мөхөсдөж ядарч туйлдаж байсан сэтгэлд нь багахан оч нэмэх шиг л болов. Тэд Хувь-заяагын байгаа шоронгоос ямар нэгэн зүйлийг олохын тулд өдөр бүр тэр хавиар эргэлдэв ч юу ч олж чаддаггүй байлаа. Хятадууд их сонин хүмүүс хархад маш хатуу чанга ч багахан зүйлд хууртагддаг. Түүнийг Баярт Яндунаас гадарладаг байв. Харин шоронгийн харуулуудыг яаж үг унагаахаа тааж ядсаар л өөрийнх нь урихаар урхидах нь зөв гэдгийг Баярт маш сайн мэдсэн боловч арга аа нэг л олж чадахгүй байсан юм. Гэхдээ хичээл зүтгэл нь

түүнийг хаясангүй. Багахан хэл мэдэж сурсан хүн. Өлсгөлөнгийн дүрээр өдөр бүр шоронгийн үүдэнд сууж гуйлга гуйна. Эхдэндээ хөөгдөж зодуулж занчуулдаг байв. Сүүлдээ тэндхийн бүх харуул түүнийг тоохоо больж эхэлээ. Энэ үед л Баярт ямар нэгэн сэжүүр олно хэмээн дотроо бодож байв. Хүн дүрстэй юм болохоор зарим эмэгтэй харуулууд Баяртыг өрөвдөж багахан будааны шавхаруу авчирч өгдөг болсоноор төлөвлөгөө нь нэг шатаар ахиж байлаа…..