Home Сонин хачин Б.Болороо:Номтойбаяр сайд хичнээн муу нэртэй гэж хүмүүст адлагддаг ч миний хувьд ач санах ёстой хүний нэг

Б.Болороо:Номтойбаяр сайд хичнээн муу нэртэй гэж хүмүүст адлагддаг ч миний хувьд ач санах ёстой хүний нэг

0 second read
0
0
431

Анх 2016 онд ажил олдохгүй, цаг үе хэцүү байхад нүүр номондоо нөлөөллийн бичлэг оруулж нийгэмд гарч ирсэн.Тухайн үед би яаманд ажилд орох өргөдлөө өгч байсан. За энэнээс өмнө их сургуулиа төгссөнөөс хойш бараг л 5 удаа өгөөд нэг ч удаа нааштай хариу авч үзээгүй байлаа. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа Н.Номтойбаяр сайд ажлаа аваад намайг ажилд авч байлаа. Орон тоо байхгүй учир нөхцөл байдлаас шалтгаалан гэрээт ажилтнаар авч байсан юм.

Миний хувьд тухайн үед ажилтай болж, ээждээ нэмэр болох л хамгийн сайхан байлаа. Мөн Номтойбаяр сайд ажлаа өгөхөөсөө өмнө Болороог дараа нь ямар ч хүн ирээд халж чадахааргүйгээр хугацаагүй гэрээтээр ажиллуул гэж үүрэг даалгавар өгсөн байдаг

Эргээд бодоход намайг ажилд авсан гэж нэг ч удаа попорч явахыг нь сонсоогүй, ганц удаа яамны ажилчдын нэгдсэн хурал дээр намайг танилцуулахдаа л хэлж байсан.

Хичнээн тухайн үед би бичлэг хийж гарч ирсэн байсан ч яаманд ороогүй бол өдийд хэн ч бишээрээ байх ч магадлалтай. Тиймээс Номтойбаяр сайд хичнээн муу нэртэй гэж хүмүүст адлагддаг ч миний хувьд ач санах ёстой хүний нэг. Миний хувьд энэ хүнтэй нэг ч удаа ярилцаж, гар барьж ч үзээгүй. Над шиг танил талгүй; мөнчгөрөөрөө яваа хүнд төрийн албанд орно гэдэг үнэхээр том даваа байсан. Харин 3.8 жил ажилласны дараа энэ 7 хоногт жинхэллээ. Энэ постыг уншаад улс төржүүлэхгүй байхыг хүсье, жинхэлсэн хүний сэтгэл хөдлөлөөр бичлээ. Ээж маань хэн байснаа хэзээ ч битгий март, хүний тусыг байнга санаж яв гэж үргэлж захьдаг. За тэгээд одооноос төрийн жинхэнэ албан хаагч боллоо шүү гэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…