Нүүр Өгүүллэг Залуухан бүсгүй гунигт захидал -5

Залуухан бүсгүй гунигт захидал -5

0 секунд уншина
0
1
855

Шөнө бүр би өөрийгөө эх нутагруу минь хүргэж өгөөч хэмээн залбирдаг. Монголын маш олон охид энд тарчлан зовж, зарим нь үхэж үгүй болдог. Би ч мөн адил тэдний нэг хэсэг нь миний амьдрал

намайг анх төрхөд л хувь тавиланг минь шийдчихсэн. Тийм дээ ч өргөж авсан эцэг эх минь нь надад Хувьзаяа гэсэн нэр хайрласан явдал юм. Миний хувь тавилан шүүхийн гарт гэхдээ харынханы

атганд. Энэ бүхэн миний болчимгүй алдаа байсан юм. Харин би Шиншүяа болон тэдгээр охидыг л үзэн ядахын дээдээр үзэн ядаж байна. Хүний амьдрал эрээн бараантай гэхдээ над шиг ийм бараан

амьдралтай хүн хорвоод бараг ховорхон байх . Өөрийн амьдралын захидалаа өдөр бүр бичиж суухад Аав нь охиноо харийн шоронгоос гаргах гээд явж болох очиж болох бүхий л газартай харилцаа тогтоож

учир байдлаа хэлнэ. Харин нааштай хариу өгсөн газар гэж огт үгүй. Дам хүнээс сураглахад Хятад улсад хоригдсон хүн бараг тэндээ нарсанд хатаж үхдэг гэлцэнэ. Харин энэ бүхнийг аав нь тоодоггүй

байлаа. Хар нялх байхаас нь өөрийн үр хүүхэдтэй ижил дасал болгоод хамт өсгөчихөөд одоо ингээд орхиж болохгүй хэмээн тэрээр дотроо бодсоор иржээ. Хэдийгээр дусал цус холилдоогүй ч гэлээ. Надтай хамт хар нялхаасаа хийж болох бүхий л зүйлсийг хийж өөрийн нялх биедээ баймгүй ачааг үүрсэн охин шүү дээ. Хувьзаяаг минь ивээлдээ аваач бурхан минь. Хэмээн хэдэн зуун удаа сэтгэлээсээ гуйж мөргөнө. Харин Хувьзаяа Аавыгаа ардаас нь өөрийнх нь төлөө явж байгааг огтхон ч мэдэхгүй. Мэдэгдэх ч боломжгүй байлаа. 2019 он хавар Аав нь охиноо гаргаж авахын тулд хятад улсын Шинбао гэх хотыг зорилоо. Тэнд очоод хоригдож байгаа шоронг нь маш удаан сураглаж ямар ч байсан ойролцоох хавьд нэг хятад айлд хэсэг буудлаад авав. Гэхдээ тэнд очлоо хажууд нь байлаа гээд охинтойгоо уулзах боломжгүй байсан юм.

Гаднаас нь маш удаан ажилглаж тэндээс оргож гарах боломж нүх сүв бүхнийг хайж тооцоолно. Ингэснийхээ эцэст тэрээр Хувьзаяаг гаргаад авах боломжыг олсон ч гэлээ. Энэ нь маш их золиос дагуулна. Хэрвээ баригдах л юм бол Хувьзаяа өчиггүй цаазар авхуулж, аав нь харийн шоронд хатахаар байсан юм. Гэсэн хэдий ч боломжийг ашиглаж үзэхээр сэтгэлээ шулуутгасан байлаа. Энэ явдалд Хувьзаяагын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Гуаншиюү маш их тусласан. Тэр аавтай нь үргэлж хобоотой байж Хуьзаяагийн талаархи бүх мэдээлэлийг түүнд хүргэдэг байв. Харин Хуьзаяад огтхон ч хэлээгүй. Учир нь түүний шархалсан сэтгэлийг ахин хуурам ч гунигт автуулахгүй гэсэн дээ. Чимээгүй түүнийг ажиглана. Энэ бүх хугацаанд аав нь хулиас гадуурхи ажиллагаа хийх гэж бүхий л боломж болоцоог хайсаар өдий хүрчээ. Ингээд Баярт охиноо гаргаж авахын тулд эхлээд хорих ангийн хянагч болон хаалга ч нартай холбоо тогтоох асуудал байлаа. Эхний удаагын оролдлого бүтэлгүйтэж хэл нэвтрэлцэж

чадахгүй бэрхшээл тулгарч эхлэсэн юм. Мэдээж маш их хугацаа хэрэгтэй гэдгийг Баярт ойлгосон байлаа. Харин Хувьзаяа шөнө бүр захидалаа бичсээр л… Яагаад ч юм намайг төрүүлсэн. Надтай амь солигдсон бурханы оронд байгаа ээждээ зориулаад зүрхнийхээ гүнээс захидал бичмээр байна. хэдийгээр би сургуульд сураагүй ч эгч дүү нарыгаа сургуульд үсэг заалгаж байхад нь чимээгүй сонссоор тэднийг

хажуунаас харж гадаа шороон дээр бичиж үздэг байсан минь өнөөдөр надад хамгийн их эрдэм болж байна. Сайн байна уу? Алтан хэвлийд тань ураг болж бүрэлдсэн төр л өдрөөс эхлэн би хүмүүн заяанд ирэх хувьгүй байсан юм болов уу ээжээ. Танийхаа тухай багахан зүйлийг ч би мэдэхгүй. Тэр үед охин чинь тантайгаа хамтдаа бурханы оронруу эргээд явах байсан ч хатуу хорвоо надад хүнд ачааг даалгах гээд амьд

үлдээсэн гэлтэй . Таны минь царай ямар вэ. Яг над шиг уу? Эсвэл тунгалаг гэрэлтсэн царайтай эелдэг зөөлхөн үү. Ээжээ ганцхан удаа та намайг адислаж зүүдэнд минь ирээч. Тантай ярилцах маш олон асуудал надад байна. Би таны төрүүлж өгсөн тэр их гавьяаг хариулж чадашгүй нээ. Сэтгэлийн нар гэж байдаг бол миний нарыг та минь аваад явчихсан юм болов уу. Таныхаа энгэрт нэг эрхэлээд үзэхсэн. Гагцхүү бурханы оронд очвол тантайгаа удаан ярилцаж өнчин элэгээ дэвтээх боломж олдох болов уу.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *