Нүүр Өгүүллэг Залуухан бүсгүйн гунигт захидал -4

Залуухан бүсгүйн гунигт захидал -4

0 секунд уншина
0
0
1,147

Харын шоронд хоригдоно гэдэг бодит байдлаас тэс ѳѳр. Тэр тусам аа Хятадын шорон хатуу чангаараа дэлхийд алдартай…
Энд маш олон жил хоригдож, эх орон, эцэг эх , үр хүүхдээ санаж

бэтгэрсэн. Монгол улсын хүний тооноос аль хэдэн жилийн ѳмнѳ хасагдсан маш олон монгол эмэгтэйчүүд, эгч, эмээ нар байдаг.
Тэдний ихэнхи нь хулгай, мэхлэлт, зодоон дээрэм, мѳн улс тѳрийн түшээдийн золиосны карманы хүмүүс….
Мѳн бид амьдралынхаа ихэнхи цаг хугацааг харанхуй чийг хүйт

даасан, хулгана бясаа шавьж үүрлэсэн хонгилд ѳнгѳрѳѳдѳг. Түүнд гэрэл тусна гэж барагтаа үгүй….
Бид ѳвѳлдѳѳ зузаан дэрсэн дээр ганц гудас дэвсэж, хѳнгѳн хѳвѳнтэй хѳнжил нѳмрѳѳд унтна… Би ч мѳн адил энэ муухай хар дарсан

амьдралдаа дасах гэж хичээсээр 3 жил болжээ..
Эндхийн шоронд зѳвхѳн цагаан будаа, хѳѳсѳн мантуугаар л гол зогоодог. Зарим үед усан байцаа ѳгнѳ.
Мѳн эмэгтэйчүүдийн хорих ангийн хянагч нар нь эрэгтэйчүүдийн

хорих ангийн эрэгтэй хянагч нартай болон гаднаас ахиухан мѳнгѳ ѳгсѳн эрчүүдэд, шоронд байгаа охидоос зарж биеийг нь үнэлүүлнэ.
Гэхдээ хятад эрчүүдийн дийлэнхи нь монгол хүүхэн авдаг.

Тэд маш зэрлэгээр дур хүсэл ээ хангадаг. ( Би энд ирсэнээс хойш 3 нь удаа зарагдсан) дэндүү гомдмоор амьдрал , дэндүү хатуу хувь заяа хорвоо надаар даажигнаж ханаагүй…
Харин би энэ талаар цааш бичих хүсэл алга…булшиндаа орохдоо бузар булай бүхэн ээ аваад шороонд булагдахсан.
Эмэгтэйчүүдийн шоронд бэлгийн дур хүсэлээ камер камертаа чимээгүй аргаладаг. Арай хүчирхэг нь сул дорой нэгнээ зэрэмдэглэнэ. Энэ талаар хянагч нар мэдсэн ч ямар ч арга хэмжээ авдаггүй. Зарим нь хэт харгислаж нэгнээ хѳнѳѳсѳн байдаг. Сард 1-2 удаа эрэгтэй хянагч нар ирж аль царай зүс бие хаа сайтайг нь аваад явдаг. Тэдгээр

хүүхэнүүдийн зарим нь эргэж шорондоо ирнэ. Зарим нь үхээд нам дарагдана. Энд насаараа болон олон жилийн ялтай хүүхэнүүд илүү ѳртддѳг.
Мѳн хоолны тѳлѳѳ амиа ѳгѳхѳд бэлэн байдаг.
Намайг ирээд анхны шүүх хурал болоход аав минь нэг удаа утсаар надтай ярьсан юм. Би түүнийг буруу боддог байсан юм билээ.
Бид 2р гуравхан минутын турш зѳвхѳн бие биенийхээ утасны цаанаас уйлах дууг л тод сонссон. Амьдралдаа анх удаа аавыгаа уйлахыг тэгэхэд л би сонссоно.
минут дуусах үед Аав минь миний охин тэсээрэй…. Аав нь заавал очно оо гэж хэлсэн. Тэр ѳгүүлбэр зүрх зүсэх шиг л болж би

гаслантайгаар уйлж цээжээ дэлдэж байлаа. Би ааваасаа тийм халуун дотно үг сонсоно гэж тѳсѳѳлѳѳгүй. Мѳн миний23 жилийн турш сонсохыг хүссэн хамгийн нандин үг байсан юм. Дараа нь би аавыгаа надад хайртай байсан юм байна аа гэж бодож баярласан. Тэр үг миний энд ирсэнээс хойшхи сэтгэлийн тайтгарал болсон.
Би энд 24 жилийн ял сонссон.
Монгол улсын элчин сайдын яамнаас шүүх хуралд минь доривтой хяналт тавиагүй, мѳн надтай хамт хулгай хийсэн охид болон Шиншүяаг ч барьж чадаагүй. Би ѳмгѳѳлѳгчѳѳр дамжуулан хэд хэдэн удаа тэдэнд болсон явдлын талаар захидал бичсэн боловч нэг ч удаа надад хариу ирээгүй.
Ингээд л би бүх хэргийг ганцаараа үүрсэн.
Насаараа шоронд байх хувь тавилантай тѳрсѳн хүн юм байна хэмээн

хааяа би боддог болсон.
Гэсэн хэдий ч зүүдэндээ би эх орон руугаа гүйж байна хэмээн тодоос тод хардаг. Тэр зүүдийг бараг сүүлийн нэг сар шѳнѳ бүр хэсэгхэн зүүдлэдэг болсон. Зѳвхѳн унтаж байхдаа л би ѳѳрийгѳѳ аз жаргалтайгаар харж чаддаг болохоор сэрмээргүй. Үүрд зүүдлээд унтамаар санагдана.
шоронд бүх зүйл хориотой. Захидал бичихийн тулд хянагч нарын дуг хийх цагаар тааруулдаг. Тиймээс шѳнѳ дунд анхаарал суларч шалгалт багасах үеэр бичдэг юм. Харанхуй хананы нурсан шаварны завсараар тусах бүдэгхэн гэрэлд үг үсэгээ энд тэнд нь оруулж хэнд ч хэлж чадахгүй байгаа гунигт хувь заяагаа би захидал болгон үлдээхээр үзэглэдэг…….
үргэлжлэл бий…
э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *