Нүүр Өгүүллэг Залуухан бүсгүйн гунигт захидал 3-р хэсэг

Залуухан бүсгүйн гунигт захидал 3-р хэсэг

0 секунд уншина
0
1
1,043

Тэр шѳнѳ би ганцаараа буудлын ѳрѳѳндѳѳ олон цаг Шиншүяа болон тэдгээр охидыг намайг ирж авна гэдэгт итгэсээр чимээгүйхэн хүлээсэн сэн. Үнэт эдлэлийн дэлгүүрээс гарах чипийг тэд маш сурамгүй

салгасан ч шошго нь дээрхи ялтасыг хэн ч надад хэлээгүй. тэдгээр шошгонуудаас нэг ширхэгийг ч би хаяж болохгүй гэсэн даалгавар

Шиншүяагаас авсан байсан. Учир нь монголд шошгоггүй үнэт эдлэл зарагдах даа удаан байдаг гэж надад итгүүлж, харин би итгэчихсэн. Тэгээд л би шошгонуудыг хаяаагүй, амьнаасаа илүү хадгалаж ѳѳрийн

амьдрал хувь заяагаа ямар ч үнэ цэнэгүй шошгоор солчихсон. Гэхдээ намайг эрээн хотын дэлгүүрээс хулгай хийсэн тэр цагаас эхлэж цагдаа нар дагаж мѳшигсѳѳр ирсэн юм билээ. (Энэ талаар анх шоронд ирээд

хоригдож байхад монголын элчин сайдаас гаргаж ѳгсѳн ѳвѳрмонгол хэлмэр ч надад хэлсэн. Учир нь би бараануудыг дандаа тээвэрлэдэг тээвэрлэгч нь байсан. Тэгээд л би ѳгѳѳш нь болж байсан аа мэдсэн.

Харин надтай хамт хулгай хийсэн охид болон Шиншүяа нар намайг баригдаад нүд бүлтэлзэн айж байхад зугтааж амжсан байх. ) Шѳнѳ дунд буудлын ѳрѳѳнүүдэд хѳлийн чимээ гарч хятад хүмүүс шивэр авир хийж эхлэхэд -Би тэднийг одоо л ирж байна хэмээн горьдсон. Хэсэгхэн чимээ чангатал хаалга нүдэж би баярлан онгойлгоход ѳѳдѳѳс буу шагайсан хятад цагдаа тоссон юм. Ингээд л би хоёр гартаа хүйтэн гав зүүж, би ганцаараа биш би тэд нарыг заагаад ѳгий гэж

уйлж,хашигчин муу ч гэсэн ѳнѳѳх үзэн ядаад байдаг байсан ээжийгээ ѳѳрийн мэдэлгүй намайг авраач гээд дуудсаар, хоёр бороохойдуулаад хэн ч сонсохгүй хүний ертѳнцѳѳс аврал гуйж ийш тийш хайж харж байхдаа тэднийг хажуу зэргэлдээх буудлын цонхны цаанаас намайг харж байхыг харсан юм. Намайг авраач. Тэд тэнд байна гээд ѳчнѳѳн орилсон болов ч хэн ч миний хэлийг ойлгоогүй. харин ч намайг түлхэн зандарч чирж гулдичсаар тѳмѳр нь гяхтанаж, хаалга нь тачигнасан машинд чихэж суулгасан юм. Машинд ороод суухдаа би

ингээд үхэх байх даа гэсэн айдаст автан байдгаараа чичирч хэнийг дуудхаа мэдэхгүй гагцхүү замын турш БУРХАН МИНЬ НАМАЙГ АВРААЧ, гэж дотроо залбир ч байлаа. Машин хѳдѳлмѳгц миний толгойд хар даавуу углаад хаашаа ч юм явсан юм. Хэрвээ нулимсан нуур гэж байдаг бол би аль хэдийн тэр нуурандаа живх байсан. Надад одоо ч аймшигтай. Миний хоригддог камерт жижигхэн нүхээр багахан гэрэл цацрахад би эрхгүй нутгаа санаж мэгшидэг… Тэр гэрэл яг л нутгын минь зүгээс намайг тѳѳнѳдѳг гэж би итгэдэг… Эндээс би гарч чадахгүй байсаар мѳн захидалаа дуусгаад ѳѳрийгѳѳ чѳлѳѳлнѳ. Үргэлжлэл бий э.эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *