Home Өгүүллэг Залуухан бүсгүйн гунигт захидал – 2

Залуухан бүсгүйн гунигт захидал – 2

3 second read
0
0
1,669

Гэхдээ мэдээж хулгай хийж олсон халтар хэдэн төгрөгөө үнэн ч хөдөлмөрөөрөө олсон мэт. Ээжийнхээ нүүр лүү нь шидчихээд, тэр шөнөдөө замын -үүдийн вагонд суугаад аз жаргал эрх чөлөөтэй инээд

алдаж явсан минь нүдэнд минь харагдаж байна./ болдогсон бол тэр харагдаж байгаа зэрэглээ мэт зүйлийг барьж аваад өөрийгөө хэд сайн алгадаад авах юмсан. Даан ч тэгэх боломж аль эрт ард минь хоцорч би

өөрөөсө хэт дахин хүнд давааг давсаар сууна. / Замдаа хөзөр тоглож бас болоогүй ээ. Нэг нүдэнд дулаахан өндөр бор залууг ширтэсээр өглөө үүр хаяарах алдаад Замын-Үүдэд буугаад хэдэн үл бүтэх найз

хэмээн андуурч явсан охидтойгоо саамганан инээлдэж хятадын хилийн зүг Замын-Үүдээс жижиг тэргэнд суугаад хилийн наан ирэхдээ би эх орон, хатуу ч гэлээ эцэг, эх,дүүгээ харахгүй хоригдоно чинь ээ даан ч санаагүй юм даа. Бүх зүйл яг л урьдын адил маш цэвэрхэн

атлаа дараалалын дагуу явагдана гээд бат итгэлтэй байсан юм. Гэтэл тэд намайг золиосны хүн болгосон байсныг тэнэг би яахан мэдэх билээ. Аргаггүй биз дээ. Би ардаа татлаа түлээгүй нэхээд ирэх эцэг эх байх биш гэж тэд бодсон хэрэг байх. Ингээд бид Хятад улсын эрээн хотын хилийг даваад цааш хэсэгхэн яваад байнга буудлладаг буудал даа очиж байрласан юм. Орой нь биднийг тэнд газарчилдаг махлаг шар хүүхэн өөрийгөө Шиншүяа гэж нэрлэсэн эгч ирээд хаагуур яаж

явах хэн хэнтэй хамт явах талаар хэлж зааж зөвлөөд тэр шөнөдөө бид тэнд их алдартай монгол баар нд орж шөнөжингөө савцгаасан. Магадгүй энэ миний цэнгэлийн хамгийн сүүлийнх нь гэдгийг тэд мэдэж байсан болхоор тэр шөнө намайг дураар минь байлгасан юм билээ. Харин өнөөх Шиншүяа хаанаас ч юм хэдэн хятад залуус олж ирээд биднийг танилцуулж өөрөө хэлмэрч хийсэн. Тэр залуустай монголын өчнөөн хөөрхөн охид унтаж хэвтэн бие ээ үнэлэж зарим нь бие ээ үнэлсэнийхээ мөнгийг нь ч авч чадалгүй гадаад паспортоо хураалган зодуулж хоригддог байсан. Харин бид 3 ажлаар явж байсан болохоор Шиншүяа биднийг тэр шөнөдөө тэдгээр хятад залуусын зугааг гаргуулаад хүн тус бүрт хялбархан 2000 ёон карманд нь хийж

өгөөд өглөө нь ажилд нь гаргаж билээ. Би ганцаараа хулгай хийсэн бараагаа дэлгүүрээс авч гарах даалгавар авч харин өнөөх хоёр охин маань камер болон ойр тойрны ажиглалтанд зогссон юм. Мэдээж эхний өдөр амжилттай. Бид Эрээн хотын хамгийн том гэх дэлгүүрээс нэг өдрийн дотор монгол мөнгөөр 6-8 сая төгрөгний бараа хулгай хийж чадсан байлаа. Харин маргааш нь хөх хотын үнэт эдлэлийн дэлгүүрээс хулгай хийхээр төлөвлөсөн байлаа. Эрээнээс авсан бараагаа буудалдаа цэгцлэн зарим нэг чипийг нь салгаад баглаж боогоод өглөө эрт Шиншүяа монголын хил давуулахаар гарч бид түүнийг ирэхийг хүлээж буудалдаа хэсэг амардаг байв.. Шиншүяа монголын томоохон худалдааны төвүүдтэй холбоотой байдаг

захиалсан барааг нь эндээс хулгай хийж хил гаргахад монголын хил дээр цааш нь Улаанбаатар хот руу зөөвөрлөдөг хэсэг бүлэг залуус байдаг. Гэхдээ би тэднийг нэг ч удаа харж байгаагүй учир нь би шинэков байсан юм. Ингээд Шиншүяа бараагаа гаргаад буцаад ирэхэд нь бид өдөр 2 цагын автобусаар Хятад улсын Хөх хотыг зорьлоо. Маш удаан явсан. Би тэр үед өөрийгөө эрх чөлөө гэдэг л энэ байх ийм сайхан нутаг орон үзүүлж, мөнгөөр тасрахгүй, дуртай хувцас дуртай юм аа авах боломж олгосон Шиншүяа эгчид дотроо талархаж байсан юм. Хөх хотын түмэн хүмүүс дунд хөл хөдөлгөөн гэж жигтэйхэн Ээ тэнгэр минь ямар гоё юм бэ. Ямар сайхан юм бэ? гэж амаа ангайлган шагширхаас өөр юм хэлж чадахгүй юм үзээгүй би чинь их л додигор байнснаа хэзээ ч мартахгүй ээ. Ингээд бид нэгэн том үнэт эдлэлийн

дэлгүүрийг судласан мэдээж маш том. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ихэвчлэн жуулчид бас мөнгөтэй хятад баячууд. Эхлээд ороод ажиглалт хийгээд нийт 36 ширхэг камерийг тоолоод маргааш нь ажиллагаандаа орохоор бэлдээд нэг буудалд хоног төөрүүлсэн юм. Тэр шөнө яагаад ч юм миний нойр хүрээгүй юм. Хамт явсан олон жил хулгай хийсэн Маралаа чи зүгээр үү догдлоод байгаа юм уу. Хэдүүлээ энэ дэлгүүрээс амжилттай бараагаа аваад гарчихвал ахиал нааш нь зүглэхгүй. Тэгээд л баяжлаа л гэж бод хэмээн хачин жигтэй юм ярьсаар л…. Харин би гэж тэнэг хүн тэр болгонд нь итгэсээр. Дотроо өөрийгөө ингээд л саятан тэр бумтан болчихно гэж тэр үедээ бодож байсан байх. Маргааш өглөө 9-00 цагт нөгөө дэлгүүр онгойж бид

ойролцоох хавиар нь хэд хэд эргэлдэж яг хүн ихсэх үеэр хулгайгаа хийж эхлэсэн юм. Мэдээж төлвөлсөн ёсоор би тэдний хулгай хийсэн барааг нь бие дээ тээвэрлэсэн юм. Бүх зүйл амжилттай бараг хэн зуун саяын үнэтэй барааг би жишим ч үгүй бас ямар ч айх аюулгүй тэр том дэлгүүрээс биендээ тээгээд гарсан ч үнэт эдлэлийг хулгайд алдсан тохиолдолд хаа байгаа газраас нь илэрүүлж болохоор тусгай төхөөрмж суурилагдсан байдгыг би мэдээгүй. Гэхдээ тэдгээр төхөөрмж зөвхөн шошгонд нь ялтас маягаар суурилсан байсан. Намайг бүх үнэт эдлэлийг аваад гарч ирэхэд Шиншүяа болон өнөөх охид зөвхөн шошгонуудыг надад өгөөд тал тал тийшээ зугтаад шөнө товлосон буудалдаа уулзахаар тохиролцсон ч хэн ч ирээгүй ….. Үргэлжлэл бий Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…