Нүүр Сонин хачин Б.Энхбатын байшин галд өртжээ

Б.Энхбатын байшин галд өртжээ

3 секунд уншина
0
0
963

Б.Энхбатыг хувьд “Хашаандаа сайхан амьдаръя” уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, цахим орчинд өөрийн хашааныхаа зургийг хуваалцсан нь олон хүний талархлыг хүлээж байсан юм.

Шинэ оны босгон дээр галд өртжээ. Хашаандаа сайхан амьдарЬя грүппын цахим хуудасна энэ талаар нийтэлжээ.

“Сайн байцгаана уу?

Нийт группийнхэндээ шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Шинэ оны эхэнд та бүхэндээ нэгэн харамсалтай мэдээг дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байна.

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ группын гишүүн, Улаанбаатар хотын шилдэг өрхБат-Очирын Энхбат Enkhbat Bat-Ochir-ынх маань шинэ оны босгон дээр галд өртсөн харамсалтай явдал тохиолдсон байна. Золоор бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд гал унтраах анги богино хугацаанд ирж шуурхай арга хэмжээ авсан ч дахин шинээр барихаас өөр аргагүй болсон байна.

Идэр есийн хүйтэнд гэр бүлд нь гамшиг тохиолдсон ч ажилч хичээнгүй найз маань удахгүй энэ бүхнийг даван туулж гарна гэдэгт итгэлтэй байна. Энхбат маань ажилч, хичээнгүй байдлаараа олон түмнээ үлгэрлэж, олон олон гэр бүлүүдэд хашаандаа аз жаргалтай амьдарч болохыг өөрийн хөдөлмөр бүтээлээр харуулж чадсан гэр бүл юм.

Энхбат нь нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээнд идэвхитэй оролцогч гэдгийг энэ дашрамд дурдмаар байна.

Монголчууд эвтэй бол хүчтэй үедээ нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байж чаддагийг харуулан энэ хүнд цаг үед нь сэтгэл санаагаар дэмжин хамтдаа байхыг уриалж байна. Та бүхний бусдад тусалсан дэмжлэг, сэтгэлийн өглөг тань дахин дахин үржигдэж танд буцан ирэх болтугай!

Холбогдох утас: 9999-2026 Б.Энхбат

ХААН банк данс: 5005 6868 60 Бат-Очир Энхбат

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!”

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *