Нүүр Өгүүллэг Залуухан бүсгүйн гунигт захидал

Залуухан бүсгүйн гунигт захидал

0 секунд уншина
0
1
810

1996 оны хахир хүйтэн өвөл ээж минь намайг хэдэн арван буудал дамжин алхасаар, хотын төвийн эмнэлэгт хүрч хүн болгон төрүүлсэн юм гэдэг. Гэсэн хэдий ч миний хувь заяа, хүүхэд нас минь тийм ч

сайхан бусад эмэгтэйчүүд шиг тунгалаг аз жаргалтай байгаагүй. Одоо ч мөн адил. Дөнгөж төрсөн намайг хөөрхий муу ээж минь хэт их даарч бээрч ядарч зүдрэн өвлийн хар хүйтэнд гадаа төрүүлээгүй ч

эцэсийн амьсгалаа надад зориулан нарт хорвоод намайг ирсэн тэр өдөр надтай амь солигдсон юм билээ. Ухаан орсон цагаасаа өргөж авсан эцэг эхдээ гологдон, адлагдаж эрхгүй шүд зуун чимээгүй гэр

цэвэрлэж ажилласаар л байдаг байв. Үеийн хүүхдүүд эцэг эхдээ эрхлэж юу хүссэнээ авч сургуульд сурч боловсорч байхад Би дөнгөж 4 хөн настайгаасаа гэр цэвэрлэх хог шүүрдэх, тэр бүү хэл шөнө нь өргөмөл аав, ээжийнхээ бизнест нь туслаж бага сага юм хийсээр шөнө

дунд хивс нь дээр бүхэлээрээ унтчихдаг халтар бор царайтай жижигхэн охин байсан юм. Мэдээж хар нялхаасаа ажилд нухлагдсан юм гэсэн дээ үе тэнгийн хүүхэдүүдээс хамаагүй хэрсүү өссөн л дөө. Сургуульд сурахыг маш их мөрөөддөг байлаа. Өргөмөл аав ээж минь 3

хүүхэдтэй тэд бүгд сургуульд явдаг ч хичээлээ огт хийдэггүй байсаныг одоо маш тод санаж байна. Хааяа би өөрийгөө тэдний оронд тавиад хулгайгаар цүнхийг нь үүрч толины өмнө хэд эргэлдэж аваад эвтэйхэн буцаагаад байранд нь тавьчихдаг байсан сан. Би амьдралд ажиллах гэр цэвэрлэх л миний үүрэг гэж боддог байлаа. Заримдаа дээр үеийн төмөр ванн дотор чимээгүй ороод их л нойр авч тэр дотор жаргалтай дураараа унтаж чаддаг байж билээ. Гэсэн хэдий ч унтлаа залхуу, хар нялхаасаа ажилгүй, ямар хүний хүүхэд юм бол гэж

адлагдан загнуулж өмх талх, багахан хоолонд урамшиж ажилласаар нас биенд хүрсэн юм даа. Бурхан надад яагаад ийм хатуу тавилан заяасан гэдгийг би огт ойлгодоггүй. Миний хүүхэд насанд баяр хөөр багахан байсан. Инээх өдөр тоглох цаг огт байдаггүй. Тэр бүү хэл шинэ хувцас огт өмсөж үзээгүй би 18 нас хүрсэн. Дандаа л айлын хүүхдийн багадсан гологдсон хувцас өмсдөг байсансан. Үс маань маш их өтгөн тул зуны халуунд бөөстчихдөг байв. Аавтай цуг өдөржин микронд явж орилсоор хоолой сөөнгөтөж хамаг хөлс цувсаар шөнө дунд, заримдаа арай эртхэн гэртээ ирдэг байлаа. Үс бөөстсөн заваан гэж ээжид загнууж, зун бүр үсээ хусуулж эрэгтэй хүүхэд шиг л халзан толгой гаргаад явдаг байж билээ.. Харин эгч дүү нар минь зун

сургалтанд сууж гадаа өдөржин тоглож орой ирхэд усаа ч аваагүй байдагсан. Ингээд л би гэж нэг хүн эрэгтэй дүүтэй хамт худаг явна. Харин би худаг явах их дуртай. Тэнд хэсэгхэн зовлонгоо мартаад усаар байлдан тоглож гудамны хэдэн хөвгүүдтэй тивэг өшиглөж амждаг байв. Эрэгтэй дүү минь миний талд бат зогсоно оо, хааяа бид хоёр нийлж тивэг тоглочихоод усаа аваад буцахдаа ээж ааваас айгаад үснээсээ хэдэн ширхэг үс зулгааж , газраас 3 ширхэг чулуутай хамт гартаа атгаад ордог байлаа. Тухайн үедээ л ингэхээр загнадаггүй гэж ойлгодог байсан юм. Одоо бодохоор инээд ч хүрэх шиг. Нэг өдөр би ээжид хөх эрээн болтолоо зодуулж байсан аа хэзээ ч мартдаггүй. Учир нь дүү бид хоёр усанд яваад ирэх дээ дүү минь усны тэрэг нь дээр 20 битон тэврээд унтаж, би дуу дуулсаар дүүгээ түрээд явж байгаад уруу

зам дээр тэрэг ээ дийлэлгүй алдаж дүү минь эрчээрээ тэрэгтэй 20 литр устай онхолдож хөл нь хугарч ээжид маш их зодуулсан юм. Тэр үед би ээжид зодуулсанаас илүүтэйгээр ааваас маш их айж байсан ч тухайн үед аав юу ч хэлсэнгүй чимээгүй за яахав дээ. Харин ч энэ зэрэгтэй үлдсэн нь их юм гэж хэлээд эмнэлэг гараад явж байсан юм. Тухайн үед намайг өрөвдсөн үү яасан бүү мэд. Урьдыхаас аа шал өөр чимээгүй байж билээ. Харин би тэр шөнө дүүгээ өрөвдөж шөнөжин унталгүй дүүгийнхээ хажууд суусаар үүр цайлгаж билээ. Муу дүү минь намайг хараад эгч ээ таны нүүр чинь хөхөрчиж, эгч ээ та унтаа гэсэн ч би намайг гэдэг ганцхан хүн минь тийм болчихсонд сэтгэл өвдөж хонож билээ. Маргааш өглөө нь нүүр пэмбийтлээ хавдаад нүд бүлцийсэн юм маск зүүгээд аавтай хамт ажилдаа гарч байлаа. Ингээд би томорсоор өөрөө ажил хийдэг болов. Эхлээд машин угаалгын газар угаагч

хийсэн. Олсон мөнгө өө ээж аавдаа авчираад мөн дүүтэйгээ нууцаар амттан авч иддэг байлаа. Эгч маань жоохон зальтай, ангаах ухааны их сургуульд эмчийн мэрэгжилээр сурдаг байв. Намайг мөнгөтэй үед эгчийн дүү, анайн дүү гээд хэдэн цаас салгачихаад мөнгөггүй үед загнаж зандардаг хамилон шиг л зантай байсан юм. Гэхдээ би одоо тэднийгээ маш их санадаг над шиг орь ганцаараа хүнд хатуу чанга, загнаж зэмлэдэг ч гэсэн тэд минь миний гэр бүл юм аа гэдгийг. Харийн шоронд суугаад ийнхүү захидал бичиж байх даа би мэдэрч байна. тиймээ би тэднийг үзэн яддаг байсан. Буруу замаар будаа тээж бусдын үгэнд автаж хил дамнан буудлын өрөөнд хулгай хийсэн бараагаа цэгцэлж аваад монголын хил даваад нутагтаа очиход ээж минь намайг зэмлэж маш ихээр хорж байхад нь би өөрийгөө том болсон. Та нарт ахин дээрлэхүүлж харааж зүхүүлэхгүй хэмээн том дугарсаар гарч явсан минь алдаа байсныг би мэдээгүй юм….. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *