Нүүр Лайфстайл Л.Балхжавын “баавартай” бэрүүд

Л.Балхжавын “баавартай” бэрүүд

19 секунд уншина
0
0
288

UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавынх хоёр хүүтэй. Хөвгүүдээ хүмүүжил сайтай, сайхан өсгөсөн нэрийг зүүдэг Л.Балхжавын гэргий хатагтай Ариунаа нэгэн цагт хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бэр сонгохдоо ар гэрээс нь илүү авъяас чадвар, халамж хайрыг нь харна” хэмээн ярьж байв.

Тэгвэл тэрээр өдгөө Ч.Сэлэнгэ, М.Цэрэндолгор гэх үеийнхэн дундаа сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг бэрээ болгожээ.

Түүний том бэр Ч.Сэлэнгэ багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Үүнээсээ ч урваагүй. Өмнөд Солонгост хэсэг амьдарч, хожуу оюутан болсон ч 5 дахь Жульеттагаар сонгогдон, өөрийн авьяас чадвараа харуулсан хөдөлмөрч бүсгүй. Залуу жүжигчин Ч.Сэлэнгэ “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавын хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж, хоёр ихэр хүү, охины ээж болсон. Амаржаад удаагүй мөртлөө уран бүтээлийн ажилдаа эргэн орж, олон бүтээлийн гол дүрд тоглосон. Ч.Сэлэнгэ өхөөрдөм царай, бяцхан биетэй ч гарамгүй их дайчин эмэгтэй. Өдгөө хайрт нөхөр найруулагч Б.Чингүүн охин хүү ихрүүд болох Есүгэн, Есүдэй хоёртойгоо АНУ-д ажиллаж амьдарч байна.

Бага бэр М.Цэрэндолгорын хувьд энэ цагийн залуу жүжигчдээс гоо үзэсгэлэн, боловсролоороо ялгардаг.

МУУГЗ Л.Балхжавын бага хүү Б.Билгүүний гэргий болсон тэрээр хүүхдээ төрүүлээд 7 хоноогүй байхдаа рекламны зураг авалтад оролцож, ойр дотныхноо гайхшруулж байв. “Яг түүн шиг” шоуны оролцогч гэдгээр олонд танигдсан М.Цэрэндолгор нөхөртэйгөө 2015 оноос болзож эхэлсэн. Түүний нөхөр Б.Билгүүн нь АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Тэрбээр 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хаасан. Харин М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор олон нийт мэднэ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Театр урлагийн академид суралцан төгссөн. Монголын олон гоо сайхны брэнд бүтээгдэхүүний нүүр царай болсон М.Цэрэндолгор оюутан байхаасаа дэлхийн алдарт Louboutin World гоо сайхны бүтээгдэхүүний моделоор ажиллаж ирсэн.

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх.

Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх. Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юмуу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх. Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах. Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтыг зүүхээс өмнө гараа угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх. Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар

хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах. Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух. Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж, хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах. Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх. Ил бөөлжис, нус, цэр, ялгадасыг салфетка, нойлын цаасыг ашиглан шингээж арчих,

халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх. Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх. Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь, хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг хэрэглэхгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж, ойлгуулах. Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх. Нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх. Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *