Нүүр Өгүүллэг Хүний мөс ба тавилан /15р хэсэг / төгсгөл хэсэг

Хүний мөс ба тавилан /15р хэсэг / төгсгөл хэсэг

0 секунд уншина
0
0
1,403

Билэгт цагдаагын газраас гараад холхон алхаад байдаг чангаараа ориллоо. Учир нь тэрээр төрсөн аавтайдаа баярлаж байсан ч Тамирыг байна гэж огт бодоогүй билээ. Энэ л үед хорвоо өөрт нь хичнээн хатуу

хандаж байсныг мэдэрч болдог бол үхээд өгвөл бүх юм сайхан болох юм шиг санагдаж байлаа. Гэсэн ч хүү зорилготой мөрөөдөлтэй. Бас хүү түүнийг хайрлах олон хүн байгаа гэж бодоод эргэж харалгүй шууд

машинд суугаад яваад өглөө. Харин Тамир өөрийгөө зүхэн хөлдүү дүүрсэн шунал сэтгэлтэй толгой өөрийн төрсөн хүүгээ таньдаггүй яасан толгой вэ. Гээд өөрийгөө нүдэж толгойруугаа цохисоор

цагдаагын хэсгээс гараад явна. Шөнжиж явсаар Билэгт эрдэнэтэд ирлээ. Хамгийн түрүүнд ажил дээрээ очиж ажлаа хийлээ түүндээ сатаар ч Тамирыг бодох ч сөхөөгүй бодохыг ч хүсэхгүй ажиллаж

амьдарсаар.Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрсөөр хүү хэдийн 3 жил өнгөрч их сургуулиа амжилттай төгслөө. Ажил төрөл нь ч ярих юм байхгүй гялалзаж хүү одоо л өөрийн бүхнээ авна гэж бодоод хамгийн түрүүнд Баатар аавынхаа шарил дээр очлоо.
Ааваа хүү чинь ирлээ. Таны надад өгсөн сайхан сэтгэл хэзээч дундар ч байсангүй. Би танийхаа захиасаар хурцлагдаж таныхаа хэлсэн үгийг

өдөр бүр санаж өнөөдөр хүү тань хийсэн бүтээсэн юмтай таны хажууд зогсож байна. Ааваа гээд хэллээ…
. Та минь одоо санаа амар байгаараа би дүүгээ заавал авна тун удахгүй. Харин ээж гээд нулимсаа барьж дийлэхгүй тусал тусалаар нулимс унгаад зогсоно. Ааваа та бол цор ганц миний аав надад өөр

аав байхгүй ээ. Өнөөдрөөс би жинхэнэ Баатарын Билэгт боллоо ааваа. Гээд аавынхаа газарт сүү, арц хүж зул өргөөд буцлаа. / Билэгт үүнийг аль эртэнээс төлөвлөсөөр иржээ./ ингээд хүү дүү Энхриймаагаа асрамжаар явж хайж оллоо. Дүү нь 10 настай том охин болжээ. Хамгийн сүүлд дүүгээ унтаж байхад нь л харсансан түүнээс хойш их олон жил өнгөрч. Дүүгийнхээ асран хамгаалагчаар авахаар болоод

дүүдтэйгээ уулзаж бүх учрыг хэлэв. Энхрий том болсон болохоор юмны учрыг дороо ойлгоод авав. Дүүгээ асрахаас аваад шууд ээжийнхээ байгаа шоронгийн зүг тэд явлаа. Уулзалтанд Болорзаяа Билэгтийг шууд танив. Чамайг ирнэ гэж бодсонгүй сайхан том залуу болжээ. Баатарын хэлдэг зөв байж хөлийг минь хучих л үр байж намайг уучил олон жил өнгөрчээ гээд Болорзаяа гэмшин нулимс унагана. Билэгт яалаа гэж дээ. Би танийг аль эрт уучилсан таньд гомдож байгаагүй ээ ээжээ гэж дуудахад Болороо байдгаараа мэгшин уйлж энхрийг харж хандаараа гэж захиад уулзалтын хэдэн минут дуусав…\
Билэгт дүүгээ дагуулсаар эрдэнэтийг зорилоо. Компаниас авсан

байрандаа дүүтэйгээ хоёулаа амьдарч дүүгээ тэндхийн 10 жилийн сургуульд оруулав. Харин Билэгт Шүхэртэд үерхэх санал тавьж тэд үерхээд 2 жилийн дараа хуримаа хийлээ. Шүхэрт жирэмсэн болж Намжил ч Билэгтийг өөрийн хүргэнээ болгосон доо баяртай байлаа.. ингээд Шүхэрт жил дараалан хоёр хөөрхөн хүү охин гаргаж ёстой л өөрийн мөрөөдсөн амьдралаа бүтээж чадлаа. Харин Билэгт ганц зүйлийг огт мартсангүй энэ бол Ариун бөгөөд түүний гэрийг хайхаар Билэгт сураг тавьсаар 5нь жилийн дараа тэднийхийг олоод очлоо.

Ариун түүнийг таньсангүй ингээд ороод ирнэ гэж бодоогүй билээ. Хорвоогийн үнэн гэдэг цаг нь болохоор бүх хүмүүс үйлийн үрээ эдэлдэг гэгчээр Сүхээ нас барьсан байв. Ариун их л ядруухан дэнжийн мянгад айлын хашаанд жижигхэн гэрт толгой хорогдоно. Басгүй залуугын сэргэлэн байсан болохоороо орцны үйлчлэгч хийгээд амиа зогоодог байж. Билэгт сайн байна уу та. Намайг таньж байна уу. Ариун чи чинь хэн билээ. Гэхэд Билэгт байна аа. Ариун эгч ээ гэж хэлэхэд Ариун хэсэг харж зогссоноо нээрээ тийм байна нүүрэн дээрхи сорви чинь гээд шууд тэврээд авлаа. Яагаад ч юм төрсөн ээжийгээ

олоод ирсэн мэт мэдрэмж Билэгтэд төрж байв. ингээд хүү Ариуныг ядарч явахад нь туслаж дэмжээд өөрийн өсгөж бүхнээс хамгаалсан тэр их хайрых нь хариуг мартаагүйгээ батлав…. хүний амьдрал гэдэг эрээн бараантай зарим хүний нүгэл нь эргээд өөрт нь тусаж, зарим хүний сайхан сэтгэлийн хариу хожим хойно буян болж ирдэг нь хорвоогын үнэн болой.
ТӨГСӨВ 2019 он
Зохиолыг бичсэн: Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *