Нүүр Өгүүллэг Хүний мөс ба тавилан /13-р хэсэг /

Хүний мөс ба тавилан /13-р хэсэг /

0 секунд уншина
0
1
1,073

Төгөлдөрын гэрийнх нь гадаа ирээд Билэгт Шүхэртийг чи түрүүлээд орж бай би хэсэг ганцаараа байж байгаад орий гэж хэлээд үлдэв. Гадаа хэсэг юм бодно. Намжил ах ямар учиртай хүн юм болоо надад яагаад

энэ талаар огт юм хэлээгүй юм бол ямар ч л байсан Шүхэртийн хэлдэг үнэн бол Намжил ах аавтай ямар нэгэн байдлар холбоотой хүн юм байна даа. Тэгээд л надад ингэж ханддаг байх эсвэл өөрөө ч намайг

Баатар аавын өргөмөл хүү гэдгийг мэддэггүй юм болов уу гэж бодно. Цонхруу харж гадаа хэсэг суугаад орлоо. Орвол байдал нэг л биш бүгд чимээгүй ямар нэгэн байдлаар гэм хийсэн хүмүүс шиг чив чимээгүй

сууцгааж харин Төгөлдөр ахын хоёр охин л шуугилдан тоглож байв. Билэгт ч мөн адил ороод чимээгүй гэгч нь үүдний сандал дээр суугаад тэднийг ажиглатал Намжил ах Билэгтээ миний дүү нааш ир ээ.

Шүхэрт чамд юу ярьсаныг мэдэхгүй гэхдээ одоо чи том залуу болсон 16 нас гэдэг том хүн болсоны шинж шүү. Ах нь чамд үнэнийг хэлэх цаг нь болж гээд бүх үнэнийг хэлж тэд хэсэг уйлалдав. Гэхдээ л Билэгт

дотроо аавдаа хэзээч хариулаад бархааргүй их ачтай үлдсэнээ мэдэж байлаа. Бас Намжилын ачыг хариулаад баршгүй гэдгээ оййлгож байв. Намжил ээж дүү хоёрийнх нь талаар ярьж чамайг бие ээ даасан том эр болоход чинь ах нь тэд нартай чамайг уулзуулнаа чи тэр хоёрт бүү санаа зов. Ээж чинь ааваас чинь хойш бас л чамгүй их зовсон. Аавынх чинь амьдардаг байсан байшин сав гээд бүх юм юу ч үгүй өрөнд хураагдсан. Ээж чинь өөр хүнтэй сууж тэр нь их л зодож нүддэг бололтой харагдсан амьдрал нь тааруу тааруу дүү чинь том болсон

харин. Аавтай чинь жигтэйхэн адилхан ах нь хааяа нэг тэднийхээр очдог юм. Май энэ дүүгийн чинь зураг гээд нэг зураг өгөв. Билэгт харвал дүү нь үнэхээр том болсон байлаа. Одоо бараг 2р ангийн хүүхэд байх шүү. Гэхдээ сургуульд сурдаггүй бололтой харагдсан гэж Намжил хэлэхэд Билэгт Намжил ахаа та дүүг минь сургуульд оруулж өгөөч би дүүгээ өөр шигээ хүн болгомоорүй байна. Май энэ миний цалин бас бус хураасан хэдэн төгрөг та ээжид минь өгөөрэй. Би ажилаа сайн хийгээд өөрийн гэсэн орон гэртэй болоод тэр хоёрыгоо хажуудаа авна аа. Та тэр болтод тэднийг минь харж хандаарай гээд захихад. Намжил тэгэлгүй яахав Билэгт минь би ч бас аавд чинь амласан амлалт

байгаа. Муу дарга минь л намайг өдий зэрэгтэй явахад тусалсан хүн гээд санаа алдав. Өнөөдрийн энэ явдал санаанд оромгүй гэнэтийн байлаа. Маргааш болоод Намжил улаанбаатар хотын зүг хөдөллөө. Билэгт таньд маш их баярлалаа Намжил ахаа. Гээд нулимс дүүрэн нүдтэй тэдниийг үдээд Төгөлдөрийн хамт ажлын зүг явлаа. Өдөр хоног өнгөрч хүү ажлаа хийж хажуугаар нь Төгөлдөр түүнийг сургалтанд суулгаж бүхнийг амжуулсаар нэг жил өнгөрч. Харин Намжил ээж дүү нарыг нь асран тойлж Билэгт сар бүр цалингаа Намжилаар дамжуулан тэр хоёртоо өгдөг болж дүү нь сургуульд сурч өдөр хоногыг өнгрөөсөөр. Нэг өдөр Билэгтд Төгөлдөр утас авчирч

өглөө. Хүү гайхаад би авч чадахгүй ээ.гэхэд нь Төгөлдөр аваа санаа зоволтгүй гээд өөдөөс нь шидэх шахам өгөөд гараад явчихав. Ингээд тэр утсаар Намжилтай холбоо барьж ээж дүүгээ сураглаж тэдний талаар сонсож баяр хөөртэй урам зоригтой ажилаа хийдэг боллоо. Гэнэт утсанд мессэж ирэв. Англи хэл мэдэхгүй болохоор Билэгт хамт байдаг найзаа гуйгаад уншуултал. Сайн байна уу. Ажил нь сайн биз дээ чиний тухай Ааваас дандаа сонсдог.ах чамд утас өгсөнийг мэдсээн. Аавын утсанаас дугаарыг чинь нууцаар харсчлаа. Шүхэрт гэж бичсэн байлаа. Харин Билэгт санаандгүй ч дотроо гайхан баярлаж хариу бичиж чадалгүй. Өнгрөөлөө. Маргааш нь утас дуугаарлаа харвал нөгөө Шүхэртийн мэссеж бичсэн дугаар байлаа. Авч чадахгүй сандарч кармандаа нэг хийж буцааж гаргаж хараад байж байтал тасарчихлаа. Тасархаар нь өөөө гээд бодож амжаагүй байтал ахийд л дуудлага.

Сандран сандран аваад. Зөөлхөн дуугаар байна уу? Гэж хэлэх гэж байгаад маш чангаар байна уу гээд авчлаа. Цаанаас нь шүхэрт учиргүй инээж шоолно. Хүүе чи мөн үү. Ямар том дуу вээ гээд тас тас инээд алдахад Билэгт харин би гээд түгдрэн утасруугаа харна. Ингээд тэд үе үе утсаар ярьж Билэгт найзаараа мессэж хэрхэн бичихийг заалгаад мессэж бичдэг болцгоож бие бие дээ дасчээ.цаг хугацаа явсаар л Төгөлдөр Билэгтийг инженежрийн сургуульд оруулахаар бичиг баримт хөөцөлдсөөр бүтээжээ. Харин энэ талаар түүнд хэлсэнгүй. Эрх намар БИлэгт 18 нас хүрлээ. Төгөлдөр дуудаж за ахын дүү бид чамайг мэднэ. Ахын дүү их сургуульд сур май энэ бичиг баримт чинь хажуугаар нь ажлаа хийгээд яваад байж болно.гэхэд Билэгт нүдэндээ ч итгэсэнгүй. Нээрээ гэж үү. Би чинь 10 жилийн гэрчилгээгүй шүү дээ.гэж асуухад нь Төгөлдөр санаа зоволтгүй ээ ах нь бүгдийн зохицуулсан байгаа ахын дүү. Ингээд Билэгт намар их

сургуулийн босго алхалаа. Эхэндээ бүх зүйлыг чадахгүй юм шиг санагдаж зарим зүйлсийг өөрийн хар ухаанаараа бодон хийж зарим чадахгүй ойлгохгүй хичээлээ Шүхэрт рүү утсаар ярин заалгаж хажуугаар нь ажилаа ч хийж бүхнийг завгүй амжуулдаг болов. Ажилаа хийж байх зуураа Билэгт засал чимэглэлийн баригаад ахлаж бүхнийг сурамгай гарамгай хийнэ. Он жилүүд урсан өнгөр ч нэг л мэдэх намар өвөл, тэгээд хавар гээд жилийн 4 улирал цаг наргүй ээлжилсээр 1-р курсээ амжилттай төгсөж чадлаа. Энэ зун би ажилаасаа чөлөө аваад ээж дүү хоёртойгоо уулзна гэж бодно. Билэгт

харин чөлөө авч чадсан ч ээж дүү хоёртойгоо уулзаж чадсангүй. Ээж нь сүүлд суусан нөхөртөө зодуулсаар сүүлдээ тэвчихээ байгаад түүнийг хутгалан өөрөө шоронд орсон байлаа. Харин дүү нь асарч халамжлах хүнгүй гээд асрамжын төв рүү өгчээ. Энэ талаар Намжил Билэгтийг хотод очсон хойно нь хэлхэд Билэгт яагаад хорвоо чи ийм хатуу юм бэ. Миний амссан зовлонг юунд дүүд минь ахин амсуулан вэ гэж бодоод нулимсаа дотогш залигна./ хүү нялх балчир биш насанд хүрсэн болохоор юмны учрыг маш сайн ойлгож байлаа. / харин Болорзаяагын хувьд үйлийн үр гэж ирдэг гэдгийг биеэр мэдэр ч яваа билээ. Үйлийн үрийн төлөөс хожим заавал ирдэг гэдгийг өөрөө ч ойлгоод сууж байлаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *