Нүүр Өгүүллэг Хүний мөс ба тавилан /12-р хэсэг/

Хүний мөс ба тавилан /12-р хэсэг/

0 секунд уншина
0
0
562

За тэр яахав хоёул яаравчлахгүй бол одоо оройтлоо манайхан хүлээж байгаа чи хувцасаа солиод гараад ир. Харин Билэгт надад солиод байх юм байхгүй ээ. Ах аа ажил, ажлын байр нь даа энэ муу хэдийгээ

ээлжилж угаагаад өмсдөг. Энд газар мэдэхгүй болохоор ийш тийш явж хувцас авч өмсөж чадаагүй л байна. Харин Төгөлдөр за тэгвэл хоёул эхлээд зах явнаа тэндээс юм олж өмсдөг хэрэг баяр болж байхад тийм

биз дээ. Ингээд тэд зах дээр ирж хувцас сонгож өмсөөд Төгөлдөр түүний үсийг нь засуулж байдгаараа л өөрчлөв. Харин Билэгт надад ах байсан бол бид хамтдаа ямар сайхан байх байсан бол доо. Энэ

хорвоод би яагаад цор ганцаараа наашаа гэх ах дүү хамаатан садангүй юм бол доо. Бүх л хүмүүс ямар нэгэн байдлаар ядаж холын ч болов садантай байдаг баймаар юм би гэж яасан ч хүн юм бүү мэд. Гэж толинд өөрийгөө харж хэсэг зогсоно. Төгөлдөр за явцгаая ахын дүү г

ээд тэдний гэрийн зүг хөдлөлөө. Очвол Намжил ах сүүд болох нь тэр. За сайн уу хүү минь ах нь чамайг гээд зориод ирлээ. Чи ч их сүрхий дамшиг юм аа. Тэр хүнд ажлыг шантралгүй хийдэг гэж дуулсан. Ажил хийвэл ам тостноо гэдэг чинь л энэ дээ. Харин Билэгт баярлалаа.

Намжил ахаа энэ бүхэн таны л ач гавъяа шүү дээ. Гэхтэй зэрэгцэн Төгөлдөр ахын эхнэр хуушуур хийж бүгд нилээн бужигнаж тэдний хүүхдүүдийг харж баяс ч хөөрөлдсөөр өдрийг өнгрөөв. Гадаа харанхуй нөмөрч зуны дэлгэр цагын тэргэл сартай үдэш айсуй. Харин Шүхэрт хоёул хамт гадаа гарах уу гадаа маш гоё сартай байна гэхэд нь Билэгт гайхан томоос том харсанаа үг хэл нь эвлэж өгөхгүй сандарна. Аа за юу тэгий гэхэд түүнийг бүгд шоолно тээр харад байгаараа бас эр юм гэсэнд ээ нүүр нь мэннчийтлээ улайчихлаа шүү гээд Төгөлдөр

цаашлуулна. /харин Билэгт Шүхэрттэй хэр баргын үг зөрүүлж үзээгүй бөгөөд түүнээс их ичдэг байжээ.хэдийгээр нас чацуу ч гэлээ Билэгт сургуульд сурдаггүй мөн дээр нь эцэг эхгүй тэрэг түрдэг байсан гээд өөрийн бүх үйлдлээсээ ичээд эмэгтэй хүүхэдтэй ярих нь битгий хэл өөдөөс нь эгцэлж ч харж үзээгүй. Харин Шүхэртийг ингэж хэлхэд нь их ичсэн ч зөвшөөрч орхилоо. Гадаа сааданд хэсэг сууж Шүхэрт мөрөөдлөө ярина. Харин Билэгт чимээгүй сонсоод л юу ч дуугарсангүй. Шүхэрт инээснээ чи чинь одоо хайшаа юм бэ. Модон өмд өмсчихсөн юм уу. Бас амаа үдүүлсэн аятай юу ч дугарахгүй сонин хүн юм аа гэхэд нь Билэгт аа би юу гэж сандраад хойш суух гэж оролдоод хий суугаад уначихав. Шүхэрт байдгаараа шоолоод инээхэд

Билэгт ичсэн дээ. За би орлоо гээд худлаа хэлээд түрүүлээд орчихлоо. Байшингын булан эргээд Билэгтийн санаа нь амарч сандрал нь гарсан бололтой. Өөрийгөө бодож инээд нь хүржээ. Ингээд шөнө ч болж бүгд унтлаа. Маргааш нь 7сарын 11 ны өдөр Намжил ахын гэрийхэнтэй хамт наадмын талбайгаар хэсэж морь уралдахыг харж өдөр хоногыг өнгрөөнө. Харин Шүхэрттэй бага багаар ярилцаж үзэж Билэгтд Шүхэрт таалагддаг болов. Учир нь хамгийн анхны түүнтэй яриа эхлэн хамгийн анхны хамт гадуур алхаж ярилцсан охин Шүхэрт байлаа. Гэхдээ Билэгт Шүхэртээс ичсэн хэвээрээ санаа зовсон хэвээрээ. Заримдаа Намжил Төгөлдөр хоёроос ч санаа нь зовоод Шүхэртийн

хажууд бүү хэл ойрхон зогсож чадахгүй дөлөөд холхон шиг л хажуугаар нь зөрдөг байв. Ингээд Намжилыхан хотруу маргааш нь буцахаар болж Билэгт ч ажилдаа орох цаг нь боллоо. Тэр орой Билэгтийн санаанд оромгүй зүйл болж Билэгт уйлах баярлах гайхах нь зэрэгцээд хоцорхоо яахан мэдэх билээ. Шүхэрт за маргааш бид хэд явна. Чиний ч гэсэн ажил орох байх тэ гэж нүдээрээ инээж хэлэхэд нь Билэгт аа харин тиймээ гэд чимээгүй болно. Харин Шүхэрт хоёулаа гадаа гарах уу. Эндхийн хүрээлэнгээр алхаж үзий томчууд хоорондоо юм ярьж л байг гэхэд нь Билэгт за ч гэсэнгүй үгүй ч гэсэн гүй зогсоол байв. гэтэл Төгөлдөрийн эхнэр хөөе Билэгтээ яваачээ хөшөө шиг зогсохын алив гар гар та хоёр үеийн хүүхэдүүд байна даа. Хамт гадуур явж байгаад ирэхгүй юу. Ахиж ингэж чөлөөтэй явах цаг зав чамд

гарахгүй байх ажил гээд л явна шүү. Шүхэртийг байгаа дээр нутаг орнотойгоо танилцаад авсан нь дээр шүү гэж хэлээд хөөх шахам тэднийг гаргалаа. Тэд гадаа гарч элдэв ойр зуур юм ярих зуурт Шүхэрт манай Аав олон жилийн өмнө авто осолд орж хөөрхий дарга нь бурхан болж байсан. Аав минь түүнд өөрийгөө их л буруутгадаг. Учир нь аав маань жолоо барьж явсан юм билээ гэж хэллээ. Эхэндээ Билэгт энэ талаар ойлгосонгүй хэсэг нилээн лавшрулан сонсвол даргын Баатар гэдэг байсан гэж Шүхэрт хэлэхэд Билэгт шууд босоод ирэв.юу гэнээ чи дахиад ярьдаа гэж хэлээд гайхсан харцаар Шүхэрт рүү харлаа./үнэндээ бол Намжил тэр өдөр Баатарыг аваад томилолтоор явсан. Нөгөө гэрийн гадаа зогсож байсан жолооч нь байлаа.Баатар нас

бархынхаа өмнө түүнд Билэгтийг болоод ар гэрээ захиж амжжээ. Харин Намжил Билэгтийг тэднийхээс хөөгдсөнийг дуулаад хайж, бүх л газраар сурагласаар түүнийг хүүдийн хорих ангид байхад нь мэдэж олоод холоос харж явдаг байж. Түүнийг мөн адил хүүхдийн колоноос суллагдахад нь ардаас нь дагаж зах дээр очиж хуурамчаар тэрэг хүртэл түрж түүнд амьдрал амьдрахын ухаан зааж хүүг харж хандахаа амласан амлалтандаа хүрэхийн тулд хичээж яваа байж. Түүнийг нь хэн ч мэдэхгүй/ харин Шүхэрт санамсаргүй тэр нэрийг дурьдаж орхив. Хүүе юун сүрхий хардаг юм бэ гэж Шүхэрт хэлхэд. Билэгт миний аавыг Баатар гэдэг тэр ослоор нас барсан гээд нулимс цийлэгнүүлэн байж хэллээ. Ингээд Билэгт Намжилаас асуусан нь дээр юм байна даа гэж бодно. Уур амьсгал нэг л өөр болоод Билэгт чимээгүй дотроо шанлахад Шүхэрт би гэж энэ ам уу гээд өөрийгөө буруу зүйл ярьсанаа мэдээд түүний араас мөрөөр нь дагана алхлаа… үргэлжлэл бий. зохиолыг бичсэн. Э.Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *