Home Өгүүллэг Хүний мөс ба тавилан /11-р хэсэг/

Хүний мөс ба тавилан /11-р хэсэг/

1 second read
0
0
1,192

Ажлын цаг дуусаж хүү өрөөндөө орж , орон дээрээ гарах гэтэл хамаг бие нь булгарч хүндүүр болж яг л хүний бие аятай эвлэрч өгөхгүй байлаа. Энэ үед Билэгт миний зах дээр тэрэг түрж машин угаадаг

ажил минь энэ ажлын хажууд хамаагүй хөнгөхөн жаргал байжээ. Гэж бодоод арай хийж орон дээрэ гарч дээш харан тэрийн хэвтэв. Мөд нам унтаж орхижээ. Шөнө зүүдэн дээ Баатарыг зүүдлээд гэнэт сэрчихэв.

Сэрээд харвал хав харанхуй өндийс хийгээд цонх руу харлаа. Гадаа хаа нэгтээ машин зөрөлдөж гэрэл цонхонд тусахад өрөөг тэрхэн зуурт гэрэлтүүлээд алга болно. Билэгт буцаж хэвтээд иш муу Аав минь

бурханы орноос надад санаа нь зовж л яваа юм байх даа. Хүүгээ өнөөдөр маш их ажил хийсэн болохоор эргэсэн юм болов уу. Гэж бодоод нулимс нь хацар дагаад дэр нэвтлэн. Гэхдээ ааваа хүү чинь

танийхаа захиасыг мартаагүй яваа таны надад захиж хэлээд гараараа даллаад явсан тэр өдрийг би одоо хирнээ нүдэндээ хардаг. Тийм л учраас хүү чинь хичээх болноо. Та минь санаа амар тайван нойрс гэж

өөрөө өөртэйгээ яриад эргээд унтав. Өглөө болж Билэгт сэрээд босох гэтэл бие нь хөндүүрлжээ. Өрөөны ах нар за дүү хүү бие чинь давгүй юу. Эхний хэдэн өдөр бас л чанга шүү дээ. -АА тэгээд яваандаа дасаад ирэхээр бие чинь чангараад эр хүн шинжиндээ ороод эхлэн дээ гээд инээж шоолох маягтай хэлнэ. Хүү ч тоосон шинжгүй бослоо. Гэтэл доод талын орны Борис ах хүүе чиний наад нүд яагаа вэ ? байдгаараа бүлцийгээд нөгөө том алаг нүд байхгүй болсон байна шүү дээ. Чи шөнөжин уйлаа юу гэвэл. Билэгт ичиж яалаа гэж дээ. Би тиймхэн

юманд шантараад уйлах хүн биш гэж хэлээд өрөөнөс гарав. Дотроо ичиж үхэх гэж байлаа. Маш олон хэцүү зүйл хүүд тохиолдож байсан ч Билэгт урд шөнийх шиг ингэж уйлж байсан удаагүй билээ. Ажил эхлэв бүгд өөрт ноогдсон ажлаа хийж Билэгт зуурмаг зуурч цемент шавраа үүрч дээш доош гүйж өдөрм бүр дадал болсоор өдөр хоног өнгөрч хүү ажилдаа дасаж ёстой л нэг биеийнх нь чилээ нь гарч ажлаа сурамгай гэгч нь хийдэг болов. Анхны цалин буулаа. Билэгт 450000 мянган төгрөг аваад хөл нь газар хүрэхгүй баярлаж нөгөө муу хэдэн төгрөгөө байн байн гаргаж ирээд тоолоод л анх удаа ийм их мөнгө барьж үзсэн хүү өөртөө итгэж чадахгүй инээд алдаж басхүү

балмагдаж арай миний цалинг андуураагүй байгаа гэж дотроо бодож баярлан хөөрнө. Ингээд шөнө Билэгтийн нойр нь хүрсэнгүй өдрийн догдлол огт алга болохгүй дэр нь дороосоо мөнгөө гаргаж байн байн хараад тоолоод хөрвөөж догдолсоор өглөө болжээ. Маргааш өглөө ажлаа хийж байтал Төгөлдөр ирээд. За ахын дүү цалингаа авсан биз дээ. Тиймээ би их мөнгө авсан. Таньд баярлалаа таны л ач. Гээд өнөөх мөнгө халааснаасаа гаргаад харуулав. Төгөлдөр ч инээж иш хөөрхий хүүхэдээрээ гэнэн цайлган ч амьтан болдоо гэж бодоод. За тэгвэл хичээгээд байж дээ. Чи сайн ажилаад байвал наадханаасаа илүү

ихийг авах боломжтой. Гэхэд хүү нүд нь том болж харсанаа нээрээ гэж үү гээд тас тас инээн. Тэгсэнээ за тэр яахав Төгөлдөр ахаа би Намжил ахад баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна. Та надад туслаач аяганы хариу өдөртөө агтны хариу жил дээ гэдэг биз дээ . Төгөлдөр чи ажлаа л сайн хийвэл тэр чиний Аавд өгч байгаа баярласан сэтгэлийн хариу нь болноо дүү минь. Тэглээ ч аав удахгүй нэг наашлах байх тэр үед нь чи уулзаад хэлээрээ. За тэгээд ахын дүү одоо ч ажилдаа дасаа биз дээ. Чамайг ч хэрсүү мундаг хүү гээд бригадын чинь ахлах хэлж байна лээ. Ах нь ч их баяртай байгаа зарим хүмүүс ажил хийж чадахгүй хаяж явна.хүний нэр нүүр унгаан тийм хүмүүс ч зөндөө шүү. Гэхдээ чи тэднээс шал өөр ах нь бригадын чинь ахлах даргатай чинь ярьж байгаад чамд нэг үнэмлэх энэ тэр бодноо. Үнэмлэхтэй болоод авбал

туслах хийхээ болино шүү дээ хоёулаа ер нь чи засал чимэглэлээр сурвал бүр сайн ах нь юм бодоол байгаа хүний итгэлийг л битгий алдаараа ахын дүү. Билэгт яалаа гэж дээ. Төгөлдөр ахаа намайг гэх хүнгүй байхад та хэд надад тус дэм болж байгаа шүү дээ. Би хичээж ажиллах болноо. Гээд итгэлтэй хэллээ. Аан тийм буруу хүнтэй нөхөрлөв. Энд бас буруу гарны нөхдүүд их шүү . Билэгт үгүй ээ би чинь мөрөөдөл амьдрал хоёроо зэрэгцүүлэх гэж зовж яваа хүн тийм хүнтэй нийлэхгүй. Надад аавын минь захиас бий. Та санаа зоволтгүй гээд инээн….Харин Төгөлдөр хөөе тэр хараад байгаараа яасан сүрхий бодолтой залуу вэ чи сайн байна. За ах нь явлаа ажил хэцүүдлээ миний дүү нээрээ наадмаар юу хийх гэж байна. Наадмаарр ажил чинь

их л удаан амрах байх даа болохгүй бол ах нь ирж авнаа гэж хэлээд явав. Билэгт ч дотроо баярлаж ямар азаар надад ийм сайн хүн таарчихваа бурхан минь таньд баярлалаа гээд дээш тэнгэр өөд хараад хоёр алгаа хавсран зогсоно. За ажилдаа ор амралтын цаг дууслаа. Ингээд хүү төд удалгүй тоосго шавар зөөдөг байсанаа больж эхний ээлжинд тоосгоор өрлөг өрхийг, бас хана багана хэрхэн яаж гаргахыг заалгаад түүндээ дадлагшиж төвөггүй өрдөг болов. Төд удалгүй улсын баяр наадам боллоо. Төгөлдөр хэлсэн ёсоороо Билэгтийг ирж аваад.- За дүү сайн уу? Ажил нь давгүй биз дээ. Туслахаа болисон гэж ах нь сонссон. Би уул нь чамайг өөрийн ажилдаа авая гэж бодсон ч орон тоогүй болоод эднийд өгсийн мундаг ажилчинаа өгжээ гээд цаашлуулан хэлнэ. Үргэлжлэл бий.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…