
Маргааш өглөө нь Намжил Билэгт хоёр үүрийн таван жингээр ажилдаа гарцгаалаа. Өглөөний нар нүд гялбуулан цацарч үүлний наагуур цаагуур орж нуугдан тоглож байгаа мэт. Үе үе дээрээс шарж
байв. Долоон буудлын буудлаас нарантуул захын микронд сууж ажлынхаа зүг яаран тэд хурдлав. Билэгт микроны цонхонд хацраа байдгаараа нааж орчноо ажилглан явна. Гэтэл гэрлэн дохио ойртож
бүгд нэг эгнээд орон зогсоод хөдлөх тэр зуур ямар нэгэн танил дүр төрх нүдэнд нь зурс хийлээ. Харин хүү өөрийн эрхгүй Ээж ээжээ гэж дуу алдав. Микронд явсан бүх хүмүүс түүнийг гайхаж Билэгт харин
анзаарах сөхөөгүй өөрийн эрхгүй цонхоор толгойгоо гарган тэмүүлж гараараа хэн нэгэний анхаарал татах гэж байгаа мэт даллав ч ногоон гэрэл асаж, үсэнд нь буурал сор сууж арьс нь үрчлээтэн тунирсан
залуугын сайхан царай нд нь намба суусан Болорзаяа Билэгтийг анзааран харсангүй. Ингээд хүү араас нь хэд орилоод машин өөр зүгийг чиглээд яваад өгөв. Харин Намжил яав хүү минь юу болов ээж чинь мөн юм уу чи андуу хараагүй биз гэж асуухад Биэгт яалаа гэж

дээ гээд нүд дүүрэн нулимсаа барьж дийлэлгүй унгахад эр хүний замын хүзүү урт гэдэг хүү минь уулзах заяа байвал уулзах л болно гэв. Ингээд тэд ажилдаа очиж Билэгт Намжил нар өдөр тутамын хийдэг тэргээ түрж хажуугаар нь Билэгт хүний машин угааж өдрийг өнгөрүүлнэ. Нэг өглөө босоход Намжилын том хүү ирсэн харагдав. Билэгт ус авч айлд байгаа хүн юу хийх ёстой бүгдийн хийдэг байлаа. Дараа нь хашааны хог бөөгнүүлээд зогсож байтал. Намжил Билэгтээ миний дүү нааш ир дээ. Энэ манай том хүү танилц чамайг авахаар ирж чамд ажил олсон байна гэв. Ингээд Билэгт ч бөөн баяр юм аа бэлд
гэж Намжил ахын хэлсэнийг дуулаад нөгөө муу хоёр цамцаа ээлжлэн өмсдөг ганц пүүзээ торлоод гарах нь тэр. -1412УБУ гэсэн Ланд крузер 80 маркын авто машин. Энэ яваа насандаа эксел,элентранаас өөр машинд сууж үзээгүй Билэгтд машин ордон шиг л санагдав. Дотор нь орж суугаад бурхан минь бас ийм машин байдаг аа. Хамгийн сүүлд муу Баатар аавынхаа машинд л ийм тансаг сайханыг мэдэрсэн сэн гээд хөдлөж чадахгүй жийрхэн дотор талыг ажиглаж чимээгүй сууна. Намжилын том хүүг Төгөлдөр гэдэг . Төгөлдөр машины дунд толинд Билэгтийг харж за дүү хүү хэдэн настай билээ гэхэд Билэгт би 16 настай гэхэд нь ажлыг ё маналзуулаад өгөх юм байгаа биз дээ. Аав л чамайг ав гээд өдөр шөнгүй залгаж шалаад байхаар нь хот орох
далимдаа чамайг аваад явдаг юм билүү гэж бодоод…. Хоёулаа Эрдэнэт хотод очиж ажилнаа тэнд байр хоол нь цаанаасаа чи эхний ээлжинд манай баригадын туслахаар ажилаараа. Ах нь сайн ажиллавал чамд шагнал өгнөө. Аав чиний талаар бүгдийг ярьсан гэж хэлээд инээмсгэлэв. Ингээд Билэгт улаанбаатар гэх газраас өөр газар луу анх удаагаа явах нь тэр. Замдаа үзээгүй хараагүй, сонсоогүй маш их зүйлээр дайрч тэр бүхэн Билэгтд сонин содон шинэхэн санагдаж яг л гадаад руу явж байгаа мэт санагдан байн байна догдлож одоо ирж байгаа болов уу дөхөж байгаа юм болов уу гэж бодсоор нэг мэдэх нь унтаж орхиж. Гэнэт машин тоормос гишгэхэд цочиж сэрээд харвал өнгө өнгийн гэрэл гялалзан холоос харагдан. Төгөлдөр ахаа тэр юу вэ. Одоо хоёулаа дөхөж байна уу. Төгөлдөр өө бараг ороод ирсэн явнаа
ахын дүү өнөөдөртөө хоёулаа манайд очоод хоноё маргааш өглөө харин ажил дээрээ очоод байрлах газартайгаа танилцаад ав. Гэхэд за гээд Билэгт чимээгүй болов. Хэсэг явж байгаад тэд таван давхар саарал байшингын гадаа зогсов. -За ахын дүү буугаарай манайх энд гээд заав. Төгөлдөр ахынд орвол гэр нь цэмцийсэн цэвэрхэн эхнэр нь гэх жижигхэн атлаа томоос том алаг нүд тормолзуулсан эгч үүднээс биднийг угтаж авав. Билэгт гутлаа тайлан цааш орвол цаад талын мухарын жижиг өрөөнөөс – Ааваа, ааваа гэж дуу дуугаа авч шуугилдан гүйх хоёр хөөрхөн охин. -За Билэгтээ миний дүү гал тогооруу ор хоол унд ид. Өнөөдөр энд сайхан амраад усанд орчих. Маргаашнаас чамайг их ажил хүлээж байгаа гэх нь тэр. За гэж хэлээд Билэгт галын өрөөнд нь орлоо. Хэзээ ч энэ яваа насандаа бараг идэх нь байтугай. Үнэрлэж барааг нь ч харж үзээгүй маш гоё хоолыг хийсэн байв.Билэгт ч дотроо ямар гоё юм бэ. Гээд гэдэс нь өлсөж хоржигнон дугархад ичих маягтай сууна. Төгөлдөрийнх юугаар ч дутахааргүй эгэл жирийн атлаа цаанаасаа тэнд байгаад л баймаар тийм сайхан дулаан мэдрэмж Билэгтэд төрав. Хүү дотроо айл гэж ийм л байдаг байх даа. Би хурхан том болоод эхнэр авч яг л Төгөлдөр ах шиг ийм
сайхан хайран дунд амьдрахсан.тэгээд ЭЭж дүү хоёроо авчраад хамтдаа үргэлж жаргалтай байх юмсан гэж бодно. Ингээд бүгд хоолны ширээнээс босож цаад өрөөнд орцгоов. Хүүхдийн дуу цангинаж аз жаргал цаанаасаа ундарч Билэгт тэднийг харан зүрх сэтгэл нь догдлож яагаад ч юм үнэхээр сайхан санагдаж байв. дотроо бас л бодно. Миний төрсөн эцэг эх маань намайг бага байхад ингээд тэд шиг надтай хамт инээж, намайг хараад баясаж биесээ тэврэн эрхэлдэг байсан болов уу. Даан ч би юу ч мэдэхгүй ухаан орсон цагаасаа л би ийм сайхан жаргал гэж байдгыг мэдрээгүй өссөн хүн дээ. Харин муу аав минь л намайг эрхэлүүлж авч үзээгүй тоглоом өмсөж үзээгүй хувцасыг авч өгдөг байж дээ гэж бодно бодно сууна. Цаг ч явсаар нэг мэдсэн шөнө23 цаг болжээ. Билэгт хажуу өрөөны газраар гудас дэвсүүлэн дээш харан хэвтээд нам унтжээ. /өөрийн биедээ баймааргүй

их хүсэл тэмүүлэлтэй Билэгт хүүгийн мөрөөдөл энэ газар энэ айлаас эхлэн гэж бодсонгүй/ . маргааш өглөө Төгөлдөр түүнийг дагуулж нэгэн барилагын компанид авчирав.өөрөө эхлэж ороод захиралтай нь уулзаж Билэгтийг дуудаад танилцууллаа. 4 үүлээ амьдардаг бололтой хоёр хоёроор давхарласан ор хоёр хананд дундаа нэг жижиг шүүгээтэй шрээ байх нь тэр. Баруун талын дээд ор харвал хүнгүй бололтой. Билэгт юмаа тэр орон дээр тавихад гаднаас за сайн байна уу. Манай өрөөнд орж байгаа юм уу чиний талаар бага сага юм сонссон. За тэгээд өнөөдрөөс энд байрлаад ажилаад амьдраад байж дээ дүү минь гэж намхан бор ах хэлээд танилцав. Ингээд хүү ажилд аа орж юу хийхээ асуув. Эхний ээлжинд барилагын туслах хийнээ гээд шавар зуурав. Урд эь Билэгт ажил хийж байан хэдий ч шавар зуурж цемент үүрээд 5 давхар луу дээш доош гүйж үзээгүй болохоор эхэндээ ажил маш хэцүү санагдав. Гэсэн хэдий ч хүү шүд зуун би заавал хийнэ гэж гүрийнэ. Үргэлжлэл бий. Э. Эрдэнэцэцэг