Home Сонин хачин “КОВИД-19” халдварын ШИНЖИЛГЭЭНД 10.946 хүн хамрагдлаа

“КОВИД-19” халдварын ШИНЖИЛГЭЭНД 10.946 хүн хамрагдлаа

2 second read
0
0
101

2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 10.946 хүн хамрагдсан байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 25 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 17 багт нийт 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 398.068 хүнийг шинжилгээнд хамруулснаас 327.467 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтал 20.772 хүн шинжилгээнд хамрагдсан байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…