Нүүр Сонин хачин Үүрд дурсагдах эрхэм- Жүжигчин Аси

Үүрд дурсагдах эрхэм- Жүжигчин Аси

0 секунд уншина
0
0
476

Монголын хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг бол олноо Аси хэмээн алдаршсан Розагийн Алтансүх юм. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, Соёлын тэргүүний ажилтан, “Шинэ үе” продакшны жүжигчин түүнд монголын ард түмэн хайртай.

“Уулын хөх сүүдэр”, “Ноён солиот”, “Буруу эргэлт”, “Хунгийн сүүлчийн дуу”, “Үхлийн симфони” зэрэг 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, уран сайхны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээжээ.

Түүний амьдралд олны алга ташилтад урамшин баярлаж явсан үе байхад, осолд орж, эмнэлэгт ухаангүй хэвтэн, үхэл амьдралтай тэмцэж явсан үе ч бий.

СУИС-д хориод жил багшилсан түүний хамгийн сүүлийн уран бүтээл “Такси” уран сайхны кино байлаа. Киноны нээлтэндээ оролцож амжихгүй өвчний улмаас таалал төгссөн.

Өвдсөн ч уран бүтээлээ хийсээр л байсан түүний хичээл зүтгэл, жаахан хүүхдийн юм шиг гэнэн инээмсэглэл, бүтээсэн дүрүүд нь монголын ард түмний сэтгэлд мөнхрөн үлджээ.

Намтар нь ч тодорхой бус түүнийг бүтээсэн дүр, найруулсан кино бүтээлүүд нь тодорхойлсоор, тодотгосоор байна. Аси бол бидний дурсан санах эрхэмүүдийн нэг мөнөөс мөн билээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *