Нүүр Сонин хачин Б.Оюунтуяа: “Belly dance” нь биеийн бүх хэсэгт зэрэг нөлөөлдөг тул ямар ч хүн сурах боломжтой. Эмэгтэй хүн бүрийг бэлхүүсний бүжгээр хичээллээсэй гэж хүсдэг

Б.Оюунтуяа: “Belly dance” нь биеийн бүх хэсэгт зэрэг нөлөөлдөг тул ямар ч хүн сурах боломжтой. Эмэгтэй хүн бүрийг бэлхүүсний бүжгээр хичээллээсэй гэж хүсдэг

50 секунд уншина
0
0
85

Б.Оюунтуяа: “Belly dance” нь биеийн бүх хэсэгт зэрэг нөлөөлдөг тул ямар ч хүн сурах боломжтой. Эмэгтэй хүн бүрийг бэлхүүсний бүжгээр хичээллээсэй гэж хүсдэг

Q.N belly dance хамтлагийн ахлагч, жүжигчин, бүжигчин (багш )Б.Оюунтуяатай ярилцлаа. Үзэсгэлэнт бүжигчин бүсгүй маань өөрийн гэсэн belly dance төвөө үүсгэн байгуулжээ.

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Belly dance-р хэзээнээс бүжиглэж багшилж эхэлсэн бэ?

-Сайн байна уу? Таньд болон энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст өдрийн мэнд хүрэе. Намайг Оюунтуяа гэдэг би жүжигчний мэргэжилтэй залуу уран бүтээлч байнаа. Би СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байхдаа өөрийн сонирхлын дагуу belly dance-ээр хичээллэж судлаж эхэлсэн. Би хөдөлгөөний урлагт их дуртай дан ганц бүжиг гэлтгүй гимнастикаар хичээллэдэг. Миний амьдралын салшгүй хэсэг бол хөдөлгөөн. “Belly dance “ бол эмэгтэй хүний төгс гоо сайхныг бие болгодог мөнхийн гоо сайхны нууц гэж нотлогдсон байдаг юм. Мөн хүний эрүүл мэндтэй шууд холбоотой бүжиг болохоор суралцаж эхэлсэн юм. Монголд анх судалж байгаад 2019 оны 11 сард Хятадад очиж Турк, Хятад багшаар дахин нарийн деталиудыг дэлгэрүүлж заалгаж ази тив дотроо багшлах эрхийн үнэмлэхээ авсан. Маш их баяртай байгаа.

-Belly dance бүжгийн онцлог юу вэ?

– Belly dance бол хүний биеийн бүх хэсэгт жигд нөлөөлдөг тул ямар ч хүн сурах боломжтой байдаг. Хамгийн эхлээд нарийхан бэлхүүс, тайлыг маш сайн гаргаж өгч, хөх өгзгийг чангалж төгс галбиртай болгож илүү эмэгтэйлэг мэдрэмжтэй болгодог.

Бие уян хатан болж өөртөө итгэлтэй эрч хүчтэй болно. Сэтгэл санаа амар тайван болж стрэсснээс ангижруулна. Дотор болон гадар өөхийг арилгаж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж бүдүүн нарийн гэдсэн дэх хийг гадагшлуулахаас гадна эмэгтэйчүүдийн савны хийг гадагшлуулж үтрээний булчин чангарна. Эм гормоныг ялгаруулж, илүү эмэгтэйлэг болгоно. Belly Dance-ээр хичээллэж бүжиглэх нь хамгийн түрүүнд эмэгтэй хүний төгс төгөлдөр байдлыг илүү их хөгжүүлдэг гэж ойлгож болно.

-Одоогоор хэдэн шавьтай вэ?

– Маш олон шавь нар байгаа Belly dance, Make up, Маникюрын шавь гээд зөндөө байгаа.

– Сургалтын үеэр дан Belly dance гэлтгүй нүүрний йога болон нүүр будалтын хичээл орж байгаа харагдсан?

– Тиймээ манай сургалтын төв бүсгүйчүүдийнхээ бүхэл тал дээр анхаарал тавьдаг. Мөн өсвөр үеийн бага шавь нартаа ариун цэвэр болоод алхаа гишгээний дасгал ордог. Өөрийн мэддэг зүйлээ бусадтай хуваалцаж заах нь надад өөрт сайхан байдаг. Би ч хөөрхөн шавь нараасаа зөндөө зүйл сурч байдаг шүү.

–Нүүрний йога болон нүүр будалтын талаар хаана ингэж мэргэшсэн бэ? Таны нүүр будалт үнэхээр төгс харагддаг.

-Баярлалаа. 14 настайгаасаа гоо сайхан арьс арчилгаа make up-р суралцаж судалж эхэлсэн . Одоо багшилж байгаа.

–Анхлан сурч байгаа хүмүүсийн хувьд цээжний хөдөлгөөн эсвэл таазаа хөдөлгөхөд бэрх байдаг. Жишээ нь цээжний хөдөлгөөнийг удаан хийхээр болоод байдаг хэрнээ, хурдан хийх гэхээр болдоггүй

– Энхий 7 хоног бол бүсгүйчүүдэд маань жоохон хэцүү санагдана. Яагаад гэвэл тааз цээжээ тусад ньхөдөлгөнө гэдэг давхар тархи мэдрэмжийн дасгал хамт явж байгаа. Энэ нь тархинд давтамжтай очсоноор дасгалаа хийж чаддаг болно. Долоо хоногт гурван удаагийн оролтод бүх хүмүүс маань сурдаг.

-Б.Оюунтуяаг илэрхийлдэг зүйлс?

Эрч хүч шантаршгүй байдал, зохион байгуулалт, төлөвлөгөө. Би аливаа саад бэрхшээл тохиолдлоо гэхэд сэтгэл санаагаар унаж алтан цагаа дэмий үрэхийг боддоггүй. Аль болох шинэ содон, эрч хүчтэй зүйлс сурч өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Ойр дотнынхон, гэр бүлдээ үргэлж эрч хүч сайн сайхан зүйлийг мэдрүүлж ярилцах дуртай.

-Өөрийн чинь бодлоор эмэгтэй хүний гоо сайхан хаана оршдог вэ?

-Эмэгтэй хүн бүрийг belly dance бүжгээр хичээллээсэй гэж боддог. Яагаад гэвэл, байгалиасаа хүүхэд төрүүлэх үүрэгтэй бие мах бодитой. Тэр хэмжээгээрээ эмэгтэй хүний гэдэс сунаж, агших тохиолдол маш их гарна. Олон хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүд маань бэлхүүсний бүжгийг бүжиглэснээр жирэмсний үеийн хэт жин нэмэлт, төрсний дараах таргалалтад өртөхгүй. Мөн Гормоны өөрчлөлтийн улмаас эмэгтэй хүн өөртөө итгэлгүй, бусдаас ичимхий болдог. Тиймээс гормоны өөрчлөлтийг намдааж, гадаад гоо сайханд нөлөөлж, дотоод гоо сайхныг аварч үлддэг.

-Төрсний дараа хэд дэх сараас belly dance-ээр хичээллэх боломжтой вэ?

-Ер нь бол жирэмсний 5-6 сартайгаас эхэлж бүжиглэж болно. Belly dance-ээр бүжиглэж байгаад төрсөн бүсгүйчүүдийн нуруунд суулт үүсэхгүй, төрөхөд өвдөлт өгөхгүй, эхийн аарцагны ясанд сайн нөлөөлөл үзүүлдэг. Төрсний дараа биеэ хэр тэнхэрснээс хамаарч 2-3 сарын дараа хичээллэж болно. Төртлөө бүжиглэж байгаад нярайлсан бүсгүйчүүд нэг сарын дараагаас шууд бүжиглэж эхэлж болно.

Эмэгтэйчүүд төрөөд гам барихгүйгээс болоод савны хий, дотор өөхлөлт их үүсдэг. Тэр нь амьдралын явцад гадагшлах ч гэсэн хөдөлгөөн хийхгүй бол тийм амархан буудаггүй. Монгол эрс тэс уур амьсгалтай учраас эмэгтэйчүүдийн маань сав, бөөр нь амархан өвдөх гээд байдаг. Тиймээс гамаа сайн барьж, хөдөлгөөнөө хийгээд, хүүхдээ сайн хөхүүлж чадвал 1 сарын дотор 20кг жинг асуудалгүй хаяж чадна. Ер нь энэ бүжиг бие галбир, бэлгийн амьдрал, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.

-Таргалалтаас хэрхэн сэргийлэх вэ?

-Төрсний дараах таргалалтад өртөж буй бүсгүйчүүд давхар витамин уух хэрэгтэй. Бүтэн хүн бүтээсэн бие хамаг өөрийн эрдсээ үр хүүхдэдээ өгсөн байдаг. Уг эрдэс витаминаа хүнснээс авахын тулд бие организм ходоод, тархи, мэдрэлд нөлөөлж идэх дуршил нэмэгддэг. Ингэснээр таргалалтын эхлэлийг тавьдаг. Төрсний дараа эрдсийн шинжилгээг нэн даруй өгч, нэмэлт витамин заавал уух ёстой.

-Өөрөө онлайнаар хичээл зааж байгаа юу. Belly dance-ээр сард ойролцоогоор хэдэн кг жин хасах боломжтой вэ?

-Би өөрөө зааж байгаа. Яг миний үгнээс гарахгүй хичээллэж чадвал 7-10 кг жин хасна. Миний хувьд өөрийнхөө жин дээр үнэхээр тоглодог. Би нэг өдрийн дотор 2 кг хасчаад гараад явж чаддаг. Энэ бол зөв цагтаа идэж, зөв цагтаа дасгал хөдөлгөөн, нойрны үр дүн. Би одоо 54кг жинтэй. Belly dance-ээр хичээллэхээс өмнө 63 кг жинтэй байсан. Хоолны дэглэм огт барьдаггүй. Хамгийн гол нь хоол идчихээд 30 мин гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хийдэг.

-Ер нь жин чухал юм уу, галбир чухал юм уу?

-Галбир маш чухал. Булчин нэмэгдэхийн хэрээр жин нэмэгдэж байдаг.

Belly dance-ийг Монгол бүжигтэй хослуулсан нь, дүрсжүүлсэн нь их өвөрмөц харагдсан. Энэ санаа хэзээ төрсөн бэ?

2019 онд belly dance сурснаас хойш (Т.Одонтунгалаг ) багштайгаа ярилцаад гоё уран бүтээл хийе гэж шийдсэн. Манай тайзны ярианы багш юм. Эхлээд соло уран бүтээл хийх гэж байсан юм дан belly dance-ын тухай. Дараа бодсон юмлдаа Монгол эмэгтэй хүн бүжиглэх гэж байгаа болохоор арай өөр байлгавал гоё болох юм байна гээд Монгол бүжигтэйгээ хослуулж шавь нартайгаа бүжиглэсэн. Клипны утга санааг өөрөө найруулж Гоо даль гэж уран бүтээл хийсэн. Энэ нь хүмүүст маш их таалагдсанд баяртай байгаа.

-Таны ирээдүйн төлөвлөгөө?

-Ойрын хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байгаа мөн эмэгтэйчүүд болон өсвөр үеийн охидод гоо зүйн болон бие бялдрын хөгжил, зөв хооллолт, хөгжлийн талаар олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн олон жүжиг уран бүтээл хийж байгаа.

Q.N belly dance хамтлаг маань олон улсын тэмцээнд оролцоно.

-Найз залуутай юу?

-Байхгүй.

-Ийм үзэсгэлэнтэй бүсгүйд танилцах хүсэлтүүд хэр их ирдэг вэ?

-Ирдэг. Гэхдээ миний ажил мэргэжил эмэгтэйлэг боловч, яг эр хүнтэй харилцах тал дээрээ нэлээд хаалттай ч гэхийн юм уу, хатуу, шударга шулуун талдаа юм байна гэдгээ анзаараад байгаа.

Саяхан шинэ жилийн өмнө хөхөөрөө бүжиглэж байгаа бичлэг цахим орчинд “хит” болсон. Энэ талаараа?

Шинэ жилийн мэндчилгээ болгоод тоглоод хийсэн /инээв/Хүмүүсийн анхаарлыг тэгж их татна гэж бодоогүй ээ. Бараг үзсэн бүх хүмүүс хөхөө хөдөлгөж үзсэн байна лээ

-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Бүсгүй хүн бүр байгалиасаа өөрийн гэсэн гоо сайхан, өвөрмөц онцлогтой байдаг. Өөрийнхөө гоо сайхныг олж харахгүйгээр бусдын гоо сайхныг өөрөөсөө илүү тахин шүтэж байгаа нь анзаарагддаг. Та энэ хорвоод цорын ганц дахин давтагдашгүй хувь хүн гэдгээ ойлгож өөрийгөө хайрлаарай. Баярлалаа

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *