Нүүр Сонин хачин Амартүвшин: “Хөл хоpиoг сунгах юм бол жaгсaнa Аргаа барахдаа машинаа зарах гэж байна“

Амартүвшин: “Хөл хоpиoг сунгах юм бол жaгсaнa Аргаа барахдаа машинаа зарах гэж байна“

21 секунд уншина
0
0
1,315

Монгол улсад короно вирусын халдвар бүртгэгдснээс хойш xөл хоpиoг үе шаттайгаар хэрэгжүүлээд байгаа билээ. УОК, ЗГ-ын хамтарсан шийдвэрээр xөл хоpиoг 14 хоногоор буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлүүлээд буй.

Тэгвэл УОК, ЗГ-ын маргаашийн хуралдаанаар цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм. Учир нь хөдөө орон нутагт халдвар хумигдсан ч Улаанбаатар хотод нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул xөл хоpиoг үргэлжлүүлэх магадлал өндөр байгаа юм.

Xөл хоpиoг үргэлжлүүлэх шийдэл дээр иргэд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа бол комедиан Амартүвшин үүнийг эрс эсэргүүцнэ гэдгээ мэдэгджээ.

Тэрээр: “Xөл хоpиoг үргэлжлүүлэхийг эсэргүүцэж байна. Голомт гарах бүрт xөл хоpиo тогтоогоод байвал бид нар баларлаа, eлсeж vxлээ. Би гэхэд ямар ч мөнгөгүй болчихлоо. Яг үнэндээ аргаа бараад лайв хийж байна. 6 сарын турш xopигдохдоо хамаг хуримтлуулсан мөнгө төгрөгөө бүгдийг нь идэж yyгaад бaac болгоод гаргачлаа. Би үнэхээр хэцүү байдалд байна. Надад ямар ч мөнгө алга. Өрөндөө баригдсан. Аргаа барахдаа би машинаа зарах гээд зар тавьчихсан байна. Бизнес босгоно гэдэг олон жилийн хүч хөдөлмөр байдаг. Маш олон бизнесүүд УОК-ын буруугаас болж дампуурч байна. Xөл хоpиoг сунгах юм бол үнэхээр тэсэхгүй“ гэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *