Нүүр Өгүүллэг Хүний мөс ба тавилан 8 р хэсэг.

Хүний мөс ба тавилан 8 р хэсэг.

1 секунд уншина
0
0
1,967

Ингээд Ариун Билэгт хоёр явсаар Ариуны гэрт ирэв. Билэгт гаднаас харж хэсэг зогссоноо. Урдын хэвээрээ байна даа гэж бодно. Харин Ариун хүүе миний дүү яагаа вэ орцгоое.гэхэд Билэгт Өө за гээд

бишүүрхэнгүй дуугаар хэлээд гэрт орвол. Ариун эгчийн хоёр хүүхэд л гэртээ байв. харин Сүхээ ах огт үзэгдсэнүй. Нүдээрээ гэр доторхийг гүйлгэж харвал огт байсангүй. Сүхээс айж байсан учир хэсэгтээ санаа

нь амрах шиг болов. Ариун за цай уу? Хувцасаа тавчих хэдэн жил уулзалдаагүй болохоор хэсэгтээ л эвгүй байж магадгүй. Гэхэд нь

Билэгт аан харин тиймээ гээд инээмсгэлэн. Гэсэн хэдий ч Билэгт хүү Энхрий ээж Болор хоёртоо санаа нь зовж сууна. Нөгөө муу Мийгаа ах ирээд агсам согтуу тавих бий дээ гэж маш олон зүйлыг бодож шанлана. Хэдийгээр Билэгт багаас их зовлон үзсэнч өр нимгэн энэрч

хайрлах сэтгэлтэй хүү болж өсчээ. Гэнэт гаднаас хаалга тор хийж хэн нэгэн орж ирэх шиг болов. Юм бодож байсан болохоор цочоод эргээд харвал Сүхээ ах тэргэнцэр дээр суусан байв. Юу болсоныг Билэгт ойлгосонгүй. Дотроо гайхан бодов. Намайг бага байхад эрүүл саруул

зүгээр л явдаг байсан шүү дээ. Гэж бодож Сүхээг харна. Харин Сүхээ ч урдны нөгөө ааш омог байгаадаа бардаж ядсан хүн биш болжээ. Омголон догшин зан нь дарагдаж Ариун эгчийн гарыг харж суух нь Билэгтэд өрөвдмөөр санагдав. Харин Сүхээ Билэгтийг тансангүй за энэ чинь хэн билээ гэж Ариунаас асууна. Харин Ариун нөгөө бага балчир байхад нь чиний үнэн голоосоо үзэн ядаж хөөж тууж нохой шиг үздэг байсан хүү ийм том болсон байна. Азаар их сайн хүмүүс өргөж авжээ гэхэд. Сүхээ чимээгүй болчихов царайг нь харахад гэмшиж өөрийгөө буруутгасан шинжтэй толгойгоо гудайлган 2р хөлрүүгээ харан сууна. Ингээд Билэгт Сүхээс айж байсан айдас нь үгүй болж бага ч гэсэн санаа нь амрав. Шөнө унтахаар хэвтэхээсээ өмнө Ариунаас асуув.

Ариун эгчээ Сүхээ ах яасан юм бэ. Гэхэд Сүхээ 2-р жилийн өмнө үйлдвэрийн осолд орж улмаар эмнэлэгт маш удаан хэвтсэн. Харин 2р хөл нь мэдээгүй болж үлдсэн юм даа. Тиймээс л би чам дээр очих завгүй байлаа хүү минь гэхэд Билэгт хөөрхий дөө муу Сүхээ ах минь гэж дотроо бодно. Хэдийгээр бага байхад нь түүнийг зодож загнаж хөөж тууж элдвээр хэлж байсан ч гэсэн хүү түүнд өөрийгөө өс санах эрхгүй гэж үзнэ. Учир нь Ариун эгч надад маш их тус хүргэсэн байхад гэж бодоод нам унтжээ. Маргааш өглөө болж Билэгт гадаа гарвал Сүхээ Ариун хоёр гадаа сууж хоорондоо ярилцаж байв. харин Билэгт тэднийг ажиглан зогсож Дотроо Баатар аавыгаа үгүйлэн сангалзана. Мөн Болор Энхрий дүү 2-г маш их санаж байлаа. Билэгт хэдий 8 настай жаахан хүүхэд ч гэлээ юмны учрыг ойлгож их л сийрэг ханддаг болсон нь амьдралын сургамж гэлтэй. Сүхээ Ариун хоёр маш их өрөнд

орсон бололтой хоёул өрнийхөө талаар ярж цаашид хэрхэн амь зогоож өр ширээ дарах талаар ярилцаж байлаа. Төд удалгүй тэднийд банкнаас хүмүүс ирж байшин эд хогшил гээд бүхнийг хураан битүүмжлэх шийдвэр гарсан талаар хэлээд явлаа. Энэ үед Билэгт би том болоод Ариун эгч бас ээж дүү хоёроо сайхан амьдруулах юмсан гэж бодно. Мэдээж Ариун яахаа мэдэлгүй хий сандарч Сүхээ дотроо юу ч юм бодож байгаа нь илт гаднаас нь харагдана. Билэгт энэ үед өөрийгөө эднийхээс явах ёстой гэж бодоод Орой нь тэднийхээс гараад явлаа. Учир нь тэд маш их өртэйгээс гадна хүүхдүүдээ тэжээхэд хүртэл бэрх байхад би Ариун эгчид төвөг удаад яахав гэж боджээ. Мэдээж Билэгтд очих газар хэсэгтээ байсангүй. Эхний ээлжинд орцоор хоноглож, өлсөхийн эрхэнд зах дээр очиж тэрэг түрж машин угааж хүүхэд ойр зуурхан хийх боломжтой бүхий л ажлыг хийж эхлэв. Мөн

тэндээ хэсэг бүлэг тэнэмэл гэр оронгүй хүүхдүүдтэй танилцаж хамт ажил хийж ойр зуурын мөнгө олдог болов. Тэд хаа сайгүй байх бөгөөд зарим нь тараншенд зарим нь гэр оронтой ч очиход бэрх гэр гэж хэлэхэд хэцүү эцэг эх нь архи дарсанд ороод өөрийн ухаанаа алдсан тийм л хүүхдүүд байлаа. Билэгт хэдийгээр тэд нартай нөхөрлөсөн ч гэлээ хэнийг ч дагахыг хүсссэнгүй гагцхүү Баатар аавынх нь хэлдэг миний хүү сайн хүн болно. Ээж дүү хоёроо сайн хараарай гэсэн үг л толгой д нь эргэлдэж байв. харин тэр дундаас Болдхуяг гэх хүү Билэгтийн нүдэнд тусна. Насаар бол Билэгтээс 1 ах Билэгт түүнтэй нөхөрлөж/Ариун харин Билэгтийг хайсаар / Болдхуягын гэрт нэг өдөр очихоор болоод тэр хоёр явлаа. Болдоо эмээгийнхээ хамтаар улаанчулуут гэх хогын цэгний хажууханд амьдардаг бөгөөд эмээ нь маш хүнд сүрьеэ өвчтэй тул хэвтэрт босох тэнхэлгүй харин болдхуяг өдөржин хархорин, нарантуул гээд бүх л захаар хэсэж ажил хийх үедээ хийж хог хоолны хаядал түүх үедээ түүж махны шулсан яс түүж аваад үүрч ирж орой нь түүгээрээ амиа зогоож иддэгийг Билэгт мэдэв. /дотроо надаас илүү зовлонтой хүн гэж бас байдаг юм байна гээд эмгэнийг өрөвдөн харна./ гэтэл Болдхуяг за май гээд халтардсан шар

саванд хоол хийж өгөөд инээмсгэлэн. Энэ өрөөс эхлэж Билэгт тэднийд байхаар болов. Мэдээж ядуу зүдүү амьдралд нухлагдсан хүүхдүүд хар ажил хийж мөнгө олох аргыг суралцсан байдаг тул Билэгт Болдхуяг хоёр хамтдаа лааз сав түүнэ. Басхүү гэртээ модны өөөдөс шатааж гал түлж болохоор бүхнийг цуглуулан авчирна. Бага балчир хүүхдүүдэд байхааргүй хэр баргын ухаан тэднээс гарна. Зарим үед гадуур явж байгаа эцэг эхдээ уурлаж гомдож тоглож наадаж байгаа үеийн хүүхдүүдийг хараад тэд атаархан харна. Нэгэн өдөр тэднийг лааз саваа түүх гээд гараад явсан хойгуур нь Болдхуягын эмээ нь нас барсан байлаа. Орой ирээд тэд эмээгээ харж хамтдаа уйладаж

хажууханд байдаг хогын цэгнээс хог түүдэг хүмүүсийг дуудаж ирэв. Тэдгээр хүмүүс бол нийгмийн эмзэг бүлгийн гэх тодтголтой. Тэдэнд болоод нас барсан эмээд нь эмнэлэг сургууль халамжын ямар нэгэн зүйл үйлчилдэггүй байж. Учир нь тэд бичиг баримтгүй гэх шалтгаантай. Тэр хүмүүс ирээд эмгэний бүх хувцасыг тайлаад хогын цэгийг даваад цаахан байдаг уулын бэлд нүх ухаад эмгэнийг халтар болсон цагаан даавуугаар ороож оршуулав. Энэ өдрөөс Билэгт Болдхуяг хоёр бие биедээ хань бараа болж заримдаа Билэгт Аав, ээж дүү Ариун гэр бүл гээд бүхнийг ярина.түүний амьдралд эдгээр хүмүүс маш том орон заг эзэлнэ. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч өвлийн хүйтэн хаяанд ирж, нэг мэдэхэд хавар тэгээд зун ,намар болсоор Ариуны гэрээс хүү явсан өдрөөс хэдийн 4 жил өнгөрчээ. Үргэлжлэл бий Зохиолыг бичсэн.Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *