Нүүр Өгүүллэг Хүний мөс ба тавилан 7-р хэсэг.

Хүний мөс ба тавилан 7-р хэсэг.

2 секунд уншина
0
2
1,356

Баатар хүүе миний хүү нааш ир аав нь хүүдээ маш гоё билэгтэй ирсэн гээд. Авчирсан чемоданаа ухан дотроос нь томоос том машин гаргаж ирээд хүүд өглөө. Билэгт хэдий 1-р анги ч гэлээ. Ийм гоё билэгийг

хэнээс ч авж үзсэнгүй. Харин аав нь түүнд өгөхөд маш их баярлалаа. Маргааш Билэгт найзууддаа гайхуулах нэг шинэ юмтай болсондоо шөнө нойр нь хүрсэнгүй хөрвөөсөөр өглөө болголоо. Өглөө босоод бүгд

ширээнийхээ ард сууна цайгаа ууцгаана. Харин Баатар ахин ондоо хотруу томилолтоор явахаар болсоноо хэллээ. Иргэж ирээд та 3 тайгаа

маш удаан хамт байна аа. Гэхэд Болор чи чинь дөнгөж өчигдөрхөн ирээ биз дээ. Гээд дурамжхан хэрнээ ууртай lхэлнэ. Харин Баатар хажил шүү дээ энэ удаад удахгүй яваад ирнээ. Битгий санаа зовоороо

гэж хэлээд цайгаа ууж дуусаад юмаа бэлдэж аваад гараад явлаа. Гэрийн гаднаас жолооч нь гэх халзан толгойтой ах хүлээн зогсон.

Харин Билэгтэд нэг л муу совин татаад байгаа юм шиг санагдаж өөөрийн мэдэлгүй Ааваа та битгий яваач гээд ардаас нь чанга тод дуугаар орилоход Баатар эргэж харсанаа хүү минь Аав нь удахгүй ирнээ. Ээж дүү хоёроо сайн хараад зуныхаа гэрийн дааалгавараа сайн хийгээрээ. Аав нь ирээд хүүгээ шагнана. Чамд итгэж байгаа шүү гээд машиндаа суугаад хөдлөв. Энэ үед Билэгт өөрийн эрхгүй уйлж ардаас нь машиныг далдартал хараад зогсов. Маргааш өдөр нь Болорын утас дуугарлаа. Болор байна уу Тийм байна. Хаанаас ярьж байгаа

билээ.гэсэнээ дууных нь өнгө нь өөрчлөгдөж Та чинь юу яриад байгаа юм бэ. Би таны яриад байгааг ойлгохгүй байна. Гэсэн ээ нулимс нь нүд дүүрээд мэлтэлзэж аяга нь даахгүй хацарыг нь даган урсан. Харин Билэгт Ээжээ та зүгээр үү гэж. Амьдралдаа анх удаа Болорын уйлахыг хараад гайхав. Ингээд Бодор утсаа салгаад Дүү Мягмарсүхийг хашигран дуудлаа. Нүднийхээ нуухийг ч бүрэн арилагаж амжаагүй Мийгаа гүйн гарч ирээд яасан бэ? Та яагаад уйлаа вэ. Энхрий өвдөө юу үэхэд Болорзаяа хэсэг чимээгүй эхэр татан уйлахад түүнийг дагаад энхрий уйлав. Хэсэг юу ч хэлэлгүй уйлж байсанаа. Мийгаа цагдаагын

газар луу явъя Ах чинь гээд ахиад л уйлав. Билэгт юу болсоныг огт ойлгосонгүй хий ийш тийш нь нүдээ бүлтэлзүүлэн гайхан чимээгүй зогсоно. Энэ үед болор Баатар ах чинь осолд оржээ. Тэгээд тэгээд өнгөрсөн гэнэ гээд хамаг байдгаараа бахиран уйлхад Билэгт сая л юу болоод байгааг ойлгож хэсэг балмагдсан аятай зогсож байсанаа ААваа гэж өөрийн эрхгүй дуу алдан уйлав. Цагдаагын газарлуу Болор явж Билэгт ганцаараа гэртээ хоцров. Ингээд л энэ хорвоо дээр түүнийг гэдэг байсан цор ганц хүн үгүй болсоныг Билэгт хүү маш сайн ойлгож байлаа. Баатарыг оршуулахаар маш олон хүн цуглажээ. Ажил явдал өнгрөөд 7 хоноход Болор Билэгттэй юу ч дуугарсангүй энэ нь түүнийг шийтгэж байгаа мэт санагдаж юу хийхээ мэдэхгүй аавынхаа зурагруу

байн байна харна. Цаг хугацаа явсаар нэг мэдэхэд намар бролж хүүхдүүд сургуульдаа орох болов. Харин энэ нь Билэгт хүүгийн хувьд маш хэцүү байлаа. Учир нь хэнч түүнийг гэсэнгүй яг л урд бага балчир байхад бүх хүмүүс түүнрүү харц шилбүүрддэг байсан шиг энэ удаад мөн адил тийм санагдана. Болорын дүү Мягмар Баатарыг өнгөрсөнөөс хойш тэднийд байхаар болж үе үе согтуу ирж агсам тавьж ээжийг нь зовоодог байв. /Болор нөхрөө өнгөрсөнөөс хойш нөгөө их эрх ямба нь үгүй болж өмсөх зүүхээр гачигдсан билээ/ заримдаа Билэгтийн үйл тамын үзэж шөнө дөл хүртэл гарын өргүүлэн ямар нэгэн байдлаар тамлаж зовооход Билэгт дотроо түүнийг үзэн яддаг байв. 9р сарын 1 болж бүх хүүхэд хичээл дээ явахад билэгт харин хуучин порм багдсан цамцаа өмсөөд дуртай дургүй алхан. Дотроо миний амьдрал яагаад ийм юм бэ. Миний жинхэнэ ээж аав минь хаан байдаг юм бол Ариун эгч яагаад ирэхээ болисон юм бол гээд л элдвийг бодон явтал гэнэт Билэгтээ гээд хэн нэгэн дуудах шиг

болов. Эргээд харвал Болор ээж байдагаараа уурлажээ. /Аавыг нь өнгөрсөнөөс хойш Болор үе үе гадуур тэнэж заримдаа гэртээ ирж хонохоо байж заримдаа согтуу ирж Энхрий Билэгт хоёрыг ор тас мартсан юм шиг лбайдаг болсон./Билэгт өө ээж яасан бэ та энд юу хийж яваа юм бэ. Гээд асуухад Болор би ажил хийж та 2-г тэжээх хэрэгтэй. Чи гэртээ харьж дүүгээ хар би багшид чинь хэлсэн гэж хэлээд Билэгтийг дагуулаад явлаа. Ингээд Билэгт сургуулиас гарч гэртээ дүүгээ харж гэрийн ажил хийж заримдаа хүний ойр зуурхан хөнгөхөн ажилыг хийгээд ээж дүү хоёртоо талх юухан ийхэн дөхүүлдэг болов. Харин Болор дотроо билэгтийг үзэн яддаг хэвээрээ. Нэг өдөр Билэгт гэртээ яваад ортол итгэмээргүй хүн тэднийд ирсэн байлаа. Тэр хүн бол Ариун Болор түүнийг олж иржээ. Учир нь Билэгтийг Ариунд өгж явуулахаар ярилцсан байв. Ариун эгчийг харахад урьдын даруухан хөөрхөн эгч үгүй болжээ. Цаанаа нэг л гунигтай харагдн гэсэн хэдий ч билэгтрүү инээмсэглэж ахин тэр хоёр хорвоогийн хатуу үнэний эрхээр уулзах нь тэр билээ. Энэ үед Болорзаяа за Билэгтээ би эндээс нүүхээр шийдсэн чамайг аваад чвж чадахгүй нь нэг хэсэгтээ Ариун эгчийндээ очоод байж бай гэв. Билэгт

ээжээ та намайг битгий явуулаач дээ. Аав надад ээж дүү хоёроо маш сайн хараарай гэж захисан. Би та хоёрыг алдмааргүй байна гэж хүү нулимсаа барьж диилэн хэлнэ. Харин Болор зөвшөөрсөнгүй. Хүү бодно Ариун эгчийнд очвол Сүхээ ах намайг загнах байхдаа. Гээд. Ингээд хүүг Ариун ярьсан ёсоороо аваад гарлаа. Тэд замдаа элдэвийг ярилцав. Ариун Биэгтээ чи маш том болжээ. Үнэхээр жаахан хэлд ч бүрэн орж амжаагүй байхад эгч нь чамайг олж билээ. Миний дүү их лзовлон амссан даа. Одоо тэр зовлон дууссан байлгүй дээ. Гэхэд Билэгт хэрсүү зан гаргаж та битгий санаа зовдоо би одоо өөрийгөө тэжээж чадна. Би ажил хийж мөнгө авдаг гэж хэлэв Ариун дотроо инээмсэглэж . хүүгийн ардаас харан алхан. Ийнхүү бодно. Билэгт хүүг баатар энэ хэдэн жилийн дотор үнэхээр сайн өсгөжээ. Гэхдээ бас яагаад түүнээс нүүр бууруулан орчлонгоос зугтаад явчихав даа. Дээд тэнгэр дээр Билэгтийн ээжийг олж уулзаад Билэгтийн гомдолыг заавал тайлж өгөөрэй гэж дотроо өөрөө өөртөө хэлж алхна. Билэгт хүү цаанаасаа л нэг л гунигтай. Толгой доош гудайн газар ширтэж ямар нэгэн юм боДож байгаа нь илт мэдэгдэж байлаа…….. Үргэлжлэл бий Зохиолыг маань хүлээн хүлээн уншдаг, Эрхэм уншигч нартаа баярлалаа. Зохиолоороо ном гаргахаар бэлтгэж байгаа тул ахин үргэлжлэлийг оруулж амжхааргүй байгаа билээ. Тухайн зохиол нийт 15 хэсэгтээ. Хэрэв та зохиолоо үргэлжлүүлэн уншихаар яарч байвал надруу чат бичээрээ. Баярлалаа.

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *