Нүүр Лайфстайл Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйгийн эр нөхрүүд ямар хүмүүс байдаг вэ?

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйгийн эр нөхрүүд ямар хүмүүс байдаг вэ?

14 секунд уншина
0
0
116

Форбес сэтгүүлээс 2020 оны хамгийн нэр, нөлөө бүхий хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг олон нийтэд танилцуулсан билээ. Үүний эхний 10-т өндөр амжилттай яваа бизнес, улс төрийн зүтгэлтэн бүсгүйчүүд багтсан боловч бид энэ удаа тэдний ажлын амжилтыг бус, хувийн амьдралыг онцолж байна. Эдгээр хүчирхэг эмэгтэйчүүдийг дэлхий даяар чадварлаг албан хаагч, зарчимч удирдагч зэргээр нь мэдэх боловч тэд ч мөн бусад бүсгүйчүүдийн адил хэн нэгний эхнэр, хайртай эмэгтэй тул уг өнцгөөс энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэйгийн эр нөхрүүд ямар хүмүүс байдаг вэ?

1 Германы Канцлер Ангела Меркель Тэрээр анхны нөхөр болох Ульрих Меркелээс 1982 онд салсан ч овгийг нь өөртөө авч үлдсэн бөгөөд өдгөө эрдэмтэн, квант химич Иоахим Зауэртай ханилаад 20 гаруй жилийг ардаа үджээ. Тэд 80-аад онд Берлиний Шинжлэх Ухааны Академид танилцаж байсан боловч хожим хойно буюу 1998 онд гэр бүл болсон байна.Мекелийн нөхөр улс төртэй ямар ч холбоогүй хэдий ч Ангелад үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чаддаг тухай дурдаж байсан юм. Гэхдээ тэд гэр бүлийнхээ орчинд ажлын талаар тийм ч их ярьдаггүй ба хамтдаа хийдэг өөр зүйлстэй аж. Жишээлбэл, тэд дуурь үзэх, гадуур зугаалах, явган аялал хийх зэргээр цагийг хамт өнгөрүүлдэг гэнэ.

Германы Канцлер Ангела Меркель

2.Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард Францын алдарт эмэгтэй Кристин Лагард Вилфрид Лагардтай гэр бүл болж, Томас, Пьер-Анри хэмээх хоёр хүү төрүүлжээ. Гэвч тэд 10 жилийн хамтын амьдралын дараа гэрлэлтээ цуцлуулж, тус тусын замаа хөөхөөр шийдсэн байна. Кристиний хоёр дахь нөхөр бизнес эрхлэгч Эверран Гилмор байсан боловч энэ харилцаа нь анхныхаасаа ч богино хугацаанд дуусгавар болов.

2006 онд тэрээр Марселийн бизнес эрхлэгч Ксавье Жиокантитай болзож эхэлсэн байна. Тэд оюутан байхдаа бие биенээ мэддэг байсан боловч зөвхөн найзын харилцаатай удаан хугацааг өнгөрөөсөн аж. Кристин, Ксавье нар 2006 оноос хойш одоог хүртэл хамт байгаа юм.

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард

3.АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис Камала өөрийн нөхөр, хуульч Даг Эмхоффтой санаандгүй байдлаар танилцсан байна. Энэ явдал 2013 онд болж өнгөрсөн бөгөөд тухайн үед хоёулаа 49 настай байжээ. Хосууд 2014 онд гэрлэсэн байна. Хэдийгээр тэдний дундаас гарсан хүүхэд байхгүй боловч Эмхоффийн хүүхдүүд болох Коул, Элла нар Камалаг чин сэтгэлээсээ хайрладагаар барахгүй, “Момала” хэмээн дууддаг тухай хэд хэдэн ярилцагуудад дурдаж байлаа.

АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис

4.Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Урсула амьдралын хайр, профессор, бизнесмэн Хэйко фон дер Лайентай оюутан байхдаа танилцаж байжээ. Тэд 1986 онд буюу Урсула 27 настай, Хэйко 31 настайдаа гэр бүл болсон байна. Тэд өдгөө 7 хүүхдийн эцэг, эх бөгөөд хүүхдүүд нь өсч том болсон ч Хейко, Урсула нарын мэдрэмж залуу насных шигээ золбоолог хэвээр гэнэ. Фон дер Лейений хэлснээр түүний хувьд гэр бүлээс илүү чухал зүйл байхгүй бөгөөд тэр ихэнх цагийг гэртээ өнгөрөөх дуртай гэсэн юм.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен

5.Мелинда Гейтс – Билл ба Мелинда Гейтсийн сан Мелинда, Билл Гейтс нар анх ажил дээрээ танилцсан байна. Компьютерийн суут ухаантан нь компанийнхаа сайн ажилтан, өндөр өсгийт болон хээнцэр хувцас сонирхдоггүй, даруу төлөв бүсгүйд сэтгэл татагдсан гэнэ. Гейтс бүсгүй хүний гутлын өсгий намхан байх тусмаа ухаалаг байдаг гэдэгт итгэдэг нэгэн байв.

Мелинда хэдийгээр хуримынхаа дараа Майкрософтоос гарсан боловч карьераа орхиогүй. Дэлхийн хамгийн нэр, нөлөө бүхий бүсгүйчүүдийн эгнээнд багтах Мелинда Гейтс үүнтэй дүйцэхүйц хугацааг ажилдаа зарцуулдаг боловч түүний гэр бүл болох нөхөр, хүүхдүүд нь гомдоллож байсан удаа нэгээхэн ч үгүй аж.

Мелинда Гейтс – Билл ба Мелинда Гейтсийн сан

6.Женерал Моторс компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра Мэри 1985 онд их сургуулиа төгсөөд удалгүй менежментийн зөвлөх Энтони Барратай гэрлэсэн бөгөөд хосууд Николас, Рейчел хэмээх хоёр хүүхэдтэй. Нөхөр, хүүхдүүд нь түүний амьдралын хамгийн чухал хэсэг гэдгийг бизнес эрхлэгч эмэгтэй үргэлж онцолдог билээ. Тэрбээр хүүгээ сургуулиас нь авахын тулд томоохон уулзалтуудаас татгалзах эсвэл охиныхоо хөлбөмбөгийн тоглолтыг үзэхээр чухал уулзалтыг яаравчлан дуусгахдаа огтхон ч эргэлздэггүй. Энэ бол түүний гэр бүлийн аз жаргалын нууц гэнэ.

Женерал Моторс компанийн гүйцэтгэх захирал Мэри Барра

7.АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Нэнси, Пол Пелоси нар гэр бүл болоод 58 дахь жилийн нүүрийг үзэж байна. Тэд коллежид сурах явцдаа танилцсан ба төгсөөд 1963 оны 9-р сард Балтимор дахь Католик сүмд гэрлэсэн аж. Үүний дараа шинэхэн гэрлэсэн хосууд Нью-Йорк руу нүүж, хэдэн жилийн дараа дахин Сан-Франциско руу нүүжээ. Нэнси, Пол нар таван хүүхэдтэй, өнөр өтгөн айлын эцэг, эх юм.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси

8.Grupo Santander-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ана Патрисиа Ботин Чинээлэг айлын охин Ана өсөх ирээдүйтэй, чадварлаг залуу Гильермо Моренез Мариатегуитай гэрлэжээ. Анагийн эргэн тойронд байсан бүх хүмүүс түүнийг Андалузийн газар эзэмшигчдийн гэр бүл болох Боргетто Маркизисын отгон бэр болсонд баяр хүргэж, азтайг нь гайхаж байв. Олны элдэв хэл ам тэднийг тавгүйтүүлж байсан ч хосууд одоог хүртэл хамт байгаа нь тэдний нэгнээ гэсэн сэтгэл үнэн болохыг нотолж байна. Тэдний гэр бүл Фелип, Хавьер, Пабло гэсэн гурван хүүхэдтэй.

Grupo Santander-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ана Патрисиа Ботин

9.Fidelity Investments компанийн гүйцэтгэх захирал Абигаил Жонсон Абигаил 1988 онд Кристофер Ж.МакКаунтай гэрлэж, дараа нь коллежоо төгсөөд боловсролоо ахиулахаар дахин сурч, MBA-д элсэв. Тухайн үед түүний дурлалт залуу Консалтинг фирмийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Кристофер одоогоор эрүүл мэндийн чиглэлийн Iora Health компанийг хариуцан ажиллуулдаг байна. Хосууд хоёр охины хамт Бостонд амьдардаг.

Fidelity Investments компанийн гүйцэтгэх захирал Абигаил Жонсон

10.Anthem компанийн гүйцэтгэх захирал Гэйл Будро Гэйл, Терри нар анх спортын тусламжтай учирсан байна. Тэд 1989 онд гэрлэсэн ба олон бэрхшээлийг хамтдаа даван туулж, бүхнийг тэгээс эхлэн цогцлоосон тухайгаа хэд хэдэн ярилцлагууддаа цухасхан хуваалцсан байдаг. Хувийн амьдралынхаа талаар төдийлөн яриа дэлгээд байдаггүй тэдний гэр бүл Кристофер, Эван хэмээх хоёр хүүтэй ажээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *