Нүүр Сонин хачин Улсын наадамд хамгийн олон удаа үзүүрлэсэн бөхчүүд

Улсын наадамд хамгийн олон удаа үзүүрлэсэн бөхчүүд

2 секунд уншина
0
0
137

Улсын наадмын дэвжээнд түрүүлж чадсангүй гэх харуусал, үзүүрлэлээ хэмээх бахдал хосолсон үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг хамгийн олон удаа мэдэрсэн бөхчүүдийг танилцуулъя.

9. Улсын гарьд Б.Гантогтох – 3 удаа

2000 онд,

2002 онд,

2004 онд тус тус үзүүрлэсэн. Улсын их баяр наадамд 3 удаа үзүүрлэж 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар гарьд цол хүртсэн. Хоёрт нь А.Сүхбаттай, нэгд нь Г.Өсөхбаяртай үлдэж үзүүрлэсэн.

8. Улсын арслан П.Дагвасүрэн – 3 удаа

1973 онд,

1976 онд, 1

977 онд тус тус үзүүрлэсэн.

7. Улсын аварга Д.Хадбаатар – 3 удаа

1979 онд,

1983 онд,

1985 онд тус тус үзүүрлэсэн. Тэрээр 2 удаа шоронд ял эдэлсний улмаас ид үедээ нэлээн хэдэн жил улсын наадамд барилдаж чадаагүй билээ.

6. Дархан аварга Ш.Батсуурь – 3 удаа

1949 онд,

1953 онд,

1957 онд тус тус үзүүрлэсэн. Түүнийг 1949 оны наадмаар, хамт бэлтгэл хийж байсан Пагмын Аюуш заантай үзүүр түрүүнд үлдээд бууж өгснөөс болоод бөхийн тэнгэр нь харьж, дахин наадамд түрүүлж чадаагүй гэж ярих нь бий. Гэхдээ ийм явдал болоогүй бол хэд хэдэн түрүү авах байсан гэж үеийн бөхчүүд ярьдаг байв.

5.Улсын аварга Д.Сумъяабазар – 4 удаа

1998 онд,

1999 онд,

2003 онд,

2005 онд тус тус үзүүрлэсэн. Долгорсүрэнгийн Сумъяабазар нь үндэсний бөхийн Монгол улсын аварга, чөлөөт бөхөөр олимпын наадамд оролцож байсан yлс төрч, бизнесмэн, мэргэжлийн тамирчин юм.

4. Дархан аварга Ж.Мөнхбат – 4 удаа

1972 онд,

1975 онд,

1978 онд,

1982 онд тус тус үзүүрлэсэн. Жигжидийн Мөнхбат нь Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт тамирчин байсан юм.

3.Дархан аварга Д.Дамдин – 5 удаа

1961 онд,

1966 онд,

1968 онд,

1969 онд,

1970 онд тус тус үзүүрлэсэн. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.

2.Дархан аварга Д.Цэрэнтогтох – 5 удаа

1981 онд,

1986 онд,

1987 онд,

1988 онд,

1990 онд тус тус үзүүрлэсэн. Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

1.Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – 5 удаа

1992 онд,

1993 онд,

1995 онд,

1996 онд,

1997 онд тус тус үзүүрлэсэн. Олон жил түрүү бөхийн таамагт нэрлүүлж, түүнийг нь ч амжилтаараа харуулж барилдчихаад ганц ч удаа босоо үлдэж чадаагүй Д.Мөнх-Эрдэнэ арслангийн амжилтад өдгөө ч спортын хорхойтнууд харамсаж явдаг. Тэгэх нь ч аргагүй. Дээрх таван үзүүрийнхээ ганцад нь л түрүүлэхэд аварга цол хүртэх байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *