Нүүр Uncategorized Ген засварлах аргачлалыг хөгжүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Ген засварлах аргачлалыг хөгжүүлсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

6 секунд уншина
0
0
48

Нобелийн физик, химийн салбар дахь шагналтнууд тодроод буй. Хар нүхийг судлаж, галактик дахь ертөнц, одон орны орчлын тухай шинжлэх ухааны ойлголтыг нэгэн шат ахиулсан Английн физикч Рожер Пенроуз, Германы одон орны физикч Рейнхард Гензел, Америкийн одон орон судлаач Андреа Гез нарт физикийн салбар дахь Нобелийн шагналыг олгосон. Пенроузын судалгаа хар нүхний үүслийг Энштейний харьцангуйн онолоор тайлбарлах бүрэн боломжтойг баталсан ба энэ онолыг нээсэн Энштейн өөрөө ч хар нүх байдаг гэдэгт итгэдэггүй байж. 

Нөгөө хоёр эрдэмтэн галактикийн төвд оддын орчлыг захирч буй ямар нэгэн маш хүнд биет буйг нээн илрүүлсэн юм. Сүүн замын тэг голд орших энэхүү биетийг хар нүх хэмээн таамаглаж буй. Сансрын хий болон тоосноос тогтсон үүлэн хөшгөөр халхлагдсан тэрхүү биетийг дэлхийн хамгийн том телескопоор дурандаж, олон жилийн турш энэ биетийг судлах аргачлалыг боловсруулж, хөгжүүлсээр эцэст нь сүүн замын голд аварга том хар нүх байна хэмээх дүгнэлтэнд хүрснээр энэхүү шагналыг хүртэж байна. 

Харин өчигдөр химийн салбар дахь Нобелийн шагналтнаар микробиологич, генетик судлаач Франц эрдэмтэн Эммануэл Шарпантье, Америкийн биохимич Женнифер Дудна нар тодорлоо. Тэд “CRISPR/Cas9” генийн инженерчлэлийн шинэ технологийг нээж, амьтан, ургамал, микроорганизмын зэрэг бүхий л генийг өндөр нарийвчлалтай засварлах боломжийг шинжлэх ухаанд өгсөн. Тэдний нээлт молекулын шинжлэх ухаанд хувьсгал болж, хорт хавдрын эмчилгээний шинэ аргачлал болон үдамшлын өвчин эмгэгүүдийг эдгээх арга зам болох юм. Мөн үр тариа, ургамлын ДНХ-г өндөр нарийвчлалтай засварласнаар зөвхөн хүнд ч бус байгал дэлхийд хүртэл ээлтэй гэж үзэж буй. CRISPR аргачлалаар ген засварлах тухай TED Talk –ийг эндээс үзээрэй. 

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *