Нүүр Сонин хачин “EEGII” косметиксийн үүсгэн байгуулагч Б.ЭНХЧИМЭГ гоо сайхны Олимпоос Дэлхийн Аварга боллоо

“EEGII” косметиксийн үүсгэн байгуулагч Б.ЭНХЧИМЭГ гоо сайхны Олимпоос Дэлхийн Аварга боллоо

31 секунд уншина
0
0
147

ТовчлолЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДӨР ЭМЯ-НААС ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГООР СУНГАХ САНАЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРСЭН 2 ХҮНИЙ 3 ДАХЬ ШИНЖИЛГЭЭНЭЭС КОРОНАВИРУС

ИЛЭРЛЭЭНИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙН ХАЯГ, БАЙРШИЛКоронавируст халдварын 19 дэх шатны эрсдэлийн үнэлгээ хийжээАюулт үзэгдэл, ослын 244 удаагийн дуудлага

иржээНийслэлд үүлшинэ, цас орохгүйБаянгол дүүрэгт байрлах “Барс- 1, 2”, “Хархорин” зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг PCR шинжилгээнд хамрууллааЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АЖИЛТАН, ТҮРЭЭСЛЭГЧДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА“EEGII” косметиксийн үүсгэн байгуулагч Б.ЭНХЧИМЭГ гоо сайхны Олимпоос Дэлхийн Аварга боллооАвтобус, такси үйлчилгээний жолооч нарыг

бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх чиглэл өглөө
“EEGII” косметиксийн үүсгэн байгуулагч Б.ЭНХЧИМЭГ гоо сайхны Олимпоос Дэлхийн Аварга боллоо

Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг “OMC Hair world” буюу дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон “Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомын эзэн Б.Энхчимэгийг шинэ оны анхны ярилцлагын буландаа урьж, ярилцлаа..

Энэ онд 75 дах жилтэйгээ золгож байгаа “OMC Hair world” тэмцээн энэ жил Франц улсад болох байсан ч дэлхийн нийтээр коронавирус цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед анх удаа Online хэлбэрээр болж өнгөрлөө. Энэ жилийн тэмцээнд 70 гаруй орны 2000 гаруй оролцогч 10.000-аад бүтээлээрээ оролцсон байна.Монгол улс “OMC Mongolia” Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоогоор дамжуулан 15 дах жилдээ үсчин, гоо сайханчдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тэмцээнд амжилттай оролцож, олон шагналыг эзэд боллоо.

-Юуны өмнө танд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож, АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН болсонд баяр хүргэе. Хэр хугацаанд бэлдэж байгаад тэмцээндээ оролцсон бэ?

Баярлалаа, Жил бүр зохион байгуулагддаг OMC Hair world буюу Дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээн 75 дах жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жил Франц улсад зохион байгуулагдах байсан боловч ковидоос шалтгаалан анх удаа Online хэлбэрээр зохиогдсон.Энэхүү тэмцээнд бид Хуримын нүүр будалтын төрлөөр Дэлхийн аваргын цом, Эрэгтэй үсний креатив төрлөөр Мөнгөн медаль-1, Хүрэл медаль-1, үсний эмэгтэй тайралтын төрлөөр хүрэл медаль-1, Хумсны Фантазны төрлөөр хүрэл медаль, 5-р байрыг эзэлж, амжилттайгаар оролцож чадлаа

Өмнө нь ч гэсэн бидний мэргэжил нэгт найзууд, ах эгч нар яваад олон олон мундаг амжилт үзүүлсэн. Энэ жил бид нар залгамжлаад явлаа. Монгол улс анх удаа нүүр будалтаараа аваргын цом, Хумс засалтаараа анх удаа оролцоод хүрэл медаль авж байгаа болохоор бусад улс ч гэсэн Монголын талаар маш их сонирхож байгаа байх. Цаашид олон олон мундаг залуучууд бидэнтэй нэгдэж өөрсдийн ур чадвараа таниулна гэдэгт итгэж байна-Тэмцээнд оролцоход зардлыг хаанаас гаргадаг вэ? Нууц биш бол уг тэмцээнд оролцох гэж хэчнээн төгрөгийн зардал гаргасан бэ?

Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны 15 жилийн ой энэ жил давхар тохиож байна. Дэлхийд Монгол гэдэг нэрийг гаргахад гүүр болж байгаа холбоондоо маш их баярлаж явдаг. Ер нь гоо сайхны төрөлд улсаас дэмжлэг үзүүлдэггүй учраас зардлаа бид өөрсдөө даадаг.Олон улс руу явж оролцоно гэдэг маань хувь хүнээс асар өндөр зардал гардаг. Хувцас, модель, будаг хэрэгсэл, тийз, буудлын зардал гээд л. Өнгөрсөн жилийн Парист болсон тэмцээний зардал гэхэд 30 сая орчим төгрөг болсон. Улсаас дэмжих бодлого одоогоор байхгүй байгаа ч удахгүй гоо сайхны салбарыг үнэлдэг, дэмждэг болно гэдэгт итгэж байна. Холбоо маань энэ тал дээр маш их ажлыг хийж байгаа.

  • Энэхүү тэмцээнд хэчнээн хугацаанд бэлдэж оролцсон бэ?
  • Үсчид, хумсны баг маань 2сар гаруй хугацаанд бэлдэж оролцсон. Нүүр будалтын баг маань харин жоохон хугацааг нь тулгаад богино хугацаанд өдөр шөнөгүй бэлдэж оролцсон байгаа. Бидний мэргэжил, үйл ажиллагаа ер нь байнгын өдөр тутамд хийгддэг учраас харьцангуй бэлтгэл дажгүй байсан.
  • Манай нүүр будагчдын хувьд олон улсын зах зээлд ажиллах боломж хэр байдаг вэ?
  • Маш олон том боломжууд байдаг юм билээ. Гол нь чадвартай, боловсролтой, хэл устай байхад дэлхийн хаана ч мэргэжлийн төвшинд ажиллаж чадна гэдгийг Монголчууд маань хэдийнээ харуулаад эхэлсэн.
  • Бидний хувьд МҮГЗМ холбоогоороо дамжуулан олон гоё боломжуудыг олж авсны нэг нь өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Мөн Тайвань улсад зохиогдсон тэмцээнд Дива хамт олон маань шүүгчээр ажиллаж, хүмүүсээ оролцуулсан. Уг тэмцээний нүүр будалтын 3-н төрөлд манай нүүр будагч Цацралтуяа алтан медал, цомыг нь авч байсан. Цаашид ч гэсэн олон сайхан боломжуудыг олж харан, илүү их хичээж, зөв үлгэр дуурайлалтай ажиллах болно.
  • Анх нүүр будалтын чиглэлээр хэрхэн яаж эхэлсэн, өнөөдрийг хүртэл хэр удаан суралцаж, хөдөлмөрлөж ирсэн үеэ дурсаач?

Бага байхын л ээжийнхээ нүүрээ будахыг нь хараад зогсож байдаг охин байлаа. 7 жилийн өмнөөс яг нүүр будалтын урлагт эргэлт буцалтгүйгээр орж, Монголдоо суралцаж эхлээд, сонирхол нэгт найзуудаараа “Diva beauty academy”-г үүсгэн байгуулж нүүр будалтын сургалт, үйлчилгээг явуулаад хэдийнээ 7 жилийг ардаа үджээ.Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэх зорилгоор Солонгос, Тайвань улсыг зорьж байсан нь нэг талаараа олон улсад гарах бидний хүслийг улам бадрааж өгсөн. Бид өнгөрсөн хугацаанд үнэхээр их ажилласан, хөдөлмөрлөсөн.Цаг наргүй л ажилладаг байсан үеэ дурсаж хааяа ярьдаг юм. Миний хувьд одоогоор нүүр будалт, арьс арчилгаа, багц хэрэгслийн өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “EEGII COSMETICS” -оо үүсгэн байгуулж, амжилттайгаар удирдан явж байна.Анх ажлаа эхлээд өөрийгөө болон бусдыг будахад гэр бүлийнхэн, найз нар тань яаж хүлээж авч байв?

Ямар нэгэн зүйлд эхлэл гэж заавал байх ёстой бол өдий зэрэгтэй явж байгаагийн утга учир, үндэс суурь нь Монгол улс, хайртай аав ээж, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, мэргэжил нэгт хамт олон, үйлчлүүлэгчид дэмжигчид гээд л энэ хүмүүсийн аль нэггүйгээр өнөөдрийн энэ амжилт огтхон ч төсөөлөгдөхгүй байна. Маш ихээр дэмждэг байсан учраас хэцүү байсан ч шантардаггүй байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам улам чадваржиж суралцаж байгаа учраас нэг шат ахиж байгаа. Цаашдаа ч бас суралцсаар байх болноMake-up сонирхдог, нүүр будалтандаа анхаардаг эмэгтэйчүүд их олон болсон. Танай студи дээр сургалт явдаг. Ямар насны хүмүүс их ирж байна? Сургалтынхаа талаар яриач..

Одоо бол нүүр будалтын урлаг хэдийн хүчээ авч, манай улсад нүүр будалтын урлаг эрчимтэйгээр хөгжиж байгаад, энэ салбарт жижигхэн ч гэсэн хувь нэмэр оруулж яваадаа маш их баяртай байгаа.Дива” академи маань 7 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ жил Ковидын нөлөөгөөр хэсэг завсарласан. Бид урд нь ямар нэгэн мэргэжлийн онол, зөвлөгөө, мэдлэггүйгээр нүүрээ буддаг байж. Ихэвчлэн буруу буддаг, арьс арчилгаагаа ихээр орхигдуулдаг байсан. Одоо цаг хугацаа явахын хэрээр мундаг нүүр будагчид, багш нар олон болж эмэгтэйчүүд маань багаасаа өөрийгөө зөв будахад анхаардаг болсон.

Манай сургалтад 12-50 орчим насны эмэгтэйчүүд суудаг. Зөв техниктэй будсанаар өөрийнхөө нүүрний өө сэвтэй хэсгийг далдалж, залуухан харагдах, байгалийн гоо үзэсгэлэнгээ илүү тодотгох боломжтой.

-Нүүр будалт гэдэг зүйл одоо илүү мэргэжлийн тал руугаа хөгжөөд явж байна. Монгол эмэгтэйд зориулсан тусгай будалт гэж байх уу? Ер нь Монгол бүсгүйчүүдийн нүүрний хэлбэрт ямар будалт илүү зохих вэ? Европ төрхийн нүүрний хэлбэрт тохирох будалтыг бүсгүйчүүд Youtube бичлэгээс үзээд түүнийгээ өөр дээрээ турших нь их болсон. Энэ тал дээр..Хүн бүрийн царай төрх ондоо. Танд байгалиас заяасан давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Дан ганц Монгол эмэгтэй гэхгүйгээр хүн бүрийн хувьд өөрт нь тохирсон будалт гэж байгаа. Цаанаасаа мэдрэмжтэй өөртөө тохируулаад буддаг хүн ч байна, огт чаддаггүй хүн ч байна.

Нэг будалт өөр хүнд гоё харагдлаа гээд би яг ингэж харагдана гэсэн үг ч бас биш. Тэгэхээр өөрийн онцлог, нүүрний хэлбэр, зохидог өнгө гэх мэт зүйлүүдээ мэдэж аваарай. Сүүлийн үед интернет орчноор дамжуулан маш олон хичээл, бичлэг, мэдээллүүд хийгддэг болсон.Дуурайгаад будаж чадаж байгаа бол дуурайх л хэрэгтэй. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл л чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод л байвал алхам алхмаар сайжраад л байна.

Суурь мэдлэг гэдэг чухал учраас мэргэжлийн хүнээс 1 удаадаа зөвлөгөө авахыг санал болгомоор байна. Яг л өөрийн царай төрхөд чинь тохируулан будалт хийж өгөх нь нүүр будагчдын гол зорилго байдаг

-Эмэгтэйчүүддээ зориулан нүүр будах зөвлөгөө өгөхгүй юу?

Зөвлөгөө гэвэл ёстой дуусахгүй их сэдэв байна. Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж элдэв, асуудалгүй арьсан дээр будалт хийх мэдрэмж ямар гоё байдаг билээ. Манай бүсгүйчүүдийн гол анхаарах зүйлүүд: Арьсаа дутуу цэвэрлэдэг, буруу бүтээгдэхүүн сонгож хэрэглэх, нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй. Өөрөө судалж биш хүмүүсийн ам дамжсан яриагаар худалдан авалт хийдэг гэх мэт олон шалтгаанууд байдаг.

Манай монгол орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, орчны бохирдол гээд олон хүчин зүйлүүдээс болоод байнгын хамгаалалт, арчилгаа шаардагддаг шүү. Арьсаа гоё эрүүл болгоод араас нь өөрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн ашиглан будалтаа хийж байгаарай. Бүсгүйчүүд маань зөвлөгөө мэдээллийг “Ээгий” косметикс пэйжээс авч байгаарай.

-Монголд энэ чиглэлээр ажиллах зах зээлийн эрэлт хэр байдаг вэ?Эрэлт маш их шүү. Гоо сайхны салбар ерөөсөө л цаг минутаар шинэчлэгдэж хөгжиж байдаг салбарын нэг. Гол нь чадвартай, хичээж байгаа хүмүүс нь л үлддэг болохоор байнгын суралцаж, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

-Гоё сайхан байна гэдэг тухайн хүнээс багагүй хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг. Яг энэ салбарт ажилладаг хүний хувьд хөгжлийн үе шатыг нь хэрхэн харж байна вэ?

Гоо сайхан нүүр будалтын салбар 10-аад жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж эхлээд одоо бол дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бардам хэлэхээр байна. Дэлхийд үнэлэгдэж эхэлж байна. Бид чадаж байна. Мундаг авьяастай бүсгүйчүүд, залуучууд олон олноороо гарч ирж байна. Биднийг бэлтгэсэн дээд үеийнхэн маань бас их зүйлийг хийсэн байна. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд гарна гэдэгт 100% итгэж байна.

  • Үйлчлүүлэгчдээсээ хамгийн их сонсдог үг?
  • Ёстой ийм болно гэж төсөөлсөнгүй. Би мөн үү? Ийм их бүтээгдэхүүн хэрэглэж будалт хийдэг юм уу?” “Өнөөдөр би үнэхээр хөөрхөн харагдаж байна” гэсэн үгнүүд л их сонсдог юм байна. Нүүр будалтаар та яаж л бол яаж л хувирч болно. Үнэхээр гайхалтай. Гэхдээ амьдралын нүүр будалтын зорилго нь “хүнийг тэс өөр, шал танихгүй болгох биш юм.Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах” юм.Эцэст нь охид бүсгүйчүүддээ хандаж зөвлөхөд? Мөн 2021 оны зорилго тодорхойлоочЯмар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулах, хичээж зүтгэж байгаа цагт шагнал нь нэг л өдөр хүрээд ирдэг юм байнаНэг будалт хийгээд л Дэлхийн аварга болчхож байгаа зүйл огтоосоо биш. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн зүтгэсний минь хариу боллоо. Хүн бүрт өөрт оногдсон амьдралын цаг хугацаа гэж байгаа. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэйгээр ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай, Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай гэж хэлмээр байна.

2021 онд Дэхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ой ирэх 9 сард Япон улсад зохиогдоно. Түүнд монгол улсынхаа шилдгүүдтэй оролцож аваргын цомоо бататгана гэсэн том зорилготой боллоо. Мөн EEGIICOSMETICS брэндийн бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөл болгож, салбаруудаа нэмэх, Дива маань шинэ салбартаа сургалт үйлчилгээнүүдээ явуулж эхлэх гэх мэт ойрын зорилгуудаа биелүүлэхийн тулд хичээнэ

Монголын гоо сайхны урлагийг дэлхийд таниулах гэж олон жил зүтгэсэн, үргэлжид том итгэл хүлээлгэн, дэмждэг OMC холбооны тэргүүн Довчинсүрэн дарга, нийт хамт олон, Монголын баг хамт олондоо, өдөр шөнөгүй хамтдаа хөдөлмөрлөсөн Дива нартаа, үргэлж найдвартай ар тал байдаг гэр бүлийнхэндээ, EEGII Cosmetics хамт олондоо, шаардлагатай үедээ хэзээд бэлэн, чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан бүх найзууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа, Цаашдын ажилд нь илүү их амжилт хүсье.

-Маш их баярлалаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *