Нүүр Өгүүллэг Хүний мөс ба Тавилан 6-р хэсэг

Хүний мөс ба Тавилан 6-р хэсэг

0 секунд уншина
0
0
816

Маргааш өглөө болж Баатар Болор хоёр Билэгтийг дагуулан гарахаар хувцаслаж эхлэв.

Хүү их л баяртай нь аргагүй хувцасаа өмсөж өчигдөрийн зодуулсан зодуураа бүгдийн мартаж ээжээ ааваа гэж хөөрөн дэвхэцэх нь хүүхдийн гэнэн цайлган зангын илрэл.

Харин тэд хүүг дагуулан асрамжаар явахаар бэлдсэн нь энэ байжээ. Баатар дотроо харуусал тээн би зөв юм хийж байгаа болов уу даа. Гэртээ дасгаж энэ

2 жилийн хугацаанд эрхэлүүлчихээд ганц удаа тоглоод алга болсоны төлөө өөрийн хүүхдээ үзээд энэ хүүг ингээд авж явж байдаг. Яасан ч арилсан дотортой эр хүн бэ.

Би чинь гэж бодон Машиний дунд талын толиндоо Билэгтийг харлаа. Билэгт хүү юу болж байгааг ч анзаарах сөхөө алга цонхоор харан хажуугаар зөрөх машинийг,гадаах юмсыг ажиглан цонхонд толгойгоо байдгаараа наан.

Энэ үед Баатар хүүг өөрийн эрхгүй өрөвдөж би энэ хүүг яаж буцаан гэсэн бодол толгойд минь бууваа. Ямар тэнэг толгой вэ. Гэж өөрийгөө харааж огцом тоормоз гишгэн зогсоход. Болор гүй ээ чи чинь яаваа хүүхэд айлгаад хаячих юм юун аймар зогсдогын гэхэд Баатар би Билэгтийг буцааж өгөхөө болилоо. Бид энэ хүүг ямар байдалтай байхад эмнэлэгээс авч байсан билээ. Хүнээр хүн хийхэд ер нь юун буруу байгаа юм. Чи бид хоёрт энэ хүүд ингэж хандах эрх байхгүй. Өөрийн төрсөн хүү шигээ өсгөнөө гэж чи бид тангараг өргөөд хүүгээ үрчилэн авч байсан. Гэтэл одоо юу нь болохгүй болоод ингэж байгаагаа ойлгохгүй байна.

Таньж мэдэх амьтан хүмүүс ч муу хэлнэ. Гэхэд Болорзаяа чи чинь юугаа дэмий донгосоод байгаа юм бэ. Тэр үед хүүхэд гаргахгүй байх гэж бодож л энэ хүүг авсан. Тэглээ ч эх эцэг нь тодорхойгүй удам судар нь ямарыг нь ч мэдэхгүй зүгээр л нэг хэсэг айлын хүүхэд харсан гэж бодох хэрэгтэй. Чи бид хоёрт өөрийн гэсэн үр хүүхэд байна. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж өсөж том болоод чи бид хоёрыг орхиод л явна гэв. Харин Баатар зөвшөөрсөнгүй айл гэр гэдэг халуун дулаан уур амьсгалаас бүрддэг. Чи бид одоо Билэгтийг ингэж байгаа ч дараа маш их санаж харамсан. Тиймээс гэртээ харьцгаая ахин энэ талаар ярилцахгүй байвал сайн байна. Гэд буцаад гэрлүү хөдлөв. Замаараа дэлгүүр орж Билэгтийг тоглуулж өчигдөр зодсондоо баатар гэмшиж дотроо хүүг хайрлан зогсов. Харин Болорзаяа хүүг хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй дотроо хий уурлан уурандаа шатна. Баатар хүүгийн хувь заяаг өөрчлөж чадлаа.

Энэ өдрөөс эхлэн Болороо Билэгтийг Баатарыг байхгүй ажилдаа явсан үед нь загнан зандчиж харин орой нь Баатар хүүг эрхлүүлэн тоглож бүхий л өдрийн турших зовлонг нь мартуулан. Тэрээр өөрийгөө сайн аав байх эрхийг хүүд олгоно. Хүү цэцэрлэгт явж сургуульд орох дөхлөө. Энэ хугацаанд хэдийн ахин 2 жил өнгөрч хүү Баатарынд ирээд 4 жил болжээ. Сүүлийн 2р жилийн хугацаанд Ариун нэгч үзэгдсэнгүй. Билэгт хүү сургуульд орж юмны учрыг мэддэг болж. Ээж болох Болороос их айдаг тул гэрт түүнтэй болон дүү Энхриймаатай хамт байх хугацаандаа өрөөнөөсөө гардаггүй бөгөөд аль болох Болорын уурыг хүрэхгүй байхыг хичээн.

Нэг өдөр Баатар томилолтоор гадагшаа явах болж Болорт хоёр хүүхдээ маш сайн хардаг юм шүү. Билэгтийг бүү хар муу санаж шоглоод байгаарай би чамайг гадарладаг шүү. Хэрэв ирэхэд хүү янз бүр болсон байвал….. гэж хэлээд тэр 3 г үнсээд гарав. Баатарыг явсан өдрөөс эхлэн хүүг Болор загнаж гэр орны ажилд зарж унтах идэх тоглох гээд бүх юмыг нь хязгаарлана. Билэгтийн хувцасыг угааж өгдөггүй хичээлд нь хиртэй чигээр нь явуулна. Зөвхөн өөрийн хүүхдэдээ анхаарал тавьж Билэгтийг нохой шиг үзнэ. Билэгт харин нялхаасаа зовлон үзсэн болохоор бие даан сурч хичээлээсээ ирээд дүүгээ аваад гэрээ цэврлээд тэр бүү хэл зарим үед хоолны ногоо төмс арилгадаг болов. Дараа нь хувцасаа өөрөө угааж хичээлдээ цэвэрхэн явхыг хичээн. Учир нь ангийн хүүхэдүүд шоолдог.

Гэсэн хэдий ч тэрний хувцасны хэр нь дутуу гарч загалтан. Харин Билэгт түүндээ сэтгэл хангалуун байдаг болжээ. Нэг өдөр хүү хувцасаа индүүдэж байгаад цамцаа түлээд түлэгдсэн цамцтай сургуульруугаа явахад багш нь уурлан Болорзаяаруу залгалаа. -байна уу. Сайн байна уу Билэгтийн ээж нь мөн үү Тийм байн хэн бэ. Гэж нарыхан ямбатай дуугаараа Болорзаяа дугарна. Өө би Билэгтийн ангийнх нь багш байна аа . Билэгт ойрд их халтар явах боллоо. Мөн гэрийн даалгавар хийж ирэхгүй. Ер нь бол гэртээ очоод юу ч хийхгүй байна. Эцэг эхийн анхаарал жоохон муу байна. Өнөөдөр гэхэд түлэгдсэн цоорхой цамцтай ирсэн байна. Гэхэд Болорзаяа өө багш минь би энэ хүүг ойлгохгүй байна. Би байдгаараа л хичээж хирэндээ л цэвэрхэн явуулах гэж зүтгэдэг. Аав нь одоогоор байхгүй томилолтоор явсан бид чинь яг төрсөн эцэг эх нь бол биш өргөж авсан хүүхэд байгаа юм. Ер нь удам судар цусандаа л байх шиг Миний үгэнд огт орохгүй юм. Ёстой хэцүү гэрт ирээд юу ч хийхгүй дэмий тэнээд тоглоод гараад явчихна. Гэж хүүг худал хэлнэ.

Харин багш энэ үгийг нь их л эмзэглэн хүлээн авч Болорыг худал хэлж хүүд ямарч анхаарал халамж тавидаггүйг нь гадарлав. 2004 оны хавар хүү 1 р ангиа төгслөө. Баатар томилолтоос ирсэнгүй маш их удлаа. Хааяа утсаар ярьж заримдаа ярилгүй таг чиг алга болно. Тэр гэрт Билэгтийг гэх хүн ганц Баатар л байсан. Удалгүй тэднийд Болорын дүү гэх нэгэн залуу ирж амьдрахаар болов. Тэр залуу бас их муу санаатай Болортой нийлж хүүг загнаж зандчиж хүүгээр гутлаа хүртэл арчуулан тослуулна.

Зун болж Баатар томилолтоос ирсэн өдөр Билэгтийн нар нь гарлаа. Хэн ч түүнийг загнаж нүд үзүүрлэсэнгүй. Болор ээж Баатарыг ирэхэд нь худлаа дүр эсгэж миний хүү миний хүү гэж долигнох нь Билэгтийн дургүйг хүргэж байв. Баатар за миний том хүү аавыгаа байхгүй хооронд сайн байсан биз дээ. Ээж дүү хоёроо сайн харсан байна. Аав нь шагнанаа гэхэд. Билэгт ээжийг ямар зан гаргасаныг аавд хэлчихвэл … Ээж дараа нь намайг бүр илүү загнах байхдаа гэж бодон чимээгүй зогсоно….. үргэлжлэл бий Зохиолыг бичсэн: Э. Эрдэнэцэцэг

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *