Нүүр Өгүүллэг Хүний мөс ба Тавилан 5-р хэсэг

Хүний мөс ба Тавилан 5-р хэсэг

1 секунд уншина
0
2
700

Ингээд бяцхан хүү нүд дүүрэн нулимастай тэдний машинаас бууж чадалгүй хий орилсоор нэг мэдэхэд нам унтасан байлаа. Хотын дунд том байшинд их л тансанг

амьдардаг тэд хүүг гэртээ авчирч хооллож ундаалж хүү ч тэднийд багаггүй дасаж байв.гэсэн хэдий ч хүү Ариун эгчийгээ ирж авандаа гэж үргэлж хүлээсээр байлаа. Тэл айлын гэрийн эзэнийг Баатар эхнэрийг нь

Болорзаяа гэх бөгөөд хүүг ямар нэгэн байдлаар загнаж зандардаггүй, их л хоорондоо хайрлан өөрийн хүү мэт үзэж ёстой л эхээс төрсөн цагаасаа зовлон амссан бяцхан Билэгт тансаг сайханд умбаж нэг хэсэгтээ л сайхан байв.

Тэдний хүүг үрчилж авах болсон шалтгаан нь эхнэр нь хүүхэд төрүүлж үрийн заяа үнэрлэлгүй бүх насаараа амьдарсанд байсан юм. Харин хүү очсоноос 6-н сарын дараа тэд хүүхэдтэй болж хүүг булган сүүлтэй араасаа дүү

дагууллаа гэж баярлан улам эрхэлүүлж алган дээрээ бөмбөрүүлдэг бөмбөрүүлдэг болов. Харин Ариун энэ хугацаанд хүүг хааяа нэг эргэж тойрч би түүнийг буруу хүнд өглөө гэж айж имээж байсансан гэтэл нүдээ олжээ. Хэмээн ирж харахдаа бодож дотороо их л баяртай буцдаг байв. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд 2 хавар намар зун өвлийг ардаа орхисон байлаа. Харин хүү өдрөөс өдөр ирэх тусам өсөж том болж өргөж авсан эцэг эхдээ дасаж өөрийн төрсөн ээжээ ор тас мартсан

ч зарим үед ээжийгээ зүүдэлдэг үү гэлтэй нойрондоо уйлдаг гэж өргөж авсан ээж Болороо нь хэлж билээ. Ингээд нэг өдөр Болор төрж Баатар Болор хоёр бяцхан охинтой болцгоолоо. Эхэндээ бүх юм сайхан. Цаг явах тусам тэд Билэгтээс өө хайж хүүг элдвээр хэлж загнах нь ихсэж хүүхдээ унтаж байхад нь буланд суулгаад хөдлөгөхөө ч болисон байлаа. Харин Ариун түүнийг харах гээд нэг өдөр гэрт нь ирэхэд хүү буланд томоотой нь аргаггүй цомцойгоод сууж байжээ. Том алаг нүд нь аяганаасаа гарах гэж байгаа юм шиг эргэлдэж амаа байдгаараа хамхисан байж.Ариун Билэгтийг зовж байхад нь хамт байсан болохоор хүүг өөрийн хүүгээс илүү үздэг түүнийг дахин зовлон зүдгүүргүй байлгахыг бурханаас үргэлж гуйдаг хэдий ч бурхан гэдэг байдаггүйг энэ л үед

Ариун ойлгожээ. Билэгтийг хараад Ариун хүүе миний дүү яагаад ингээж сууж байгаа билээ гээд санамсаргүй асуутал. Болороо цаанаас АА наад нэг юм чинь зүгээр байна гэж огт байхгүй хүүхэд сэрээгээд хаячих гээд байдаг юм. Ер нь бид анх үрчилэхдээ удамыг нь сайн судлаагүйгээ тэгээд ч ер нь наад Билэгт чинь их хулгайч хүүхэд байнлээ. Бид анх мэддэггүй байжээ. Гэж Болор хэлэхэд Ариун та чинь юу ярина вэ. Энэ хүү хар нялхаасаа маш их зовлон үзсэн. Одооч нялхаараа байна. Одоохондоо юмны учрыг мэдэх болоогүй гэхэд Болорзаяа их л янзтай онцгүй харцаар харахыг Ариун олоод харчихав. Тэдний орд харш шиг гэрийг саяхан л энэ хүү дулаацуулж саяхан л энэ хоёрын

хүсээд ч олоогүй тэр жаргалыг хүү өгч байсан гэтэл хүн гэдэг өөрийн удам өөрийн үр хүүхэдээ хархаараа ямар их өөрчлөгддөг юм бэ гэж болдон. Гэрээс гарахдаа за Билэгтээ баяртай эгч нь явлаа. Удахгүй хэд хонгоос ирнээ гэж гэлээд гарах гэтэл яг урьдны сурсан зангаараа хүү хөлнөөс нь зүүгдээд дээшээ харж юу ч ярилгүй намайг аваад яваач гэж байгаа юм шиг түүнийг ширтэн. Ариун доош сууж миний хүү ээж аавдаа сайн тусалаарай. Дүүгээ сэрээж болохгүй шүү гээд гараад явав. Гадаа хэсэг юм бодож. Эд ч өөрийн хүүхдээ харсанаас хандлага нь тэс өөр болжээ.

Арай хөөрхий муу Билэгтийг маань ад шоо үзэж элдэв янз болох вий дээ. Гэж дотроо бодон гэрийн зүг алхана. Харин Болор хмм энэ нэг хүүхэн одоо бас юүв дээ. Өөрийгөө одоо энэний ээж нь гээд бодсон юм байхдаа. Гээд хүүг алив цаашаа бол дандаа энд тэнд хулгайч шиг гөлийж байдаг ёстой нэг сонин хүүхэд шүү. Битгий тэр хүүхдийн хажууд очоод зогсоод байгаарай чи гээд ууртай нь арггүй шилбэ татна. Харин Билэгт үг дуу цөөтэй бас л тэдний харцны зоргоор хөдлөнө. Нэг өдөр Баатар Билэгтийг өөрийн хүүхдийн хамтаар гадаа авч гаран салхилуулан зогсож байтал Билэгт хаашаа ч юм гэнэт гүйгээд явчихав. Баатраа хөөе Билэгтээ хөөе гэж хашигран орилслон болоч Билэгт байдаггүй. Хайж хайж хажуу байрны арын тоглоомны сааднаас түүнийг оллоо.

Хөөш чи нааш ир яадаг муу хог вэ.чамайг сургаад өгнөө гайгүй яасан их халгадаг юм чи. Гээд хүүгийн чихийг байдгаараа мушигаж гэрлүүгээ дагуулаад орлоо. Гэрт орвол Болор бөөн уур наад нэг юм чинь одоо бүүр гай болох юм байна. Тэгээд үхэж үргэдээд алга болсон бол нөгөө муу хар хүүхэн чинь ирээд бөөн юм болгон дээрээс нь цагдаа нар ирж сүрдүүлнэ. Яая даа байз. Гэж дуу алдан Баатарын гарааг могой бариулах нь тэр. Баатар Билэгтэд огт юм хэлдэггүй үр дуудсан хүү гэж үздэг. Харин хүүхдээ гарсанаас хойш Болорзаяа

Билэгтд дургүй болж Баатарт элдвээр худлаа хэлж хүүг үзэн ядуулан гэрээсээ явуулахыг бодох болсон энэ удаад хүсэл нь Баатар билэгтийг гэртээ чихдэн оруулж түүнийг зодлоо. Байдгаараа хүнээс аврал эрэн Билэгт орилож Ааваа би дахиад тийшээ явахгүй ээ. Тэнд зөндөө гоё тоглоом байсан би дахиад тийшээ явахгүй. Ээжээ гэж Болорлуу харан том алаг нүдээрээ тусламж гуйна. Харин Болорзаяа бах нь ханасан бололтлой.цааш чимээгүй яваад өгөв. Хүүг Баатар тэлээгээрээ хэд хэд ороолгож баахан хараав.

Шөнө ч болж бүгд унтахаар орондоо ортол Билэгт үүдэнд зодуулсан газраа нам унтжээ. Харин Баатар Болорзаяа хоёр орой нь хоорондоо ерөөсөө л хоёулаа энэ хүүг буцаагаад өгөе. Эцэг эх удам судар нь ямарч байсан юм билээ. Хүүхэд шуухад айлгаад цаанаа л нэг ёозгүй муухай хүүхэд гэж болор хэлнэ. Харин Баатар нээрээ ч тийм юм уу, хүний хүүхэд хүнийх л байдаг юм байна. Ирсэн цагаас нь л тойглолоо их л муу муухай цаанаасаа л нэг…. гэж тэд хүүг буцаахаар ярилцав. Харин Билэгт үүдэн хавьцаа нулимс туслуулан зүүдлэн зүүдлэнэ унтана……….. Үргэлжлэл бий Зохиолыг бичсэн Э. Эрдэнцэцэг 2019 он 9 -30

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *